Tree

ub

09/01/2020

Хүйтний улирлын арьс арчилгаа илүү чухал

Хөөрхөнүүддээ зориулаад хүйтний улиралд хэрхэн арчлах талаар зөвлөгөө хүргэе.

Намрын налгар өдрүүд алсарч нэг л мэдэхэд жихүүн хүйтэн салхи, агаарын хасах хэм рүү шилжлээ. Гадаах эрс тэс, хахир хатуу уур амьсгал, байшин доторх хэт хуурай агаар зэрэг нь арьсны байгалийн хамгаалалтыг сэтэлж арьсыг маань гэмтээдэг. Улмаар тохирсон арчилгааг хийхгүй л бол охид, бүсгүйчүүдийн арьс, үс маш эмзэг болж, хүрээлэн буй орчны нөлөөнд амархан өртөмтгий болдог шүү дээ.

Хүйтний улиралд бидний арьсанд юу тохиолддог вэ?

Хүйтэн, халуун температурын огцом өөрчлөлтөөс арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “Хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт. Мөн түүнчлэн халаалттай өрөө тасалгаа хэт хуурай байдаг тул арьс чийгээ алдан үрчийх нөхцөл бүрддэг. Мөн арьс хүчилтөрөгчөөр дутагддаг байна.

Хүйтний улиралд гадны нөлөөнөөс болж бидний арьсанд явагддаг процессууд зуныхаас ихээхэн ялгаатай. Тиймээс үүнийгээ дагаад арчилгаа өөр байх шаардлага тулгардаг. Хүйтэнд хүний арьс зузаардаг. Тиймээс л гадаа ажиллах шаардлагатай хүмүүсийн арьс толигор байдлаа буюу ус чийгээ гээж, өнгө үзэмжээ алддаг. Мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос, чийгний давхарга нимгэрч арьсны уян хатан байдал мууддаг. Үүнээс хүйтэрсэн тохиолдолд хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг. Тиймээс л хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтэх гээд байдаг. Хатуухан хэлэхэд хүйтний улиралд хүний арьсанд их, бага ямар нэг хэмжээгээр “Борцлогдох” үйл явц явагддаг байна. Тиймээс илүү их сэтгэл тавьж арчлах хэрэгтэй юм.

Арчилгаа

Юуны өмнө арьсаа хүйтний улиралд бэлдэнэ. Өөрөөр хэлбэл, намар цагт арьсаа сайтар арчилж өвөлтэй золгуулбал цочрол, хохирол бага байна гэсэн үг. Үүний тулд намарт байгалийн жимс, ногоогоор маск бигнүүр тавих, эрүүл зөв хоол унд идэж байх зэрэг нь арьсандаа анхаарч буй эхлэл болно. Үүнийгээ өвлийн улиралд ч хийх хэрэгтэй нь мэдээж. Үнэтэй, сайн гоо сайхны бүтээгдэхүүн нь мэдээж арьсанд тэжээл өгөх хэдий ч хуурайшиж холцруутсан арьсанд дотроосоо шим тэжээлээ нөхөх нь хамгийн үр дүнтэй. Тиймээс хүнсэндээ хушга, самар, сүү, үр тариа түлхүү хэрэглээрэй.

Өрөө тасалгаагаа чийгшүүлэх, агааржуулахаас гадна, нүүрээ долоо хоногт 1-2 удаа уурын ионоор ут. Харин халуун ууранд нүүрээ утаж болохгүй. Учир нь ионжуулаагүй уур арьс хуурайшуулдаг.

Нүүрээ крантны усаар, савандаж угаахаас зайлсхий. Хатуулаг өндөртэй крантны ус нь кальци, магнийн нэгдлүүд ихээр агуулагдаг тул нүүрний арьсан дээр уусдаггүй пленк үүсгэдэг. Энэ нь тослог арьсыг үрэвсүүлэх, хуурай арьсыг улам хуурайшуулан гуужуулах таагүй нөлөө үзүүлдэг. Тиймээс цэвэр болон нэрмэл ус, буцалгаж хөргөсөн усаар угаа. Өрөөний температурт бүлээсгэсэн сүүгээр нүүрээ угаах сайн. Сүү нь арьсны тослогийн балансийг тааруулаж чийг өгөх чадалтай юм.

Нүүрний тосоо хүйтний улиралд хэрэглэх, зун халууны улиралд хэрэглэх гэж ангилан хэрэглэ. Өвлийн улиралд витамин ихтэй “тослог” косметик хэрэглэ. Нүүрэндээ маш зузаан тослог ихтэй тос түрхвэл хүйтэн агаараас бараг бүрэн хамгаална. Гэхдээ гадагшаа гарахаас нэг цагийн өмнө түрхэх хэрэгтэй. Тэжээлийн тосон дээрээ крем пудр нэмж түрхээрэй.

Өглөөний нүүр будалтын өмнө таны арьс тослог ч гэсэн ганц чийгшүүлэгч тос түрхэх нь хангалтгүй юм. Тослог чийгшүүлэгчтэй болон тослог тос түрхээрэй. Болж өгвөл чийгшүүлэгч тосныхоо дээрээс тосоо түрхээрэй.

Долоо хоног бүр иллэг хийж бай. Хүйтэнд арьсны гадна талын эсүүд маш амархан үхэж, залуу эсүүдээ хааж, тэднийг амьсгалгүй болгодог. Иймд нүүрэндээ маск тавиарай.

Хүйтний улирлын арьс арчилгаа

Шөнийн арчилгаа

Хэрэв та 25-аас дээш насных бол энэ тосон арчилгааг орой бүр хийгээрэй. Хэрэв та энэ бүх арчилгааг хийж чадахгүй байвал нэг зарчмыг байнга сана. Нүүрээ орой цэвэрлэхдээ яг унтахынхаа өмнө бус ядаж 30-60 минутын өмнө хийвэл илүү сайн. Мөн шөнө нүүрэндээ үлдэгдэл тосоо бүү үлдээгээрэй.

Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна. Зун өдрийн цагаар хэрэглэдэг байсан ямар ч хамаагүй чийгшүүлэгч, өөрөөр хэлбэл усан суурьтай бэлдмэлүүдийг өвлийн цагаар орой л хэрэглэж байгаарай.

Тэжээлийн тосоо зузаан гэгч нь түрхээд халуун алчуураар бигнүүр /20 минут/ тавиарай. Хуурай арьстай хүмүүс арьс чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна. Спирт агуулаагүй нүүр цэвэрлэгчийг сонгоорой.

Тослог арьстнууд хүйтэнд алзахгүй

Тослог арьстай хүмүүсийг хүйтний улиралд азтай гэж хэлж болно. Энэ төрлийн арьс нь жавар, салхинд зохицох нь бусад төрлийнхөөсөө илүү сайн байдаг. Энэ бол байгалиас өгсөн бэлэг юм. Тэгсэн ч гэсэн тэдэнд мөрдөх ёстой дүрэм гэж бий. Жилийн энэ улиралд спирт агуулсан лосьон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник, эсвэл гель хэрэглэх хэрэгтэй.

Шар сүүн угаалга

Сүүгээ гашилгаж ээдүүлэн шар сүүгээр нүүрээ угаах нь үр дүнтэй. Нүүрээ бүрэн цэвэрлэсний дараа сүүгээ бага зэрэг халаан нүүрээ угаагаад 5-10 минут зөөлөн илж массаж хийж өгнө. Массаж хийсний дараа бүлээн усаар угаана.

18/12/2019

Аниа нар ширүүн юм бээ😭😭😭
Өглөө эрт л очих хэрэгтэй
Өшөө эрт
Өшөөөөө эрт гээд бсан 😂😂😂
Өшөөө эрт ирчээд байхад өөрөө иркү байгаахгуюу

Сая ийм мөрт шүлэг зохиочлоо Аниадаа зориулаад 😁

05/12/2019

Артист Юүки: Манай тураах, галбиржуулах үйлчилгээг сонгосноор нэг оролтоор тойргоосоо 1-4 см хасах боломжтой

info.mn “ILash” салоны артист Э.Хандсүрэн буюу Юүкитэй ярилцлаа. -“ILash” салоны артист Юүки гэдгээр нь сошиалд өөрийг тань нэлээд хүн таних байх. Манай уншигчдад өөрийгөө та....

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Classic
Classic 2D

Category

Website

Address


Ulaanbaatar
16091
Other Libraries in Ulaanbaatar (show all)
Buren photography Buren photography
Ulaanbaatar
Ulaanbaatar, 11000

Buren photography

Gandys Kids Campus Community Library Gandys Kids Campus Community Library
Veloo Foundation/Children Of The Peak Sanctuary Kindergarten (47. 9457856, 106. 8047042)
Ulaanbaatar, 18090

Хүн бүрийн сурч хөгжих орон зай

6e nzuud 6e nzuud
67 Surguuli
Ulaanbaatar, NAIZUUD

МУБИС-СӨБС-ийн номын сан МУБИС-СӨБС-ийн номын сан
Ulaanbaatar

Монгол Улсын Боловсролын Их сургууль Сургуулийн Өмнөх Боловсролын Сургуулийн номын сан

Dudo номын худалдаа Dudo номын худалдаа
Ulaanbaatar

Ном ном ном хобби тэмдэглэл мэдээлэл

Үхэрийн булууны ясны шөл Үхэрийн булууны ясны шөл
Ulaanbaatar

Өдөр бүр кальци амин дэмийг танай гэрт

Amidral mini ergchihej Amidral mini ergchihej
Ulaanbaatar

Amidrlin utga uchir yg yund bdg ve

Эрх зүй ба Эдийн засгийн төв СЭЗИС Эрх зүй ба Эдийн засгийн төв СЭЗИС
СЭЗИС А байр 5 давхарт 501
Ulaanbaatar

Мэдлэг, туршлага хуваалцах сайн дурын нэгдэл

Номтой Ногоон Төгөл Номтой Ногоон Төгөл
СБД, 16-ХОРОО, БЭЛХИЙН 33, 5-1Б
Ulaanbaatar

Англи хэлний хүүхдийн номын сан ( Children's English language books' library ) We support children

Wattpad fanfiction guide Wattpad fanfiction guide
Ulaanbaatar

Ваттфад дээр бичигдсэн өгүүллэгийг AI ашиглан товч тодорхой ярин уншигчдад хүргэх зорилготой

はじめまして。わたしは Gansukhです はじめまして。わたしは Gansukhです
Bayn Zurkh 2-r Khoroo
Ulaanbaatar

Ulaanbator Bayn Dzurkh

Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia
Ерөнхий сайд А. Амарын гудамж, Соёлын төв өргөө Б корпус Хүүхдийн төв номын сан
Ulaanbaatar, 11000

Хүүхдийн төв номын сангийн албан ёсны пэйж хуудас