Readhomelab

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Readhomelab, Library, Durham Chapel Hill Boulevard, Durham, NC.

07/16/2024

Хөдөө явж гэр бүлийн аялал хийхдээ гэр бүлийн бүх гишүүд аялалын тэмдэглэл хийх зорилгоор энэ номыг өвөл авсан. Тэмдэглэл хөтлөх аргачлал, түүнийг хэрхэн влог болгох болон түүгээр онлайн бизнес хийх боломжууд гээд олон зүйл багтжээ. Өсвөр насны хүүхдүүдтэй айлуудад тун тохиромжтой санагдлаа. Мөн бага насны хүүхдүүдээс аялалын талаар зураг зурахыг асууж болно, тэд тун дуртайгаар гайхалтай бүтээлүүд туурвих болно. Ийнхүү тэд маань маш сонирхолтой, өөр өөр өнцөгөөс олж харсан соёл, хүний араншин, амьдралын хэв маяг, тухайн нутгийн талаарх бичвэрүүдээс ээж аав бид хүүхдийнхээ юуг төсөөлдөг, хорвоотой хэрхэн танилцдаг арга барилтай зэргийг ажиглах боломжтой юм.

Номын сангаар үйлчлүүлэх тухай 04/13/2024

Ном захиалах бол дараах форм бөглөнө үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScjswnvCz9gKbQRghzk0dP2Ub96KxoQXfaAM6I54vRagRSd2Q/viewform?fbclid=PAAaaaVSm-ECRfStWPp8U3x9o68M6ay5DhOeQHW1rKr1AKztmrne1r2o5-7t0_aem_AYrKXhSSyFuPiPPQwTT2kRmVH3JF216fr61Ajv6AaozGrnMgazQLyLwfRbOMq_5Z3LI

Номын сангаар үйлчлүүлэх тухай Хүүхдийн насанд тохирсон номуудыг 21 хоногийн давтамжтайгаар авч унших үйлчилгээ

01/21/2024

Найзууд бол өөртөө өгөх хамгийн нандин бэлэг байдаг. Стивенсон

01/18/2024

13 настай сэтгэлийн хөдлөл өндөртэй, нээлттэй, өдрөөс өдөрт өсвөр насанд тохиолдох элдэв харилцааны болон биеийн өөрчлөлтийг маш сайн анзаарч хуваалцаж байгаа хүү-дээ юу уншуулах уу гэж судалсаны дүнд зуун дамжиж өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хамгийн их санал болгодог энэхүү номыг сонголоо. Монгол хэлрүү орчуулагдсан байна лээ. Хөх Тариан Талбай нэртэй.

01/02/2024

2024 оны эхний ном Бадди .picturebooks

Хайртай гэрийн тэжээвэр амьтан-аа алдсан эзэн хэрхэн санаа зовж, сүүлдээ хүлээн зөвшөөрч буй бүх үйл явцыг харуулсан SEL (social emotional learning) чиглэлийн ном.

12/24/2023

Ном унших нь амьдралд тохиолдох олон таагүй зүйлээс холдох боломжийг олгодог хорогдох байрыг өөртөө бий болдог. Могам (1874-1964)

10/09/2023
06/07/2023

Ээж биш аавууд унших номууд Нахиа - Хүүхдийн номын редакц - ын орчуулан гаргасан хүүхдийн номуудыг ойрдоо зав гарахаар хараад л уншаад л байгаа. Нахиагийн гаргасан номны сонголт бүрийн цаана гоё түүхүүд байдаг юм байна. Тэдний Ганцхан миний л үр, Ээжийн эзгүйд гэсэн 2 номыг ээжүүд биш аавууд хүүхдүүддээ унших ёстой юм байна гэж бодлоо. Энэ 2 номны хувьд Social Emotional Learning (SEL) талаас нь уншихад олон сэдвийг хамрахаар санагдлаа. Аав нарт унших номны сонголтуудыг бий болгож байгаад баярлалаа.

04/29/2023

Readhomelab төсөл нь Монгол хүүхдүүд дэлхийн хөгжингүй орны хүүхдүүдийн уншиж байгаа STEM and SEL чиглэлийн агуулга өндөртэй, дэлхийд олон сая хэвлэгдсэн, сургуулиуд “заавал унших”номын жагсаалтанд оруулсан, соёл соёлын онцлогыг мэдрүүлсэн зохиолчдын номыг хүртээмжтэйгээр унших боломжийг бүрдүүлнэ гэж мөрөөдөж эхэлсэн одоо хэрэгжих загвараа олж баых шиг байна. Монголд юу нь тохирох юм бол гэж нилээн судлаж, ажиглалаа. Хүүхэд ном уншиж сурна гэдэг нь ээж аавын хамтын оролцоогүйгээр хэзээ ч бүтэхгүй гэдгийг хөгжингүй орны сургалтын систем, соёлоос байнга мэдрэх юм. Хятадын Гуанжоу хотын хамгийн том номын сангийн хүүхдийн номын тасгаар яваад худалдагчтай нь ярьж байхад 40 орчим боть-той гоё зураглалтай жижиг ном байна. Дуудлагыг нь ханзны дээд харалдаа бичсэн байхаар нь би хятад хэл дөнгөж сурч байгаа хүүдээ авах гэсэн юм, Хятадад энэ ном хэдэн насны хүүхдэд зориулсан бэ гээд асуув. Тэгсэн 4-6 нас, энэ нь өдөр тутмын амьдралын шинэ юмс үзэгдэл, харилцааг харуулсан ном гэв. Би тэгэхээр нь сурсан зангаараа гэдэг шиг 4 наснаасаа уншаад сурчихдаг юм уу гээд л асуучихав. Тэгсэн надруу нээх том харсанаа Үгүй аав, ээж нь 2 жилийн турш 6 хүртэл уншиж өгнө шүү дээ. Яг ингээд л уншдаг гээд надад 1 нүүрийг уншиж өглөө. Эндээс ээж аавууд 4-6 нас хүртэл нь би хүүхддээ ном уншиж өгөх ёстой гэсэн хүмүүжлийн үндсэн суурь ойлголт нийгэмд байгааг ажиглав. 2023.04.29

04/29/2023

Everything in the world exists in order to end up as a book.
- Stéphane Mallarmé 1842-1898

Photos from Readhomelab's post 04/13/2023

Яагаад хүүхдүүдэд бид “нуугддаг” ном уншиж өгөх хэрэгтэй вэ?

Хүүхдийн номын дэлгүүрт “нуугддаг” хэлбэрийн номууд ихээхэн сонголттой болсоныг та бүхэн анзаарсан байх. Яагаад ийм төрлийн номууд гаргаад байгаа юм бол, миний хүүхдэд юу нь хэрэгтэй юм бол гэж мэдмээр санагдаад жоохон судалж үзсэнийг та бүхэнд энд хуваалцая.

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн нэгэн тулгуур ойлголт болох аливаа зүйл байнга оршин байдаг тухай байдаг. Үүнийг англиар object permenance гэдэг. Үүнийг сэтгэл судлаач Жан Пиагетын дэвшүүлсэн танин мэдэхүйн хөгжлийн онолын нэгэн чухал хэсэг юм. Түүний тайлбарлаж байгаагаар хүүхдүүд хайртай тоглоом эсвэл соск нь алга болоход ямар их хямардаг билээ, тэр нь тухайн хүүхэд тухайн байсан зүйл ор үндэсгүй алга болсон байна гэж шууд хүлээн авдаг гэнэ. Учир нь 2 нас хүртлэх хүүхдийн танин мэдэхүйн хөгжлын явцад “заа хаа нэгтэй байгаа байлгүй дээ би эрж хайгаад л олчихоно” гэсэн логик сэтгэлгээг нь хөгжөөгүй байх үе. Үрс маань харин юу гэж боддог вэ гэхээр байсан юм ор тас алга болчихсон байна гэж шууд хүлээн авдаг. Ээж нар 00 орох болохоор яадаг билээ яг үүнтэй адил.

Тиймээс Жан Пиагет хүүхдийг хүрэлцэх, харах, амтлах, хөдөлгөөн хийж эхлэх зэрэг моторт чадвараар дамжуулан хорвоотой танилцах үед нь дээрхи object permenance ойлголтыг суулгахыг санал болгосон юм байна. Үүний нэг шилдэг арга нь нуугдаж тоглох болон зурагт нуугддаг ном хамтдаа унших. Насны ангилалын хувьд 0-2 нас. Үүгээр дамжуулан тэдэнд бид харахгүй, сонсохгүй байсан ч аливаа зүйлс байсаар байдаг гэсэн сэтгэл зүйн ойлголтыг дамжуулж чадаж байна гэсэн үг байх нь. Энэ нь цаашлаад цэцэрлэг сургуульд ороход уйлахгүй, аливаа зүйлийг тайванаар хүлээн авах сэтгэл зүйд бэлддэг гэсэн урт удаан хугацааны үр дүнг авчирдаг гэнэ.

Энэ тайлбар бол нуугддаг номны давуу талын нэг л өнцөг нь.

Photos from Gandys Kids Campus Community Library's post 03/23/2023
02/20/2023

Ээж, аавуудад санал болгох ном. Өнөөгийн нийгмийн маш хурдтай орчинд олон зүйл амжуулах гэж уралдаж буй мэт амьдрах болсон бидний амьдралын хэмнэл “хэвийн” мэт болжээ. Энэ орчинд та бидний хүүхэд айдас түгшүүртэй, өөртөө итгэлгүй, зөрчлөөр асуудлыг шийдэхийг илүүд үзэж, зан төлөвийн хувьд доголдолтой, зарим тохиолдрлд эмгэг хэмээн тодорхойлогдох болжээ. Энэ цаг үед өсч бойжиж буй тэдэнд эрх чөлөө, орон зай өгсөн орчинг хэрхэн бий болгох талаар маш сонирхолтой, амархан хэрэгжүүлж болох олон арга, санааг энд номонд дурдсан. Номын зохиолч маань олон улсад гэр бүлийн зөвлөх гэдгээрээ танигдсан, маш олон тооны бүх түвшний гэр бүлүүдтэй ажиллаж байсан учир түүний санал болгож буй “тайван, кайфтай амьдрах” хэмнэл их ойр санагдсан.

Photos from Readhomelab's post 10/05/2022

Сансар огторгуйн тухай номууд - ихэнх нь танин мэдэхүйн чиглэлийн ном учир хүүхдэд сонирхолтой байх үүднээс хөгжилтэй асуулт хариулт, зураг зурах болон хамт кино (netflix дээр маш олон насны ангилалын контент байгаа). Марс дээр ус байгаа болов уу? Саран дээр очсон сармарчин хэдэн настай байсан вэ? Яагаад элон маск SpaceX -р марсруу нисээд байгаө вэ? Гээд л зөндөө ярилцах асуулт байна. :-)

Photos from Readhomelab's post 09/22/2022

Завгүй хичээл ном, түгжрээний дараа гэртээ дараах 2 номны дагуу 2 сарын family relaxing төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

#Яагаад нэхэх, оёх нь хүүхдэд чухал вэ?

1. Хэдэн эгнээ нэхсэний дараа хэд нэмэгдэх зэрэг математикийн үйлдлүүд шаарддаг учир математикийн ур чадвар нэмэгдэж, амьдралд хэрэг болж байгаа нь мэдрэгдэж, илүү дурлана.

2. Анхаарал төвлөрөл сайжирдаг. Мөн өөртэйгөө, одоо цаг дээрээ байх маш сайхан боломж байдаг.

3. Хараа, гар, хуруу хамт ажиллах шаардлагатай болдог учир яг спорт шиг харсанаа шууд хийх ур чадварт суралцдаг.

4. Нэхэх явцад алдаа гардаг буцаад хөвдөг зэрэг асуудалтай хэрхэн харьцах буюу дахин унших, хаана алдаа гарсанг олж засах зэрэг асуудал шийдэх ур чадварт суралцдаг.

5. Ямар өнгөөр юу нэхэх, загвар ямар байх зэрэг олон талын бүтээлч чадварыг сайжруулдаг.

05/29/2022

Гэр бүлийн гоё жороосоо бас бидэнтэй хуваалцаарай.

Photos from Readhomelab's post 05/14/2022

Сонгуулийн талаар хүүхдүүдэд 1 -р ангиас нь мэлээлэл, мэдлэг баг багаар өгч эхэлдэг туршлага.

05/12/2022

За ээжүүд минь өөрсддөө цаг гаргаж ном хэр уншиж байна? Өнөөдөр нэгэн подкаст сонссон дараах аргуудыг ашиглаж өөрийн уншлагын (бясалгал) -н цагаа гаргаарай гэж байсанг энд хуваалцмаар санагдлаа.

1. Ажил, амьдралын төлөвлөгөөндөө тохирсон 7 хоног, 1 сарын өөртөө шинийг сурах, мэдэх, амрах ном уншилтын төлөвлөгөөгөө гаргах; ингээд гаргачихад байнга номоо авч гарах гэх мэт санахад амар байдаг.
2. Өдөрт 10-15 минутаас эхлэхэд л хангалттай.
3. Цайны цагаараа өнгөрөөх чимээгүй газар олох; (ажил хийдэг ээжүүд)
4. Хүүхдүүдээ дугуйлан, сургуулиас нь авах үед хүлээх зуур; (Түгжрээ)
5. Гэрээ цэвэрлэх, аяга угаах, хоол хийх үедээ сонсдог ном сонсох;
6. Гэртээ, машиндаа өөрийн дуртай уншмаар байгаа номуудаа сагсанд хийгээд нүдэнд харагдахуйц газарт тавих;

04/06/2022

Уншсан зүйлээ мартахгүй байх нэг арга дахин тэр талаар ярих, будах, хооронд нь холбох гэх мэт ийм зурагт хуудас их зүгээр байдаг. Хэвлээд 00 өрөөндөө, эсвэл машин-даа тавьчихад аяндаа будаад, ярилцаад ирдэг шүү. Эдгээрийг монгол жимс ногооны зурхгт хуудас хэлбэрээр ФБ дээр байдаг юм байна лээ. Би бол Pinterest -ээс авчихдаг.

04/06/2022

3,4 - р сарын ном. Ойлгоход, тайлбарлахад төвөгтэй сэдэв учир өдөр ту тмын амьдралтай холбоод зугуухан уншна. Гол нь амьдрал дээр хэрэгжүүлэх тул гэр бүлээрээ л нэгдсэн нэг ойлголттой байх хэрэгтэй шүү тэ. За ээжүүд минь аав наоын оролцуулж уншаарай. Бас 7 хоногийн хүнсний төрлөө нэг ажиглаад бас үзээрэй. Би бас тэгж төлөвлөлөө. Хүүхдүүд маань юу идэх хэрэгтэй, юун пээр анхаарах хэрэгтэй гээд ойлголт өгчөөд ээж бид нар хүнс цуглуулахдаа хэрэгжүүлэхгүй бол ном уншаад үйлдэл байхгүй болно.

03/28/2022

Youtube дээр номны нэрээр нь хайхад үнэгүй уншаад өгсөн хувилбарууд гардаг шүү.

Want your organization to be the top-listed Government Service in Durham?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Монголын нууц товчоо
Өсвөр насны хүүхдүүд монгол хэл дээр ном уншихдаа ойлгохгүй байна гээд байвал энэ номыг туршаад үзээрэй. Үүнийг уншсаны ...
За ээжүүд минь өөрсддөө цаг гаргаж ном хэр уншиж байна? Өнөөдөр нэгэн подкаст сонссон дараах аргуудыг ашиглаж өөрийн унш...
STEM reading

Category

Address


Durham Chapel Hill Boulevard
Durham, NC
27707
Other Libraries in Durham (show all)
Duke University Medical Center Library and Archives Duke University Medical Center Library and Archives
10 Bryan-Searle Drive
Durham, 27710

The Medical Center Library & Archives provides the services and collections necessary to further educational, research, clinical, and administrative activities in the medical field...

Duke University Libraries Duke University Libraries
Box 90193
Durham, 27708

News, events, updates, and edifying information from the center of intellectual life at Duke.

Duke University Law Library Duke University Law Library
210 Science Drive
Durham, 27708

For quick access to the libraries' electronic resources and live assistance, see "Library Links."

Ford Library at The Fuqua School of Business - Duke University Ford Library at The Fuqua School of Business - Duke University
100 Fuqua Drive, Box 90120 Duke University
Durham, 27708

Serving the business information needs for the Fuqua School of Business and Duke University.

Duke Divinity School Library Duke Divinity School Library
407 Chapel Drive
Durham, 27708

The Divinity School Library serves the Divinity School and the Religion Department, as well as the wider university and scholarly community.

Lilly Library Duke University Lilly Library Duke University
8 E. Campus Union Drive
Durham, 27708

Lilly Library - your First Library on your First Campus!

North Regional Library - Durham County Library North Regional Library - Durham County Library
221 Milton Road
Durham, 27712

Our mission is to provide to the entire community books, services, and other resources that inform, inspire learning, cultivate understanding, and excite the imagination.

Preservation Department, Duke University Libraries Preservation Department, Duke University Libraries
Duke Univ Library
Durham, 27708

To preserve and make available the resources in the Duke University Libraries for current and future patrons. Preservation and Conservation Departments in the Duke University Libra...

WiderNet Project WiderNet Project
1906 East NC Highway 54 Suite 100F
Durham, 27713

WiderNet is dedicated to improving digital education and communications for all communities and individuals around the world.

Duke Digital Collections Duke Digital Collections
Durham, 27708

The Digital Collections Program at Duke University creates distinctive digital collections of Duke Libraries' unique archival materials that support teaching, learning, and researc...

Duke University Global Semester Abroad: India and China Duke University Global Semester Abroad: India and China
Bays 4 & 5, Smith Warehouse, 114 S Buchanan Boulevard
Durham, 27708

The Duke University Global Semester Abroad starts in India and ends in China. The program features

Sallie Bingham Center for Women's History and Culture Sallie Bingham Center for Women's History and Culture
411 Chapel Drive , Duke University
Durham, 27708

The Sallie Bingham Center preserves materials that reflect the lives of women, past and present.