Хөдөлгөөн засал - Physiotherapy

Хөдөлгөөн засал эмчилгээ, зөвлөгөө, тусламж үйлчилгээ

Танилцуулга:
АШУҮИС-ийн Их сургуулийн нэгдсэн эмнэлэгийн харъа “ҮҮДЭН ЭМНЭЛЭГ” нь орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологид тулгуурлан олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээний цогц Их сургуулийн харъяа ҮҮДЭН ЭМНЭЛЭГ юм.
Тус эмнэлэгийн онцлог нь аливаа өвчин эмгэг, осол гэмтэл, төрөлхийн, олдмол хөдөлгөө

03/04/2023

Ихрүүдийн судалгаа:

2 өндгөн эсийн ихрүүдийг доорх судалгаанд хамрагдахыг урьж байна.

Хамрагдахыг хүсвэл доорх линкээр бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/1xgWTocatkKfRixR0iMmhfhZ8oWW_808KgqTSwgk0Ce8/viewform

Баярлалаа.

21/09/2022

Сайн байцгаана уу.

Хэрвээ та ихэр бол доорх мэдээлэлтэй танилцаад, судалгаанд хамрагдахыг хүсвэл коммент хэсэгт дугаараа үлдээнэ үү.

Баярлалаа.

Photos from Хөдөлгөөн засал - Physiotherapy's post 31/05/2021

Сайн байцгаана уу. Тулгуур эрхтэн тогтолцооны (зөөлөн эдийн) эхо харж байгаа тул үзүүлэх сонирхолтой хүмүүс дараах утсаар холбогдож цаг авна уу. Холбогдох утас: 99059026
Зөөлөн эдийн эхо:
Шивнүүр
Бугуй
Сарвуу
Тохой
Мөр
Түнх
Өвдөг
Шагайн зөөлөн эдийн эхо хийж, хөдөлгөөн засал эмчилгээний зөвлөгөө өгч байна. Баярлалаа.

Timeline photos 17/12/2015

ТАРХИНЫ ХАРВАЛТЫН СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
Тархины цусан хангамжийн дутагдлын улмаас тархины эд хүчилтөрөгчийн дутагдалд орж, тархины үйлийн хэсэгчилсэн ба бүрэн дутлын голомтот шинжүүдийг 24 цагаас илүү хугацаагаар дагуулах цусны эргэлтийн цочмог хямралыг тархны цус харвалт гэнэ.
Тархины судасны эмгэг нь дэлхий дээрхи нас баралтын шалтгааны гуравдугаар байрыг эзэлж байна. Тархины харвалтын улмаас олонх өвчтөнүүдэд оюун ухааны өөрчлөлт, бие махбодын хөдөлгөөний үйл ажиллагааны чадвар алдагдал, мөн нийгмийн харилцаа, эдийн засгийн ихээхэн алдагдалд хүрдэг байна. Америкийн нэгдсэн улсад хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад тархины харвалтын улмаас дунд зэргийн хөдөлгөөн, үйл ажиллагааны чадвар алдалттай өвчтөн 40%, хүнд хэлбэрийн хөдөлгөөн, үйл ажиллагааны чадвар алдалттай өвчтөнүүд 15-30% эзлэж байгааг тогтоосон байна. Олонхи судлаачид энэхүү үйл ажиллагааны чадвар алдалтыг бууруулахад сэргээн засах эмчилгээний ач холбогдол үүргийг судлаж үнэлсэн байна. Тархины харвалтын дараах эрт үеийн сэргээн засах эмчилгээ нь үйл ажиллагааны чадварын сэргэлтийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах төдийгүй урт хугацааны явц дахь нийгмийн харилцаа, эдийн засгийн зардлыг бууруулах ач холбогдолтой болохыг батласан байна.
Мөн тархины харвалтын сэргээн засах эмчилгээ нь тархины харвалт гэж оношлогдсон хугацаанаас хойшхи цочмог үеэс буюу эмнэлэгт хэвтэж байх үеэс эхлэнэ. Эрт үеийн сэргээн засах эмчилгээг цаг алдалгүй хийснээр дахин харвалт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг байна. Мэдрэлийн үйл ажиллагааны шинж байдал, үйл ажиллагааны алдагдлын түвшин, хэн нэгнээс хараат бус байх байдал, гэр бүлийнхний асрамж халамж, амьдралын чанарыг үнэлсэн стандартчлагдсан, хүчин төгөлдөр үнэлгээнүүдийг нэгтгэхэд өндөр нотолгоотой үр дүнгээр батлагдаж байна.
Песцинский нарын тодорхойлсноор тархины харвалтын дараах сэргээн засах эмчилгээний ач холбогдолыг
• Тархины шигдээс, харвалтын дараах хоёрдогч хүндрэлүүдээс (үений контрактур, ясны сийрэгжил, хэвтрийн цооролт, гүний венийн тромбоз...гэх мэт) урьдчилан сэргийлэх
• Мэдрэхүйн алдагдалыг нөхөх
• Хөдөлгөөн, үйл ажиллагаа (өөрийгөө арчлах, хувцсаа өмсөх, шатаар өгсөх уруудах... гэх мэт)-ны алдагдалыг сэргээх
• Зүрх судас, амьсгал, мэдрэл булчингийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх
• Нийгмийн харилцаанд эргэн оруулах
• Хувь хүний идэвхи чармайлтыг өндөр түвшинд хүргэх
• Хэн нэгнээс хараат бус байх чадварыг дээшлүүлэх
• Ажил мэргэжилдээ эргэн орох боломжийг олгох зэрэг байдлаар тодорхойлсон байна.

Photos from Хөдөлгөөн засал - Physiotherapy's post 17/12/2015

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН БОЛОН НУРУУНЫ АРХАГ ӨВДӨЛТ (ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛ)
Нурууны архаг өвдөлтийг эмчлэхэд дасгал хөдөлгөөн нь үндсэн чухал хүчин зүйл болдог. Хүн болгон өөрийн онцлогтой байдаг тул өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байх нь уян чанарыг нэмэгдүүлэх, тэсвэр сайжруулах болон өвөрмөц булчингийн хүчийг хөгжүүлснээр багана нурууны тогтвортой байдал болон зөв төрхийг үүсгэх замаар өвдөлтийг арилгадаг. Манай орны хувьд нурууны өвдөлттэй хүмүүс ихэвчлэн бариа заслын эмчилгээг хийлгэхээр очдог боловч бариа заслын дараагаар хэсэг хугацаанд өвдөлт намдах боловч эргээд өвддөг. Учир нь бариа заслаар чангарсан булчин болон үений хөдөлгөөнийг идэвхгүйгээр сайжруулсны дүнд өвдөлт намдаж байгаа боловч булчингийн тогтвортой болон тэнцвэрт байдал, буруу төрх байрлалыг засаагүй тохиолдолд эргэж нурууны өвдөлт үүсэх нь зүй ёсны хэрэг юм. Нурууны өвдөлтийг эмчлэхэд дараах дасгалууд нь түгээмэл ашиглагддаг.
• Бага ачаалалтай аэробек дасгал- Бага ачаалал бүхий аэробек дасгалд усанд сэлэлт, дугуй унах болон алхах зэрэг нь орох бөгөөд багана нурууг хэт ачаалал өгөхгүйгээр хэвлийн булчингийн хүчийг сайжруулснаар нурууны өвдөлтийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг.
• Багана нурууны тогтвортой байдлыг сайжруулах болон булчингийн хүчийг сайжруулах дасгал- Багана нурууг эгцлэх болон хэвлийн булчингийн хүчийг сайжруулах нь тогтвортой байдлыг сайжруулах үндэс болдог.
• Сунгалтын болон уян чанарыг сайжруулах дасгал- Өөрт тохирсон сунгалтын дасгал нь булчин чангарахаас сэргийлэх болон өвдөлтийг намдаах ач холбогдолтой. Сунгалтын дасгалыг хийхийн зэрэгцээ булчингийн хүчийг хөгжүүлэх дасгалыг хослуулан хийх нь илүү үр дүнтэй байдаг.
Та дээр дурдсан хэлбэрүүдээс өөрт тохирсон дасгалыг /хөдөлгөөн засалчаар/ заалган тогтмол хийснээр нурууны өвдөлтөө хянах дахин өвдөхгүй байх нөхцөл бүрдэх юм.

Timeline photos 17/12/2015

ЖИРЭМСЭН ҮЕИЙН НУРУУНЫ ӨВДӨЛТ БОЛОН ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН (PHYSICAL THERAPY) АЧ ХОЛБОГДОЛ
Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 50-70 хувь нь нурууны өвдөлтөнд их болон бага хэмжээгээр өртдөг. Хөдөлгөөн засал /physical therapy/ нь жирэмсэн үеийн нуруу болон хүзүүний өвдөлтийг бууруулахад чухал ач холбогдол бүхий дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг нотолгоонд суурилсан эмчилгээний нэг хэлбэр юм.
Жирэмсэн үеийн нурууны өвдөлт нь хүн бүрийн онцлогоос шалтгаалах боловч ихэвчлэн дараах хүчин зүйлсийн аль нэгтэй холбоотой байдаг.
Үүнд:
• Дааврын ихсэлт
• Биеийн хүндийн төв өөрчлөгдөх
• Биеийн жин нэмэгдэх
• Зөв байрлал алдагдах
• Стресс нэмэгдэх
Хөдөлгөөн заслын тусламжтайгаар дааврын ихсэлтээс бусад 4 шалтгааны улмаас үүсэх нурууны өвдөлтийг бууруулах намдаах бүрэн боломжтой юм. Биеийн жин нэмэгдэх, зөв байрлал алдагдах, стресс болон хүндийн төвийн шилжилт зэрэг нь бүгд бие биеэсээ хамааралтай хүчин зүйлс юм. Хүндийн төвийн өөрчлөлтийн улмаас таны зөв байрлалд сөргөөр нөлөөлөх бөгөөд энэ нь хэвийн ажиллагаатай байсан булчингаас илүү ихээр хүч гаргахыг шаарддаг. Иймээс булчингийн хэт ачааллын улмаас идэвхтэй үйл ажиллагаа хязгаарлагдах үндэс болдог. Хүүхэд өсөхийн зэрэгцээ эхийн хүндийн төв урагш шилждэг. Уг хүндийн төвийн шилжилтийн улмаас өдөр тутмын амьдралын идэвхт үйл ажиллагаанд булчингаас их хэмжээний хүч шаардагдах бөгөөд энэ нь мөр урагш шилжиж, унжсан байрлалыг үүсгэдэг. Улмаар уг буруу байрлалын улмаас цээжний урд хэсгийн булчингийн чангарал үүсч, мөр урагш шилжин тойрог хэлбэрийг үүсгэж, хүзүү, мөр болон нурууны ачааллыг нэмэгдүүлж хүзүү болон нурууны өвдөлт үүсгэх хүчин зүйл болдог.
Иймээс өөрт тохирсон хөдөлгөөн заслын /proper physical therapy program/ хөтөлбөрийн тусламжтайгаар түнх, нуруу болон хэвийн булчингийн хүч болон тэсвэрийг сайжруулан зөв дасгал хөдөлгөөн хийснээр уг нуруу болон хүзүүний өвдөлтийг бууруулах, намдаах болон сэргийлэх боломжтой юм. Өөрт тохирсон зөв дасгал хөдөлгөөн хийснээр бодисын солилцоог сайжруулах, өвдөлтөөс сэргийлэх болон төрсний дараагаар эргэн хэвийн жингээ олж авах ач холбогдолтой.

Timeline photos 17/12/2015

Дэлхий дээр 17 сая гаруй хүн амьдралын буруу дадал хэвшлийн улмаас зүрх судасны эмгэгээр өвдөж байна. Манай орны хувьд халдварт бус өвчлөлийн шалтгаант эмгэгийн дотроос зүрх судасны эмгэг нь 43% буюу нэгдүгээр байрыг эзлэж байна (ДЭМБ 2014). Амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй эмгэгээс урьдчилан сэргийлэх нь бидний зөв дадлаас хамаарна. ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ ГАРТ

Timeline photos 25/06/2015
Эмнэлэгийн дотоод бүтэц 10/06/2015
07/06/2015

АШУҮИС-ийн Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэгийн Харъяа “ҮҮДЭН ЭМНЭЛЭГ”
Physical therapy, nursing and traditional medicine’s day service, Mongolian National University of Medical Sciences
Танилцуулга:
АШУҮИС-ийн Их сургуулийн нэгдсэн эмнэлэгийн харъа “ҮҮДЭН ЭМНЭЛЭГ” нь орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологид тулгуурлан олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээний цогц Их сургуулийн харъяа ҮҮДЭН ЭМНЭЛЭГ юм.
Тус эмнэлэгийн онцлог нь аливаа өвчин эмгэг, осол гэмтэл, төрөлхийн, олдмол хөдөлгөөн, үйл ажиллагааны алдагдалтай өвчтөний хөдөлгөөн үйл ажиллагааг сайржуулан, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сэргээн засахын цогц тусламж үйл ажиллагааг үзүүлнэ.
Их сургуулийн нэгдсэн эмнэлэгийн харъяа Үүдэн эмнэлэг нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн, багш нарын оролцоотойгоор хөдөлгөөн засал, уламжлалт анагаах ухаан, сувилахуйн өдрийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Тусламж үйлчилгээний төрөл:
Хөдөлгөөн засал
Мэдрэлийн эмгэг
- Тархины харвалтын дараах хөдөлгөөн засал
Дотрын эмгэг
- Зүрх судас, амьсгал, дотоод шүүрлийн эмгэгийн үеийн хөдөлгөөн засал
Тулгуур эрхтэн тогтолцооны эмгэг
- Өвдөг, түнхний үе солих мэс заслын өмнө, дараах хөдөлгөөн засал
- Хүзүү болон нурууны өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал
Мөр, өвдөгний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал
Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд
- Жирэмсний өмнөх, дараах үеийн хөдөлгөөн засал
Уламжлалт анагаах ухаан
Зүү эмчилгээ
Бариа засал
УАУ-ны заслууд
Сувилахуйн тусламж үйлчилгээ
Бүх төрлийн тариа тарилга, уян зүү, бургуй, шээлгүүр тавих, хэвтрийн хүнд өвчтөний асаргаа сувилгаа, боолт хийх, амин үзүүлэлтүүд үзэх, захын судас дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Баянгол дүүрэг, Ард Аюуш-1, АШУҮИС 2-р байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Other Medical Centers in Ulaanbaatar (show all)
K.I.M төлөөлөгчийн газар K.I.M төлөөлөгчийн газар
Ikh Mongol Uls Street
Ulaanbaatar

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр
Хан-Уул дүүрэг 21-р хороо
Ulaanbaatar, 976

Эх, хүүхдийн эрүүл энхийн төлөө

ECG clinical cases/Mongolia/ ECG clinical cases/Mongolia/
Ulaanbaatar

Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлдэг эмч,оюутан залууст зориулсан хуудас

Нууц Увидас Уламжлалт Эмнэлэг Нууц Увидас Уламжлалт Эмнэлэг
Баян зүрх дүүрэг 13 хороолол 15 хороо 4-112 тоот
Ulaanbaatar, 976

Нууц увидас эмнэлэг маань1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.ГАЙХАМШИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Тарни  Эмнэлэг \ Tarni emneleg Тарни Эмнэлэг \ Tarni emneleg
ХУД 23-р хороо Нүхтийн ам Green Art хотхон 778-р байр
Ulaanbaatar, 17060

Манай эмнэлэг уламжлалт бүх төрлийн эмчилгээнээс гадн

Emart Фамили Медикал эмнэлэг  / Family Medical Center at Emart Emart Фамили Медикал эмнэлэг / Family Medical Center at Emart
Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж 23, Имарт Чингис, 6-р давхар
Ulaanbaatar

.

Уясах жирэмсэн эмэгтэйчүүд Уясах жирэмсэн эмэгтэйчүүд
ХУД 8-р хороо
Ulaanbaatar, УЯСАХ

Жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн зөвөлгөө мэдээ мэдээлэл

Drs-Cab emergency medical  student club Drs-Cab emergency medical student club
Ach Medical University
Ulaanbaatar

ГрандМедФарм/grandmedpharm ГрандМедФарм/grandmedpharm
Makhatma Ghandi
Ulaanbaatar, 00976

"ГрандМед" эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж,

Eruul Udam Eruul Udam
Багшийн дээд автобусны буудлын урд талд, Ионсэй төв 214 тоот
Ulaanbaatar, 14210

Жирэмсний 5D эхо оношилгоо Эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө

Shidet Zugii Шидэт Зөгий эмнэлэг Shidet Zugii Шидэт Зөгий эмнэлэг
БГД, Саппорогоос 3, 4 хороолол өгсөх төв зам дагуу Дашваанжил газан колонкийн зүүн талд, далангийн урд талд
Ulaanbaatar

Нуруу, өвдөг, үе мөч өвдөх, Ревматизм, Мэдрэлийн өвдөлт эмчлэх бөгөөд Харвалтын дараа нөхөн сэргээнэ

Mongolian Health Education Association Mongolian Health Education Association
Ulaanbaatar, 976

Анагаах ухааны нотолгоонд суурилсан шинэ мэдээ, мэдээллийг түгээгч. www.mhea.mn