UB Songdo Hospital

Бид орчин үеийн анагаах ухааны чиг хандлагыг Монголд тодорхойлно. Төгс оношлогоо, Сонгодог эмчилгээ

11/05/2024

🧑‍⚕️ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө мэдлэг, ур чадвараа бүрэн зориулан аюулт өвчнөөс эрдэнэт хүний амийг аварч, асарч сувилж, аз жаргал, хайр энэрлийг түгээн ажиллаж байгаа үе үеийн сувилагч нартаа талархал илэрхийлье.

10/05/2024

МЭС ЗАСЛЫН ТОХИОЛДОЛ БҮР ТУРШЛАГА НЭМДЭГ

Аливаа өвчлөлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг мэс заслын сонирхолтой тохиолдлуудаар дамжуулан өгсөн Б.Баярсайхан эмчийн подкастыг та бүхэнд хүргэж байна.

Эмчээс асуух асуулт байвал коммент хэсэгт асуултаа үлдээгээрэй. Бид 2 долоо хоногийн дараа хамгийн их ирсэн асуултуудад эргээд хариу өгөх болно.
☎️Мөн эмчид үзүүлэх цагийг 7575-2727 дугаарт хандан аваарай.
#УБСонгдоЭмнэлэг #ТэнгэрДаатгал #багцшинжилгээ #эмчилгээ #эрүүлмэнд #подкаст #эмнэлэг

Photos from UB Songdo Hospital's post 09/05/2024

МЭС ЗАСАЛТАЙ НӨХӨРЛӨСӨН ОН ЖИЛҮҮД

Догдолсон сэтгэлээр өглөө бүр 08:00 цагт ажилдаа ирж, бэлтгэл ажилдаа 30 минут зарцуулаад 08:30 цаг гэхэд өвчтөнөө үзэхэд бэлэн болоод сууж байдаг энэ хүн бол “УБ Сонгдо” эмнэлгийн мэс заслын эмч Б. Баярсайхан юм. Энэхүү догдлол нь өөрийнхөө төлөө биш өнөөдөр хэдэн хүний амийг аврах, хэдэн хүнийг эрүүл саруул болгох тухай бодож, догдлох сэтгэлээ дүүргэдэг, бусадтай адилхан инээд хөөр, зовлон гунигийг туулж яваа жирийн нэгэн мэс заслын эмч хүн.

Найман наснаасаа хойш мэс заслын эмч болно гэж мөрөөддөг байсан түүний хувьд мэс заслын эмч болоод өдгөө 29 жилийг ардаа үджээ. Мөрөөдлөө биелүүлсэн гэж өөрөөрөө бахархах, баясах сэтгэл төрөвч, илүү олон мэс засал хийж олон хүнийг өвчин шаналалаас салгах гэсэн тэрхүү хүсэл нь “мөрөөдлөө биелүүллээ дээ” гэх бодлын савыг дүүргэж чадахгүй бизээ.

Б. Баярсайхан эмчийн гардан хийдэг мэс заслын талаар 7575-2727 дугаараас асуугаарай.

08/05/2024

УБ Сонгдо эмнэлгийн 💳 БЭЛГИЙН КАРТ-ууд худалдаанд гарлаа...
Хайртай дотны хүмүүстээ ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байгаа бол манай эмнэлгийн Бэлгийн картаас сонголтоо хийгээрэй.

📣 БЭЛГИЙН КАРТ-г УБ Сонгдо эмнэлгийн Бүртгэлийн хэсгээс худалдан авах боломжтой.

☎️Дэлгэрэнгүй мэдээллийг: 7575-2727 утсаар лавлана уу.

UB Songdo Hospital Бид орчин үеийн анагаах ухааны чиг хандлагыг Монголд тодорхойлно.

02/05/2024

НИЙТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД:
📌Манай эмнэлэг 2024.05.04-ны Бямба гарагт дотоод ажилтай тул 08:30-12:30 хүртэл ажиллана.

Бусад өдрүүдэд хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Даваа-Бямба 08:30-17:30
Ням -Амарна

☎️Лавлах төв: 7575-2727

Photos from UB Songdo Hospital's post 28/04/2024

👩‍🔬ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН 7 ХОНОГИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

Дэлхийн Эрүүл Мэндийн Лабораторийн мэргэжилтнүүдийн 7 хоногт зориулан Улаанбаатар Сонгдо эмнэлгийн салшгүй нэг хэсэг болох эмнэлзүйн эмгэг судлалын лаборатори нь үйлчлүүлэгч нарт чиглэсэн өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр:
✅ Лабораторийн шинжилгээний танилцуулга
✅ Шинжилгээнд хэрхэн бэлтгэх зөвлөмж
✅ Үнэ төлбөргүй шинжилгээ
✅ Хямдралтай үнээр витамин худалдах зэрэг ажлыг зохион байгууллаа.
Өдөрлөгт хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.

26/04/2024

Уушги нь өөрөө хүчилтөрөгчөөр бусад эрхтэн системүүдээ хангаж байдаг эрхтэн тул уушгиа эрүүл байлгах нь бусад төрлийн өвчлөлөөр өвдөх эрсдэлийг бууруулах юм.

Мөн урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд хамрагдах нь ямар давуу талуудтайг Н.Наръяа эмчийн подкастнаас сонсоорой.

Н.Наръяа эмчээс асуух асуулт байвал коммент хэсэгт асуултаа үлдээгээрэй. Бид 2 долоо хоногийн дараа хамгийн их ирсэн асуултуудад эргээд хариу өгөх болно.
☎️Мөн эмчид үзүүлэх цагийг 7575-2727 дугаарт хандан аваарай.
#УБСонгдоЭмнэлэг #ТэнгэрДаатгал #багцшинжилгээ #эмчилгээ #эрүүлмэнд #подкаст #эмнэлэг
EDoctor - Цахим эмч

25/04/2024

УБ Сонгдо эмнэлгийн Уушгины эмч Н.Наръяа

ДАРААХ ӨВЧЛӨЛИЙН ОНОШИЛГОО,
ЭМЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА:
📍 Уушгины үрэвсэлт өвчлөлүүд
📍 Агаар дамжуулах замын өвчлөлүүд
📍 Сүрьеэгийн дараах эмгэгүүд
📍 Ковидийн шалтгаант уушгины эмгэгүүд
📍 Уушгины завсрын эдийн үрэвслүүд
📍 Уушгины хавдрын дараах хяналт

⏰ ЦАГИЙН ХУВААРЬ:
ДАВ-БЯМ 08:30-17:30
НЯМ: АМАРНА

☎️ Та эмчийн үзлэгийн мэдээллийг: 7575-2727 утсаар лавлана уу

19/04/2024

УБ СОНГДО ЭМНЭЛЭГ өндөр хүчин чадалтай аппаратын тусламжтайгаар үргүйдлийг тодорхойлох оношилгоо, эмчилгээг хийж байна. Тус оношилгоонд хамрагдсанаар үргүйдэл, өндгөвчний болон гуурсан хоолойн хавдрыг илрүүлэх боломжтой.

Х. Энхтуяа эмчээс асуух асуулт байвал коммент хэсэгт асуултаа үлдээгээрэй. Бид 2 долоо хоногийн дараа хамгийн их ирсэн асуултуудад эргээд хариу өгөх болно.
Мөн эмчид үзүүлэх цагийг 7575-2727 дугаарт хандан аваарай.
#УБСонгдоЭмнэлэг #ТэнгэрДаатгал #хавдар #эмчилгээ #эрүүлмэнд #подкаст #эмнэлэг
EDoctor - Цахим эмч

18/04/2024

УБ СОНГДО ЭМНЭЛГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ: Х.ЭНХТУЯА

ДАРААХ ӨВЧЛӨЛИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА
📌Умайн хүзүүний ургацаг авах
📌Үргүйдлийн оношилгоо, эмчилгээ
📌Дааврын шинжилгээ
📌Гистеросальпинграфийн шинжилгээ
📌Эмэгтэйчүүдийн дааврын зохицуулга
📌Нөхөн үржихүй
📌Цэвэршилтийн өмнөх болон дараах үеийн оношилгоо, эмчилгээ
📌Сарын тэмдгийн алдагдал, оношилгоо эмчилгээ
📌Өндгөвчний олон уйланхайтах хам шинж, оношилгоо

⏰ ЦАГИЙН ХУВААРЬ:
ДАВ-БЯМ 08:30-17:30
НЯМ: АМАРНА

☎️ Та эмчийн үзлэгийн мэдээллийг: 7575-2727 утсаар лавлана уу.

12/04/2024

ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ, САЙН ҮР ДҮН

УБ Сонгдо эмнэлгийн дурангийн технологийн мэс заслын давуу талын нэг бол бие эрхтэн системийн заагийг 3D шил, эмчийн чадвар дээр суурилан нарийвчлан харж баталгаажуулж чадсанаар төдий чинээ бага эд эс, судасыг гэмтээхгүйгээр тухайн эрхтэнийг эмчилэгээнд амжилттай хамруулж чадаж байгаа юм.

Б. Лхагвабаяр эмчээс асуух асуулт байвал коммент хэсэгт асуултаа үлдээгээрэй. Бид 2 долоо хоногийн дараа хамгийн их ирсэн асуултуудад эргээд хариу өгөх болно.

Мөн эмчид үзүүлэх цагийг 7575-2727 дугаарт хандан аваарай.
#УБСонгдоЭмнэлэг #ТэнгэрДаатгал #дурангийнхагалгаа #хагалгаа #хавдар #эмчилгээ #эрүүлмэнд #подкаст #эмнэлэг

12/04/2024

👨‍⚕️УБ СОНГДО ЭМНЭЛЭГ
МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ: Б.ЛХАГВАБАЯР

ДАРААХ ӨВЧЛӨЛИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА:
✅Ерөнхий мэс засал
✅Хэвлийн дурангийн мэс засал
✅Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
✅Хоол боловсруулах замын хавдрын мэс засал
✅Аарцаг, хярзангийн нөхөн сэргээх мэс засал

📌Мэс заслын эмчийн үзлэг хийх хуваарь:
Даваа-Баасан гарагт: 08:30-17:30 цаг хүртэл
Бямба гарагт: 08:30-12:30 цаг хүртэл
☎️ Дэлгэрэнгүй мэдээлэл: 7575 2727.

08/04/2024

😀Та багц шинжилгээнд орохоор төлөвлөсөн бол дараах зүйлсийг бэлтгэн ирнэ үү. 👇👇
☎️Та багц шинжилгээтэй холбоотой мэдээлэл авах бол: 7575-2727
📌Багцуудтай танилцах бол: https://www.songdo.mn/bagts/

Photos from UB Songdo Hospital's post 05/04/2024

👩‍⚕️Хаврын улиралд тохиромжтой багцуудыг танилцуулж байна.
☀️ Энгийн А багц
💊 Витамины шинжилгээний багц
🌷 Хавдрын маркерийн багц
🍏 Хоол боловсруулах эрхтний багц

Та Бямба гаригт манай эмнэлэгт ирж багц шинжилгээнд ороорой.
✌️Storepay ашиглан 4 хуваан төлөх боломжтой
Багц шинжилгээний тасгийн ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан 08:30-17:30
Бямба- 08:30-12:30
Ням- Амарна

02/04/2024

🔍 Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дурангийн тасаг, Монголын Хоол боловсруулах нийгэмлэг, Ази номхон далайн Дурангийн нийгэмлэгтэй хамтран 60 эмчийг хамруулсан 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Ходоодны эрт үеийн хавдрыг дурангаар оношлох болон эмчлэх мөн дурангийн хэт авиан шинжилгээг МУ-д нэвтрүүлэхэд чиглэсэн сургалтаас гадна гадаадын эмч нартай хамтран Улаан хоолойн эрт үеийн хавдрын дурангийн хагалгааг хийж гүйцэтгэснээрээ онцлог юм.

01/04/2024

Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэг, Ази Номхон далайн дурангийн нийгэмлэг, Сонгдо эмнэлгийн Дурангийн тасагтай хамтран хоёр өдрийн турш ходоодны эрт үеийн хавдрыг дурангаар оношлох болон эмчлэх сургалтыг зохион байгуулав.

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дурангийн тасгийн эрхлэгч Л.Баясгалантай ярилцав.

-Манай улсад ходоодны хорт хавдраар нас барсан тохиолдол маш их, элэгний хорт хавдрын дараа, хоёрдугаарт ордог. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг олон жилийн турш явуулбал үр дүнтэй. Хеликобактерийг бүрэн устгах, иргэдийг амьдралын зөв хэвшилтэй болгох, давсны хэрэглээг бууруулахад 40-50 жил зарцуулдаг. Иймд эмч нар бид эхний ээлжид нас баралтыг бууруулахад голлон анхаарч байна. https://gogo.mn/r/wqqq0

29/03/2024

🩺 HAPPY DOCTOR'S DAY 🩺

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энэ бие, эгэлгүй сэтгэлээ харамгүй зориулдаг бүх эмч мэргэжилтнүүддээ "ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР"-н мэндийг хүргэе.

Photos from Mongolian Society of Digestive Endoscopy's post 22/03/2024

"A-PSDE Outreach training program 2024 in Mongolia" 1 кредит бүхий дурангийн сургалт

Сургалтанд бүртүүлэх линк: https://docs.google.com/.../1FAIpQLSfhDWkccHAKez.../viewform

2024 оны 03 сарын 29,30нд, BlueSky зочид буудал Jade танхим
Сургалтын бүртгэлийн төлбөр 45'000₮

Гардан сургалтын төлбөр 100'000₮ (Гардан сургалтанд нийт 18 эмч хамрагдах боломжтой ба бүртгүүлсэн дарааллаар)

Данс: 5753963707 Хаан банк, Дансны нэр: Энхтүвшин

УБ-Сонгдо эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд 15 алба хаагчийг бүтэн биеийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа 19/03/2024

УБ Сонгдо эмнэлэг: Төрийн болон хувийн хэвшлийн аль ч байгууллагын ажиллах орчин, онцлогоос хамаарсан урьдчилан сэргийлэх багцын шинжилгээнүүдийг мэргэжлийн эмчийн дүгнэлтэд суурилан санал болгодог.

УБ-Сонгдо эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд 15 алба хаагчийг бүтэн биеийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа Шинжилгээнд хамруулсан ажилтан, алба хаагчдын насны хувьд харьцангуй залуу буюу 18-40 насныхан бөгөөд эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийн багцын шинжилгээнд хамруу....

18/03/2024

🇲🇳МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР🇲🇳
Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсан түүхт 103 жилийн ойн баярын мэнд хүргэе.

"УБ Сонгдо" эмнэлэг ОБЕГ-ын 15 ажилтныг багц шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа 18/03/2024

УБ СОНГДО ЭМНЭЛЭГ: Зэвсэгт хүчний 103 жилийн ойн баярыг тохиолдуулан ОБЕГ-ын аврах ангийн алба хаагчдыг шинжилгээнд хамрууллаа.

"УБ Сонгдо" эмнэлэг ОБЕГ-ын 15 ажилтныг багц шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа УБ-Сонгдо эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ээлжит ажлаараа Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын 15 ажилтныг бүтэн биеийн шинжилгээнд үнэ төлбөргүй х....

14/03/2024

Чулуу сувгийг бөглөсөн ч бөөрөнд шээс үүсэх процесс үргэлжилсээр байдаг. Гэтэл шээс сувгаар явахгүйгээс тунадас үүснэ. Шээсийг битүү саванд хонуулбал ямар үнэртэй болох, яаж тунадасжих вэ. Яг тийм процесс бөөрөнд явагдана. Энэ байдал удаан үргэлжилбэл шээсний замын нянгийн хурц халдвар, бүр их хугацаа алдвал үжил /сепсис/ болох эрсдэл өндөр. Шээсний замын үжилийн үед амь эрсдэх ч аюултай. Тиймээс чулуу шээсний суваг руу орсон тохиолдолд яаралтай мэс засал хийх ёстой

“УБ-Сонгдо” эмнэлэгт бөөрөнд үүссэн чулуу авах дурангийн мэс заслыг 2012 оноос хийж байна 13/03/2024

Бөөрний чулуу суваг руу орж бөглөсөн тохиолдолд нэн яаралтай мэс засалд орно. Чулуу суваг руу орно гэдэг шээс дамжуулах зам шууд бөглөрлөө гэсэн үг. Бөглөрлийг хурдан арилгах хэрэгтэй.

“УБ-Сонгдо” эмнэлэгт бөөрөнд үүссэн чулуу авах дурангийн мэс заслыг 2012 оноос хийж байна “УБ-Сонгдо” эмнэлгийн бөөрний мэс заслын эмч Ж.Тайванбаттай бөөрөнд чулуу үүсэх эмгэг, энэ өвчний эмчилгээний талаар ярилцлаа.

13/03/2024

АЛИВАА ЗҮЙЛ ЗОХИСТОЙ ХЭМ ХЭМЖЭЭНД БАЙХ ЁСТОЙ

Сүүлийн үед монголчуудын дунд түгээмэл болсон нэг зүйл нь төрөл бүрийн хоолны дэглэм барих, хоолоо сойх, огцом өөрчлөх зэргээр жингээ хасдаг болж байна. Жин барихтай холбоотойгоор залуу эмэгтэйчүүдэд бөөрний чулуу үүсэх нь түгээмэл тохиолдож байна. Бөөр, шээсний замын чулуу нь найрлагаасаа хамаарч олон төрөл байдаг. Тэр дотроо монголчуудын дунд оксалатын чулуу элбэг. Оксалат нь ислэг ихтэй хүнс буюу үр тарианы ургамлууд, бүхэл үрийн будаа, овъёос, навчит ногоон байцаа, брокли, тод ногоон өнгийн бууцай гэх мэт хүнсний ногоонд агуулагддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-2727 дугаараас авна уу

08/03/2024

ЭЭЖ МИНЬ ТА ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ

УБ Сонгдо эмнэлгийн нийт хамт олноос Монголынхоо нийт үзэсгэлэнт эмэгтэйчүүд, ээжүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

Эмэгтэйчүүд, ээжүүд та бүхэн минь инээмсэглэж яваарай.

УБ СОНГДО ЭМНЭЛЭГ

07/03/2024

УБ СОНГДО ЭМНЭЛЭГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР компьютер томографийн шинжилгээнд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-2727 дугаараас лавлана уу.

07/03/2024

КОМПЬЮТЕР ТОМОГРАФИЙН ШИНЖИЛГЭЭНД ОРОХОД АНХААРАХ ЗҮЙЛС:

УБ Сонгдо эмнэлгээс компьютер томографийн шинжилгээнд орохын өмнөх анхааруулгыг хүргэж байна.

1. Шинжилгээг хийхийн өмнө тодосгогч бодис хэрэглэх ач холбогдол болон эрсдлийг тооцох шаардлагатай. Тохирсон болгоомжлол үйлчилүүлэгчийн эрсдэл, болон ионжуулсан туяаны өртөлтийг багасгана.

2. КТ-ийн зураг авах үед техникчийн командыг бүрэн ойлгож, амьсгалаа зохицуулж, хөдөлгөөнгүй байх шаардлагатай. Энэ нь зургийн чанарт шууд нөлөөлнө.

3. Хэрэв та жирэмсэн бол шинжилгээ хийж буй техникчид энэ тухайгаа урьдчилж мэдэгдэнэ үү.

4. Хүнд болон маш хүнд өвчтөнийг шинжилгээнд оруулахдаа шаардлагатай бол асран хамгаалагч нь хамт орно.

5. Тодосгогч бодистой шинжилгээний дараа 30 минутаас багагүй хугацаанд хяналт байх тул цагаа зөв төлөвлөж ирнэ үү.

6. КТ-ийн шинжилгээг УБ Сонгдо эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар үйлчилүүлэх боломжтой ба даатгал болон дээрх анхааруулгатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7575-2727 дугаараас лавлана уу.

06/03/2024

КОМПЬЮТЕР ТОМОГРАФИЙН ШИНЖИЛГЭЭНД БЭЛТГЭХ ЗӨВЛӨМЖ

🟢Шинжилгээнд орохоос өмнө ямар нэг металл товч, тоноглолгүй, бие бариагүй сул хувцас өмсөнө. Биед байгаа гадны зүйлсийг /цаг, хүзүүний зүүлт, гар утас гэх мэт/ шинжилгээнд орохоос өмнө тайлна.
🟢Хэрэв судсаар тодосгогч бодистой шинжилгээнд орох тохиолдолд 15-20 минутын өмнө сорил тавина. Харшлын урвал илэрвэл шинжилгээнд оруулахгүй.
🟢Шинжилгээ хийлгэхийн өмнө тодосгогч бодистой шинжилгээний зөвшөөрлийн хуудастай танилцаж гарын үсэг зурна.
🟢 Шинжилгээний төрлөөс хамаарч тодосгогч бодисыг уулгах болон шулуун гэдсээр хэрэглэж болно.
🟢Давсаг, бага аарцгийн эрхтэнүүдийг шинжлүүлэх гэж буй өвчтөний давсганд шээс хангалттай байх шаардлагатай.
🟢 Хүнд болон маш хүнд өвчтөнийг шинжилгээнд оруулахдаа эмчлэгч эмч, сувилагч нар дагалдан ирнэ.
🟢Үйлчлүүлэгчид эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдолд өвчний түүхээ, амбулаториор үйлчлүүлж буй тохиолдолд эрүүл мэндийн гар картаа авчрах хэрэгтэй

Зөвлөмжтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7575-2727 дугаараас лавлана уу?

06/03/2024

ШИНЖИЛГЭЭГ ЗӨВХӨН ЭМЧИЙН ЗААЛТААР ХИЙНЭ

Компьютер томографийн шинжилгээ нь орчин үеийн, оношилгооны чадвар өндөртэй, шинжлүүлэгчид зовиургүй дүрс оношилгооны аргын нэг юм. Нимгэн багц болгосон рентген цацрагийг хүний биеэр нэвтрүүлэх арга замаар үечилсэн зүслэгүүд хийж улмаар дүрсийн мэдээллээ тусгай хүлээн авуурт бүртгэн авч, компьютерт боловсруулан биеийн эд эрхтний зүслэгүүдийн зургийг дэлгэцэн дээр харуулдаг шинжилгээ юм.

Хэрвээ та КТ-ийн шинжилгээний цаг авах болон дэлгэрэнгүй мэдээллийг 7575-2727 дугаараас авна уу.

Want your practice to be the top-listed Dentist in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

УБ СОНГДО

Төгс оношилгоо, Сонгодог эмчилгээ

Videos (show all)

Цөсний чулуутай гэж оношлогдсон л бол заавал мэс заслын эмчид заавал хандаарай гэж зөвлөе.Цөсний чулуу үрэвсэлтэй, хүндр...
International Nurses Day 🤍
УБ Сонгдо Эмнэлгийн Мэс заслын эмч: Б.Баярсайхан
ЭРҮҮЛ МЭНДИЙГЭРХЭМ ХҮМҮҮСДЭЭ...УБ Сонгдо эмнэлгийн Бүртгэлийн хэсгээс худалдан авалтаа хийгээрэй. #ubsongdo #giftcards
УБ СОНГДО Аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэх нь таны эрүүл мэнддээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм.#ubsong...
Тогтмол УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГЦ ШИНЖИЛГЭЭНД хамрагдсанаар хавдрыг эрт үед нь илрүүлэн эмчлэх бүрэн боломжтой.  Та багц ...
УБ Сонгдо эмнэлгийн уушгины эмч: Н.Наръяа
УБ СОНГДО ЭМНЭЛЭГӨндөр хүчин чадалтай аппаратын тусламжтайгаар үргүйдлийн ОНОШИЛГОО болон ЭМЧИЛГЭЭ-г хийж байна. Умайн г...
УБ СОНГДО ЭМНЭЛГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ: Х.ЭНХТУЯА
УБ СОНГДО эмнэлэг нь нийт мэс заслын 70-80%-ийг зөвхөн дурангийн мэс заслын аргаар хийж байгаа ба энэ мэс засал нь өвчтө...
Мэс заслыг зөвхөн өртгөөр үнэлэх нь дутагдалтай юм. Эцсийн үнэлгээ бол тухайн өвчтөн санхүүгийн хувьд алдагдсан боломжин...
Мэс заслын тасгийн эрхлэгч: Б. Лхагвабаяр

Telephone

Address


Choidog St-5, 1 Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30
Saturday 08:30 - 12:30
Other Ulaanbaatar dentists (show all)
Glamour dental clinic - Гламоур шүдний эмнэлэг Glamour dental clinic - Гламоур шүдний эмнэлэг
Union Building A Blok 4th Floor, 1st Khoroo, Sukhbator District, Ulaanbator
Ulaanbaatar, 976

Гламоур шүдний эмнэлэг

MSG Шүдний Эмнэлэг MSG Шүдний Эмнэлэг
Ulaanbaatar

Эрүүл мэнд & гоо сайхан

Dentist Khaliunaa Dentist Khaliunaa
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Мейсон байрны 3-р давхарт
Ulaanbaatar, 14091

Манай хаяг: СБД-ийн 8-р хороо Майсон оффис 3 давхарт 302 тоот

Misheel's Dental Clinic Misheel's Dental Clinic
ХУД, 2-р хороо, "Хан-Уул" цогцолбор хотхон, 5-р байр, 206 тоот
Ulaanbaatar, 17031

Хан-Уул дүүрэгт байрлах шүдний эмнэлэг

Цэлмэгдент/ Tselmegdent /Гажиг заслын шүдний эмнэлэг/ Цэлмэгдент/ Tselmegdent /Гажиг заслын шүдний эмнэлэг/
Сансарын Emart 3 давхарт
Ulaanbaatar, 976

Олон жилийн дадлага туршлагатай Нүүр амны эмч танд чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна

Buddha Dental Clinic Buddha Dental Clinic
ХУД, 11-р хороо, Голден Будда, 4 давхарт
Ulaanbaatar

Buddha dental clinic нь Нүүр амны эмчилгээ, шүдний гажиг засал б?

Имплант шүд - Implant Shud - Implant dentistry Имплант шүд - Implant Shud - Implant dentistry
MPM Tower
Ulaanbaatar, 13311

ИМПЛАНТ ШҮД-ний эмчилгээний мэдээллийг бүгдийг нэг дороос. #хүүгүй_лизингээр эмчлүүлэх.

A Med Dental and Aesthetic Clinic Шүд Эрүү Нүүрний Эмнэлэг A Med Dental and Aesthetic Clinic Шүд Эрүү Нүүрний Эмнэлэг
Чингэлтэй дүүрэг 2 хороо, Бөмбөгөр худалдааны төвийн зүүн талд валют арилжааны 8 шарга төв 2 давхарт 200 тоот
Ulaanbaatar

ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ӨВЧНИЙ ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВАХ БОЛОМЖТОЙ �

Mend Dental Clinic Mend Dental Clinic
Ulaanbaatar

Since 2022- Хүүхдийн нарийн мэргэжлийн эмчтэй гэр бүлийн шүдний эмнэлэг

Анундент Шүд, Гажиг Заслын Эмнэлэг / Anundent Teeth and Orthodontic Clinic Анундент Шүд, Гажиг Заслын Эмнэлэг / Anundent Teeth and Orthodontic Clinic
Хан-Уул дүүрэг, 4-р хороо/Яармаг/, Ханбогд хороолол 406-р байрны 1-р давхарт зүүн хойд талд, Анундент шүдний эмнэлэг
Ulaanbaatar, 17080

Манай эмнэлэг нь шүдний ГАЖИГ ЗАСАЛ болон СОГОГ ЗАСАЛ, ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ мөн МЭС АЖИЛБАР гэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

Арга билиг  шүдний  эмнэлэг Арга билиг шүдний эмнэлэг
Ulaanbaatar

Шүд , Нүүр амны эмнэлэг

Coraldent - family care clinic Coraldent - family care clinic
ХУД, 11-р хороо, Хан-Хиллс хотхон, 535-р байр
Ulaanbaatar, 17000

Бид таны болон таны гэр бүлийн эрүүл мэндийг Чин сэтгэлээсээ, найдвартайгаар хамгаална!