Emart Фамили Медикал эмнэлэг / Family Medical Center at Emart

.

Photos from Emart Фамили Медикал эмнэлэг  / Family Medical Center at Emart's post 04/06/2024

Фамили Медикал эмнэлэг дараах урьдчилан сэргийлэх багц шинжилгээг үйлчлүүлэгч танд санал болгож байна.
Та үзлэг, шинжилгээний төлбөрийг апп ашиглан шимтгэл хураамжгүй, хүүгүй, хуваан төлөх боломжтой.

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
Утас: 7010-9001, 7010-9002
Ажлын хуваарь:
Даваа - Баасан 8:00 - 16:30
Бямба 8:30 - 12:30

04/06/2024

Байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион явуулахад тухайн байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуй, эрсдэлт хүчин зүйлс, ажилчдын ажил мэргэжлийн онцлог зэрэгтэй уялдуулан мэргэжлийн зөвлөгөө өгч, багцын хувилбарууд үүсгэн, сонголт хийх боломж олгон хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.
#УрьдчиланСэргийлэхҮзлэг
#ХүнийНөөц
#ЭрүүлМэндийнҮзлэг

Фамили Медикал эмнэлэг:
🏥Сансарын Имартын 6 давхарт
☎️7010-9001, 7010-9002
⏰Даваа - Баасан гаригт 8:00 - 16:30
⏰Бямба гаригт 8:30 - 12:30

24/05/2024

АЖИЛД УРЬЖ БАЙНА

Фамили Медикал эмнэлгийн Солонгосын KMI-тай хамтарсан шинэ салбар Баянгол ИМарт-д удахгүй нээгдэж байгаатай холбогдуулан таныг дараах ажлын байранд урьж байна:
- Зүрх судасны эмч
- Эмэгтэйчүүдийн эмч
- Гастроэнтерологич, дурангийн эмч
- Дотрын эмч
- Дүрс оношлогооны эмч
- Мэдээгүйжүүлгийн эмч
- Мэдрэлийн эмч
- Нүдний эмч
- Чих хамар хоолойн эмч
- Сорьцын сувилагч
- Мэдээгүйжүүлгийн сувилагч
- Дурангийн сувилагч
- Эмэгтэйчүүдийн сувилагч
- Зүрхний бичлэгийн сувилагч
- Лабораторийн техникч
- Дүрс оношлогооны техникч
- Дурангийн ариутгагч
- Бүртгэлийн ажилтан
- Үйлчлэгч

Фамили Медикал эмнэлэг:
🏥Сансарын Имартын 6 давхарт
☎️7010-9001, 7010-9002
⏰Даваа - Баасан гаригт 8:00 - 16:30
⏰Бямба гаригт 8:30 - 12:30

05/05/2024

Эрхэм үйлчлүүлэгч Та,
Фамили Медикал эмнэлэгт Storepay апп ашиглан үзлэг, оношилгоо, эмчилгээний төлбөрөө ШИМТГЭЛГҮЙ, ХҮҮГҮЙ, ХУВААН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ.

#ЭрүүлМэнд

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
Утас: 7010-9001, 7010-9002
Ажлын хуваарь:
Даваа - Баасан 8:00 - 16:30
Бямба 8:30 - 12:30

10/04/2024

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР:
Фамили Медикал эмнэлэг дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
- Дүрс оношилгооны эмч
- Эмэгтэйчүүдийн сувилагч
- Хэвтэн тасагт ээлжийн сувилагч

Фамили Медикал эмнэлэг:
🏥Сансарын Имартын 6 давхарт
☎️7010-9001, 7010-9002
⏰Даваа - Баасан гаригт 8:00 - 16:30
⏰Бямба гаригт 8:30 - 12:30

05/04/2024

Фамили медикал эмнэлгээс та StorePay апп ашиглан хүссэн үйлчилгээгээ хүүгүй, шимтгэлгүй одоо аваад, хуваан төлөх боломжтой


#эмнэлгийнтусламжүйлчилгээ
#хэвтэнэмчлүүлэх

Фамили Медикал эмнэлэг:
🏥Сансарын Имартын 6 давхарт
☎️7010-9001, 7010-9002
⏰Даваа - Баасан гаригт 8:00 - 16:30
⏰Бямба гаригт 8:30 - 12:30

Emart Фамили Медикал эмнэлэг / Family Medical Center at Emart .

29/03/2024

Нийт эмч нартаа Олон улсын эмч нарын баярын мэнд хүргэе

Эрүүл энхийн харуул нь Та нар
Эрхэм бүхний эзэн нь Та нар
Эх үрсийн жаргал нь Та нар
Эмч хүний алдар нь Та нар

28/03/2024

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР:
Фамили Медикал эмнэлэг дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
- Дүрс оношлогооны эмч
- Эмэгтэйчүүдийн сувилагч
- Эм зүйч
- Үйлчлэгч

Фамили Медикал эмнэлэг:
🏥Сансарын Имартын 6 давхарт
☎️7010-9001, 7010-9002
⏰Даваа - Баасан гаригт 8:00 - 16:30
⏰Бямба гаригт 8:30 - 12:30

21/03/2024

🩺🩺🩺ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОН МЭС ЗАСЛЫН ТАСАГ АЖИЛЛАЖ БАЙНА.
- Зүрх судас
- Дотор, хоол боловсруулах
- Уушги
- Эмэгтэйчүүд
- Мэс заслын чиглэлээр хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Фамили Медикал эмнэлэг:
🏥Сансарын Имартын 6 давхарт
☎️7010-9001, 7010-9002
⏰Даваа - Баасан гаригт 8:00 - 16:30
⏰Бямба гаригт 8:30 - 12:30

Emart Фамили Медикал эмнэлэг / Family Medical Center at Emart .

15/03/2024

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Тус эмнэлэг нь эрт илрүүлэгт зөвхөн Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 16-р хороодын иргэдийг хамруулж байна.
Бусад хороо, дүүргийн иргэд өөрсдийн харьяа Эрүүл мэндийн төвд хандана уу.
#Эртилрүүлэг
#ЭМД
#СүхбаатарДүүрэг

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
7010-9001, 7010-9002
Даваа - Баасан гаригт 8:00 - 16:30
Бямба гаригт 8:30 - 12:30

06/03/2024

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД:

Фамили медикал эмнэлэг 2024 оны 3 сарын 8,9-нд амарна.
2024 оны 3 сарын 11-ний өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

07/02/2024

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Сар шинийн баярын өдрүүдээр 2 сарын 9,10,11,12-ны өдрүүдэд амарч 2 сарын 13-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана

31/01/2024

Эхо оношилгоо буюу хэт авиан оношилгоо гэж юу вэ?
- Эхо шинжилгээ нь: Эхосонографи буюу хэт авиан оношилгоо (чанд авиан оношилгоо) – монголчуудын ярьж хэвшсэнээр эхо шинжилгээ нь ямар нэгэн зовиур шаналгаагүй, туяаны ачаалал байхгүй, тусгайлсан бэлтгэл шаарддаггүй, оношилгооны үр дүн өндөртэй шинжилгээ юм.

- Хэт авиан шинжилгээ (ЭХО) гэдэг нь: Өндөр давтамжтай дууны долгионы тусламжтайгаар хүний биеийн эрүүл ба эмгэг эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаархи мэдээлэл авах шинжилгээний арга юм.

- Хэт авиан оношилгооны (Эхо) аппарат нь хүний бие организмын цуллаг эрхтэний бүтэц, тогтолцоо, тэдгээрийн эмгэг өөрчлөлтийг оношлоход зориулагдсан. Хэт авиан оношилгоо нь ионжуулагч цацраг байдаггүйгээс клиникийн ашигтай мэдээлэл өгөх хамгийн шилдэг арга юм.

Шинжилгээний төрөл:
* Хэвлийн хөндийн эхо – (цуллаг эрхтэн болон хэвлийн тойм)
* Үтрээний эхо - (умай дайвар)
* Зүрхний эхо – (эхокардиографи буюу ЭХОКГ)
* Бамбай булчирхайн эхо
* Хөхний эхо
* Түрүү булчирхайн эхо
* Судасны эхо
* Үе, зөөлөн эдийн эхо

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
7010-9001, 7010-9002
Даваа - Баасан гаригт 8:00 - 16:30
Бямба гаригт 8:30 - 12:30

Photos from Emart Фамили Медикал эмнэлэг  / Family Medical Center at Emart's post 31/01/2024

Ихэнх хүмүүст дурангийн шинжилгээ хийлгэх нь аюултай, "Олон дахин дурандуулвал хортой" гэсэн буруу ойлголт байдаг. Тэгвэл энэ нь хүмүүсийн тэр ойлголтоос бүр эсрэгээрээ бөгөөд дурангийн шинжилгээний ачаар өвчтэй, хавдартай, үгүй эсэхээ мэдэж болох бүрэн боломжтой юм.

#Дурангийн шинжилгээний ач холбогдол
Дурангийн аппаратын тусламжтайгаар улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдсийг харж хэвийн эсвэл үрэвсэл, шархлаа, хорт хавдар байгаа эсэхийг оношлох бүрэн боломжтой. Хоол боловсруулах эрхтний эдгээр өвчнүүдийг эрт илрүүлж оношилсноор илүү үр дүнд хүрдэг өндөр ач холбогдолтой юм. Дурангийн шинжилгээ нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй.

Уян дурангийн хоолой нь 08 мм-1 см хэмжээтэй гулгамтгай мөлгөр байдаг.

Дараах зовиур илэрвэл дурангийн шинжилгээг заавал хийлгээрэй.
-шалтгаангүйгээр турах
-хоолонд дургүй болох
-хоолны шингэц муудах
-ходоод цанхайх
-гэдэс дүүрэх
-дотор муухайрч огиж бөөлжих,
-хэл зузаарч өнгөртөх,
-амнаас эвгүй үнэр үнэртэх,
-батгаших,
-цээж гашуу оргих,
-хэхрүүлж зогисох,
-хоол тээглэж горойх,
-ходоод аюулхай орчимд өвдөх,
-гүйлгэж, өтгөн хар өнгөтэй гарах гэх мэт.

Харин та шинжилгээнд бэлтгэхдээ дараах зүйлийг баримтлаарай
Хоолоо сойх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, та урьд орой нь 19.00 цагаас хойш юм идэлгүй хоноорой. Дурандуулахаас 12 цагийн өмнө юм идэхгүй гэдэг нь идсэн уусан бүхэн 6-8 цагийн турш ходоодонд холигдон үүсч задарсны дараа гэдэс рүү шилжих хугацаа юм. Мөн өлөн үед дурандахад салст цэвэр байж ямар нэг өөрчлөлт байгаа нь сайн харагддаг байна.

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
7010-9001, 7010-9002
Даваа - Баасан гаригт 8:00 - 16:30
Бямбад 8:30 - 12:30

Photos from Emart Фамили Медикал эмнэлэг  / Family Medical Center at Emart's post 31/01/2024

Байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион явуулахад тухайн байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуй, эрсдэлт хүчин зүйлс, ажилчдын ажил мэргэжлийн онцлог зэрэгтэй уялдуулан мэргэжлийн зөвлөгөө өгч, багцын хувилбарууд үүсгэн, сонголт хийх боломж олгон хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.
#урьдчилансэргийлэхүзлэг
#ХүнийНөөц
#эрүүлмэндийнүзлэг

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
Утас: 7010-9001, 7010-9002
Ажлын хуваарь:
Даваа - Баасан 8:00 - 16:30
Бямба 8:30 - 12:30

31/01/2024

Зүрхний эхо аппарат нь цусны урсгалын чиглэл, хурд болон даралтын зөрүүг харуулж, зүрхний агших чадварт нарийн үнэлгээ өгдөг. Зүрхийг олон талаас нь дүрсжүүлэн харж, зүрхэн дэх бүтцийн болон үйл ажиллагааны болон цусан хангамжийн байдлыг оношилдог.

Ямар үед хийлгэх шаардлагатай вэ?
- Даралт ихсэх
- Зүрхний хэм алдагдалтай
- Зүрх судасны архаг өвчтэй
- Амьсгаадаж, шалтгаангүй ханиалгах
- Хавагнах
- Зүрхний эхо хийлгэж байгаагүй болон зүрхний эмчийн заалтын дагуу хийлгэх шаардлагатай хүмүүс хийлгэнэ.

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
Утас: 7010-9001, 7010-9002
Ажлын хуваарь:
Даваа - Баасан 8:00 - 16:30
Бямба 8:30 - 12:30

22/01/2024

Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу ПАП тест гэж юу вэ?

Умайн хүзүүний эсийн шинжилгээ нь умайн хүзүүний хавдар болон хавдрын урьдал өөрчлөлтийг эрт илрүүлэх зорилготой шинжилгээ юм.
Манай улсад 35 дээш насны эмэгтэйчүүд 3 жилд нэг удаа хамруулдагч ч хавдрын тохиолдын тоо буурахгүй мөн залуу насны эмэгтэйчүүдэд тохиолдох нь элбэг байгаа юм.
Умайн хүзүүний хорт хавдар нь эхний шатандаа ихэнх тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг зовиур илэрдэггүй хожуу шатанд шинж тэмдэг илэрдэг. Иймээс нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд жил бүр хамрагдах нь зүйтэй юм.
Шинжилгээг зориулалтын сойтогоор умайн хүзүүнээс дээж авч шинжилдэг.

🩺 Шинжилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн дотроос 3-10% нь илэрдэг. Энэ нь цоо эрүүл ч биш, хавдарчхараахан биш хавтгай хучуур эсийн өөрчлөлт илрэхийг хэлнэ.элт гарах магадлалтай байдаг.

Эсийн шинжилгээнд гарах өөрчлөлтийг дараах байдлаар ангилан үздэг.

🩺 Хэв янзгүй хавтгай хучуур эс (Atypical Squamous Cells, ASC)
Шинжилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн дотроос 3-10% нь илэрдэг. Энэ нь цоо эрүүл ч биш, хавдарч хараахан биш хавтгай хучуур эсийн өөрчлөлт илрэхийг хэлнэ.
Ийм үзүүлэлт гарсан эмэгтэйчүүдийн дотор 50-60% нь хэвийн, 40-50% нь хүний папиллома вирусын (HPV) халдвартай байдаг
🩺 Бага өөрчлөлттэй хавтгай хучуур эсийн эмгэг (Low-grade Squamous Intraepithelial Lesion, LSIL)
Шинжилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн 1-3% нь илэрдэг. Ийм үзүүлэлттэй эмэгтэйчүүдийн 70% нь хүний папиллома вирус (HPV)-ээс үүдэлтэй умайн хүзүүний болон үтрээний эсийн өөрчлөлттэй гардаг.

🩺 Өндөр өөрчлөлттэй хавтгай хучуур эсийн эмгэг (High-grade Squamous Intraepithelial Lesion, HSIL)
Шинжилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн дотороос 0.3-0.8% нь тохиолддог. Энэхүү эмэгтэйчүүдийн 90-ээс дээш хувь нь хүний папиллома вирус (HPV)-ээс үүдэлтэй эсийн өөрчлөлттэй байдаг. Энэ эмгэг хаварт шилжих магадлал өндөр тул зайлшгүй эмчилгээ шаардлагатай.

🩺 Хавдар
Шинжилгээ өгсөн эмэгтэйчүүдийн дотроос цөөнхид нь хавдрын өөрчлөлт гардаг.

‼️ Шинжилгээ өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн дотор шүршүүрт орохгүй байх
-Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
-Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн дотор тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, лаа зэргийг хэрэглээгүй байх нь шинжилгээ үнэн гарах магадлалын нэмэгдүүлдэг.

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
Утас: 7010-9001, 7010-9002
Ажлын хуваарь:
Даваа - Баасан 8:00 - 16:30
Бямба 8:30 - 12:30

22/01/2024

Спирометрийн шинжилгээ

Спирометр бол уушгины үйл ажиллагаа болон амьсгалын багтаамжийг тодорхойлдог шинжилгээ юм.

Хэрвээ таньд:
• Амьсгал давчдах
• Богино амьсгалах
• Ханиалгах шинж тэмдэг байвал энэ шинжилгээг хийлгээрэй.

Энэ нь уушгины багтраа, уушгины архаг бөглөрөлтөт өвчинг ялган оношлох мөн мэс засалд орохын өмнөх уушгины үйл ажиллагааг үнэлнэ. Хэрвээ уушгины архаг өвчинд эмчилгээ хийж байгаа бол хяналтыг спирометрээр хийнэ.

Шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?
• Шинжилгээ хийлгэхээс өмнө 1 цаг орчим тамхи татахгүй байх
• Шинжилгээ хийлгэхээс өмнө 4 цаг орчим алкохол төрлийн зүйл хэрэглэхгүй байх
• Шинжилгээ хийлгэхээс өмнө 2 цагийн өмнөөс хоол идэхгүй, юм уухгүй байх
• Шинжилгээ хийлгэхээс өмнө 30 минут орчим дасгал хийгээгүй байх
• Хэрвээ та гуурсан хоолой тэлэх эм хэрэглэдэг бол боломжтой бол 6-8 цагийн турш хэрэглээгүй байх
• Өдөр тутам уудаг эмээ уух болно.
• Бие барьсан хувцас өмсөхгүй байх

Шинжилгээ өгөх үеэр гарж болох эрсдэл:
Шинжилгээний үеэр хурдан олон дахин амьсгалснаас болоод ханиалгах, ядрах, толгой эргэх, толгой өвдөх, цээжээр өвдөх зовиур илэрч болно.
Шинжилгээ хийлгэхээс өмнө эмчид хэлэх ёстой зүйлс:
• Хэрвээ та сүүлийн сарын хугацаанд цус харвалт, зүрхний шигдээсээр өвдсөн.
• Аорт эсвэл тархины артерын аневризм оношлогдсон.
• Саяхан нүд, цээж, хэвлийн хөндийн мэс засал орсон.
• Уушгины сүрьеэгээр өвдсөн.
• Уушги унаж байсан өгүүлэмжтэй бол эмчдээ мэдэгдээрэй.

17/01/2024

Зөвлөгөө

Хоол боловсруулах замын эрхтнүүдийн өвчлөлийг оношлоход хамгийн боломжит, оношлогооны өндөр ач холбогдолтой шинжилгээний нэг дуран юм.

Хоол боловсруулах дээд, доод зам болон амьсгалын замыг харж шинжлэх, оношлох, багажийн шинжилгээний аргыг дурангийн шинжилгээ гэнэ. Дуран нь үзүүртээ видео камер болон гэрэлтэй, уян, урт нарийн гуурс юм. Дурангийн үзүүрт байрлах камер нь шинжлүүлж байгаа хүний дотор эрхтэнээс дүрсийг дамжуулан дэлгэцэн дээр гаргах ба эмч таны дотор эрхтэнийг харж оношлон, бичлэг хийж, зураг авна.

Дурангийн шинжилгээний ач холбогдол:
Дурангийн шинжилгээнд жил бүр хамрагдсанаар хоол боловсруулах замын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх өндөр ач холбогдолтой хүний биед сөрөг нөлөөгүй шинжилгээ юм.
Хэрэв танд дараах зовиур илэрвэл улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгээрэй:
• Хоолны шингэц муудах
• Гэдэс дүүрэх
• Хар шүлс асгарах
• Цээж хорсох
• Өглөө босоход өлссөн юм шиг гол харлах
• Хоол ундгүй удаан хугацаагаар явах үед өвдөх
• Хоолонд дургүй болох
• Дотор муухайрах, огих, бөөлжих
• Хэл зузаарч өнгөртөх
• Амнаас эвгүй үнэр үнэртэх
• Батгаших
• Хэхрүүлэх, зогисох
• Хоол тээглэж горойх
• Ходоод аюулхай орчим өвдөх
• Гүйлгэх, баас хар гарах
• Шалтгаангүй турах, ядрах

Шинжилгээнд ирэхдээ:
Хоолоо сойх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, та урьд орой нь 19.00 цагаас хойш юм идэлгүй хоноорой. Дурандуулахаас 12 цагийн өмнө юм идэхгүй гэдэг нь идсэн уусан бүхэн 6-8 цагийн турш ходоодонд холигдон үүсч задарсны дараа гэдэс рүү шилжих хугацаа юм. Мөн өлөн үед дурандахад салст цэвэр байж ямар нэг өөрчлөлт байгаа нь сайн харагддаг байна.
40-өөс дээш насныхан жилд 1-2 удаа заавал дурангийн шинжилгээнд хамрагдаж, улаан хоолой, ходоодны хорт хавдраас сэргийлж байх хэрэгтэй.

16/01/2024

Фамили Медикал эмнэлэг дараах урьдчилан сэргийлэх багц үзлэг, шинжилгээг хийж байна.
Үзлэг, шинжилгээний төлбөрийг Storepay апп ашиглан шимтгэл хураамж, хүүгүй, хуваан төлөх боломжтой.

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
Утас: 7010-9001, 7010-9002
Ажлын хуваарь:
Даваа - Баасан 8:00 - 16:30
Бямба 8:30 - 12:30

13/01/2024

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Тус эмнэлэг нь 2024 оны 01 сарын 15-ны өдрөөс эрт илрүүлэгт зөвхөн Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 16-р хороодын иргэдийг хамруулахаар болсныг мэдэгдье.
Бусад хороо, дүүргийн иргэд өөрсдийн харьяа Эрүүл мэндийн төвд хандана уу.
#Эртилрүүлэг
#ЭМД
#СүхбаатарДүүрэг

10/01/2024

Байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион явуулахад тухайн байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуй, эрсдэлт хүчин зүйлс, ажилчдын ажил мэргэжлийн онцлог зэрэгтэй уялдуулан мэргэжлийн зөвлөгөө өгч, багцын хувилбарууд үүсгэн, сонголт хийх боломж олгон хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.
#урьдчилансэргийлэхүзлэг
#ХүнийНөөц
#эрүүлмэндийнүзлэг

Emart Фамили Медикал эмнэлэг / Family Medical Center at Emart .

26/12/2023

ҮЙЛЧЛҮҮДЭГЧДИЙН АНХААРАЛД:
Фамили Медикал эмнэлэг нь 2023 оны 12 сарын 28-ны өдөр хагас буюу 8:00-14:00 хүртэл ажиллах ба 29,30-ны өдрүүдэд амарна.
2024 оны 1 сарын 2-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.
ШИНЭ ОНДОО САЙХАН БАЯРЛААРАЙ

16/12/2023

Фамили медикал эмнэлэгт Мэс заслын эмчийн үзлэг, оношлогоо хийгдэж эхэллээ.
Мэс заслын эмчийн амбулаторийн үзлэгээр дараах ажилбарууд хийгдэж байна.
👉 Мэс заслын эмчийн үзлэг, оношлогоо, зөвөлгөө
👉 Буглаа нээх / Хөх, өгзөг, суга гэх мэт бүх байрлалд, хатиг, мундас /
👉 Шархны цэгцлэлт / шарханд оёдол тавих, авах /
👉 Липома, гигрома гэх мэт арьсан доорх үүсгэврүүд авах
👉 Хэвлийд гуурс тавих
👉 Шулуун гэдэс, хошного орчмын бүх төрлийн мэс ажилбарууд / хошногоны
бүлэн, арьсны унжилт, гадны биет гэх мэт /
👉 Үү, ургацаг авах
👉 Шигдсэн хумс авах
👉 Сорви засах
👉 Мэс заслын бүх төрлийн боолт хийх
👉 Арьс, арьсан доорх болон булчингийн эдийн шинжилгээ хийх
👉 Шархны бактерлоги авах

Photos from Emart Фамили Медикал эмнэлэг  / Family Medical Center at Emart's post 16/12/2023

🧡💚 Фамили Медикал эмнэлэгт ходоод, бүдүүн гэдэсний дурангийн оношилгоо, эмчилгээг ажлын өдөр бүр хийж байна 💚🧡

Танд дараах шинж тэмдэг илэрч байгаа бол ходоодны дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай:

🎈Цээж хорсох
🎈Хоол тэглэж горойх
🎈Ходоод, аюулхай орчим өвдөх
🎈Шалтгаангүй турах, ядрах
🎈Ам гашуу оргих, хар шүлс асгарах
🎈Исгэлэн зүйлээр гулгих
🎈Өтгөн хатах, баас хар гарах
🎈Өглөө босоход хэл өнгөртөх, ам заваарах
🎈Ам хатах
🎈Махан хоолны шингэц муудах
🎈Өмхийгээр хэхрүүлэх
🎈Дотор муухайрах, бөөлжих
🎈Гэдэс дүүрэх, амархан цадах
🎈Хоолны дуршилгүй болох
🎈Үе үе гүйлгэх

🏥 Фамили Медикал эмнэлэг
🏥 Сансарын Имартын 6 давхарт
☎️ 7010-9001, 7010-9002
🕣 Даваа - Баасан гаригт 8:00 -16:30
🕣 Бямбад 8:30 - 12:30

08/12/2023

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД:
Фамили медикал эмнэлэг нь 2023 оны 12 сарын 11-ний өдөр 15:00 цаг хүртэл ажиллана.

10/10/2023

УУШИГНЫ ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА ~

Улирлын томуу нь томуугийн А, В вирүсээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог өвчин бөгөөд манай улсад 10-р сараас 3 сар хүртэл дэгдэлтийн үед байдаг. Шинж тэмдэг илрэхгүй нууц үе нь 1-4 хоног байдаг.

ТОМУУД ӨРТӨХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ХҮМҮҮС БОЛ:
○ 5-с доош насны хүүхдүүд
○ 65-с дээш насны хүмүүс
○ Жирэмсэн болон төрсний дараах 2 долоо хоногтой эхчүүд
○ Удаан хугацаанд хүний асрамжинд байгаа хүмүүс
○ Архаг хууч өвчинтэй хүмүүс

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
○ Халуурах: 3-5 хоногоос удаан хугацаанд халуурсан тохиолдолд уушгины хатгалгаа үүсэх эрсдэлтэй. Дархлаа дарангуйлагдсан болон 65-с дээш настай хүмүүст халуурах зовиур илрэхгүй байж болно.
○ Ханиалгах
○ Булчингаар өвдөх зовиур гэнэт илэрдэг бөгөөд

НЭМЭЛТЭЭР:
○ Ядрах сульдах
○ Хоолой өвдөх
○ Дотор муухайрах
○ Хамар битүүрэх
○ Толгой өвдөх зэрэг зовиур илэрнэ.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:
○ Гараа угаах /ариутгах/
○ Маск зүүх
○ Нүд, хамар, амандаа гараар хүрэхээс зайлсхийх
○ Халдвартай хүнтэй ойрын хавьталд орохгүй байх
○ Хэрвээ та томуугаар өвчилсөн бол халууралт дуусснаас хойш 24 цаг гэртээ байх ёстой.
○ Жил бүр томуугийн вакцин хийлгэх

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
Утас: 70109001

02/10/2023

БНСУ-ын Ева эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлгийн урологийн тасгийн профессор Юн Хана үзлэг хийнэ.

Хаана: Фамили Медикал эмнэлэг
Хэзээ: 2023. 10. 11
Үзлэг хийх чиглэл: Шээс бэлгийн замын эмгэг, мэдрэл-урологийн эмгэг, аарцагийн хөндийн нөхөн сэргээлт, сэргээн засах, түрүү булчирхай. Бүрдүүлэх шинжилгээ: Цус, шээсний шинжилгээ, түрүү булчирхайн хавдрын маркер, эхо эсвэл компьютер томографи
Цаг авах: Үзлэг хийх хүний тоо хязгаартай учир зөвхөн урьдчилан цаг авч үзүүлнэ

Фамили Медикал эмнэлэг
Сансарын Имартын 6 давхарт
Утас: 70109001

01/09/2023

https://m.facebook.com/story.php?story_fbid=695709289267149&id=100064842515289&mibextid=Nif5oz

👉Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан хүн ам👇

👩‍⚕️2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 сарын 10-ны өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1 090 050 хүн хамрагдсанаас 486 198 буюу 44.6 хувь нь эрэгтэйчүүд, 603 852 буюу 55.4 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 551 367 буюу 50.6 хувь нь Улаанбаатар хотод, 538 683 буюу 49.4 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 622 024 буюу 57.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 468 026 буюу 42.9 хувь нь 18-аас дээш насныхан байна

✅✅Иргэд та бүхэн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо насны багцын дагуу идэвхтэй хамрагдаарай.

•Урьдчилан сэргийлцгээе!
•Эрт үед нь илрүүлцгээе!

#ЭртИлрүүлэгтээХамрагдацгаая
#ЭрүүлМэндҮндэснийБаялаг

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

💚🧡  ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОН, НИЙТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАМТРАГЧ НАРТАА ИРЖ БАЙГАА ШИНЭ 2022 ОНЫ МЭНД ХҮРГЭЕ! 🧡💚2021 он нийт Монголчу...

Category

Telephone

Address


Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж 23, Имарт Чингис, 6-р давхар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 16:30
Tuesday 08:00 - 16:30
Wednesday 08:00 - 16:30
Thursday 08:00 - 16:30
Friday 08:00 - 16:30
Saturday 08:30 - 12:30
Other Medical Centers in Ulaanbaatar (show all)
K.I.M төлөөлөгчийн газар K.I.M төлөөлөгчийн газар
Ikh Mongol Uls Street
Ulaanbaatar

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр
Хан-Уул дүүрэг 21-р хороо
Ulaanbaatar, 976

Эх, хүүхдийн эрүүл энхийн төлөө

ECG clinical cases/Mongolia/ ECG clinical cases/Mongolia/
Ulaanbaatar

Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлдэг эмч,оюутан залууст зориулсан хуудас

Хөдөлгөөн засал - Physiotherapy Хөдөлгөөн засал - Physiotherapy
Баянгол дүүрэг, Ард Аюуш-1, АШУҮИС 2-р байр
Ulaanbaatar

Хөдөлгөөн засал эмчилгээ, зөвлөгөө, тусламж үйлчилгээ

Нууц Увидас Уламжлалт Эмнэлэг Нууц Увидас Уламжлалт Эмнэлэг
Баян зүрх дүүрэг 13 хороолол 15 хороо 4-112 тоот
Ulaanbaatar, 976

Нууц увидас эмнэлэг маань1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.ГАЙХАМШИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Тарни  Эмнэлэг \ Tarni emneleg Тарни Эмнэлэг \ Tarni emneleg
ХУД 23-р хороо Нүхтийн ам Green Art хотхон 778-р байр
Ulaanbaatar, 17060

Манай эмнэлэг уламжлалт бүх төрлийн эмчилгээнээс гадн

Хүүхэд нярайн эхо оношилгоо Хүүхэд нярайн эхо оношилгоо
Улаанбаатар хот, БГД 26 хороо Нарны хороолол 11 байр 1 давхарт
Ulaanbaatar, 16020

# Хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө. # Хүүхэд болон том хүний хэт авиан бүх төрлийн оношилгоо хийж байна.

Уясах жирэмсэн эмэгтэйчүүд Уясах жирэмсэн эмэгтэйчүүд
ХУД 8-р хороо
Ulaanbaatar, УЯСАХ

Жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн зөвөлгөө мэдээ мэдээлэл

Drs-Cab emergency medical  student club Drs-Cab emergency medical student club
Ach Medical University
Ulaanbaatar

ГрандМедФарм/grandmedpharm ГрандМедФарм/grandmedpharm
Makhatma Ghandi
Ulaanbaatar, 00976

"ГрандМед" эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж,

Eruul Udam Eruul Udam
Багшийн дээд автобусны буудлын урд талд, Ионсэй төв 214 тоот
Ulaanbaatar, 14210

Жирэмсний 5D эхо оношилгоо Эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө

Shidet Zugii Шидэт Зөгий эмнэлэг Shidet Zugii Шидэт Зөгий эмнэлэг
БГД, Саппорогоос 3, 4 хороолол өгсөх төв зам дагуу Дашваанжил газан колонкийн зүүн талд, далангийн урд талд
Ulaanbaatar

Нуруу, өвдөг, үе мөч өвдөх, Ревматизм, Мэдрэлийн өвдөлт эмчлэх бөгөөд Харвалтын дараа нөхөн сэргээнэ