Eruul Udam

Жирэмсний 5D эхо оношилгоо Эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө Гэр бүл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн монголын анхны вэб сайт

13/06/2024

Ээж нарыг хамгийн их айлгадаг зураг 😂😂😂

Photos from Eruul Udam's post 13/06/2024

"Эрүүл Удам" ном нь жирэмсэн эмэгтэйчүүд, тэдгээрийн гэр бүлд зориулан мэргэжлийн эмч нарын бичсэн ном бөгөөд дараах сэдвүүдийг багтаасан болно:
✨Жирэмслэлтэд бэлтгэх
✨Ургийн хөгжил (1-41 долоо хоног)
✨Ургийн гажиг үүсэхээс сэргийлэх зөвлөгөө
✨Жирэмсэн эмэгтэйн биед гарах өөрчлөлт
✨Умайн тонус ихсэлт
✨Жирэмсэн үеийн хооллолт
✨Эмийн аюулгүй хэрэглээ
✨Таагүй шинжүүдийг арилгах аргууд. Үүнд: дотор муухайрах, цээж гашуун оргих, өтгөн хатах гэх мэт
✨Эмнэлэгт яаралтай үзүүлэх шинж тэмдгүүд
✨Төрөлтийн үе шатууд
✨Хэрхэн зөв дүлэх вэ?
✨ Кесар мэс засал
✨ Төрсний дараах үеийн биед гарах
✨ Хөхөөр хооллолт
✨Төрсний дараах сэтгэл гутрал
✨ Жирэмслэлтээс хамгаалах аргууд зэрэг хамгийн сүүлийн үеийн мэдээллийг уншихад хялбар байдлаар орууллаа. Мөн дараах онцлог сэдвүүдийг багтаасан болно. Үүнд: ихэр жирэмсэн, үр шилжүүлэн суулгалт зэрэг орно.

Номын үнэ : 30,0₮

Дараах байршлуудаас худалдан авах боломжтой
✅ Аз хур номын их дэлгүүр
✅ Интерном дэлгүүр
✅ Booklo - 80206667 дугаараар захиалан үнэгүй хүргүүлэх
✅"Эрүүл удам" эмнэлэг : Багшийн дээд төв зам дагуу автобусны буудлын урд талд Ионсэй төв 214 тоот ( Өргөө амаржихын баруун талд)

Photos from Eruul Udam's post 10/06/2024

"Алмазан бөгж"-ний шинж🧐💍💖
Жирэмсний эрт үеийн хэт авиан шинжилгээ хийлгэх үед 5 дахь долоо хоногоос эхлэн ургийн цэврүүн дотор Шар уургийн хүүдий (Yolk sac) харагдаж эхлэдэг.
Харин 6 дахь долоо хоногоос эхлэн Шар уургийн хүүдийний хажууд Хөврөл (Embryo) үүсч зүрхний цохилт нь харагдаж эхлэдэг бөгөөд яг л "Алмазан бөгж" шиг харагддаг.💍
Шар уургийн хүүдий (Yolk sac)= бөгж
Хөврөл (Embryo) = алмаз 💎
Энэ бол та хоёрт бурхнаас илгээсэн "Алмазан бөгж" юм. 💖💍🙏
Хамтдаа "Алмазан бөгжөө" харахыг хүсвэл манайд хандаарай!
👉Жирэмсний хугацаа тодорхойлох
👉Ургийн NT, NB харах
👉Ургийн гажиг тодорхойлох
👉Жирэмсний явц хянах
👉Эмэгтэйчүүд
4D, 5D өнгөт доплер ЭХО
Хаяг: Багшийн дээдийн автобусны буудлын урд Ионсей төв. 214 тоот
Утас: 91114888 99611231

09/06/2024

👍 Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй 👍

08/06/2024

Зуны халуунд жирэмсэн эмэгтэй юунд анхаарах хэрэгтэй вэ?☀️🌟🤰

Сүүлийн үед бүгчим халуун байгаатай холбоотой жирэмсэн эмэгтэйчүүд анхаарал хандуулах хэрэгтэй зөвлөгөө орууллаа. Үүнд:

✅Онцын шаарлагагүй бол хэт халалтын үед гадагш гарахгүй байх. Өглөөний 10-17 цагийн хооронд нарны гэрэл хамгийн хурц, хортой байдаг.

✅Гадагш гарахдаа агаар сайн нэвтрүүлдэг, хэвлий болон гарын шуу хэсгийг далдалсан цайвар өнгийн даавуун хувцас өмсөх.

✅Нарны хаалт, саравчтай малгай өмсөх. Хэвлий болон толгойг наранд халахаас онцгой сэргийлэх.

✅Жирэмсэн үед нүүр амархан сэвхтдэг учир нарны туяа тусгахгүй байх, нарны хамгаалалттай тос хэрэглэх.

✅Идэвхтэй хөдөлгөөн, биеийн ачааллаас аль болох зайлсийх.

✅Шингэн юм хангалттай хэмжээгээр уух. Жирэмсэн үед уух юмны хамгийн сайн сонголт бол цэвэр ус гэдгийг санаарай. Хийжүүлсэн хүйтэн ундаа, зайрмаг хэдийгээр сэрүүцүүлэх мэдрэмж төрүүлэх боловч нүүрс ус ихээр агуулдаг тул цусанд сахар нэмэгдэх, жин нэмэх таагүй нөлөө үзүүлдгийг анхаараарай.

✅Халуун байгаатай холбоотой хоол хүнсний зүйлс амархан мууддаг тул хоолны хордлого авахаас онцгой сэргийлээрэй. Гудамжинд ил задгай зарж байгаа болон хоносон, удсан хоол идэхгүй байх, өндөр температураар ариутгах боломжгүй салат, зууш хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

✅Өглөө, оройн сэрүүнд өрөөндөө агаар оруулах. Унтлагын хувцас, ор хөнжлийн даавуугаа агаар сайн нэвтрүүлдэг даавуун материалтайг сонгох. Халууцсан үед агаар чийгшүүлэгч, сэнс, кондишн зэргийг асаахдаа хэт сэрүүцэж даарахгүй байх зэргийг бодолцоорой.

✅Халууцаж байгаад хэт хүйтэн зүйл уух, хүйтэн усанд хөлөө дүрэх, орох зэрэг нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг анхаараарай.

07/06/2024

Жирэмсний товлолт үзлэг, эхо оношилгоо хийгдэж байна.
✅5-10 долоо хоног/Жирэмсний хугацаа тодорхойлох/
✅11-13+6 долоо хоног/NT,NB эхо үзлэг Эрсдэл тооцоолол/
✅18-22 долоо хоног/Ургийн бүтцийн эхо/
✅28 долоо хоногоос хойш /Ургийн өсөлт хөгжил/
——————————————————
Цаг авалгүй үзүүлнэ.
Ажлын өдөр: 09:00-18:00
Бямба, Ням гараг: 10:00-16:00 цагт ажиллана.
——————————————————
Жирэмсний эхо үзлэгийн төлбөрийн мэдээлэл авах бол #11 гэж коммент бичээрэй
☎️9111-4888, 9961-1231
🏥Багшийн дээд төв зам дагуу автобусны буудлын урд талд Ионсэй төв 214 тоот
#жирэмсэн #эхо #эмэгтэйчүүд

Eruul Udam Жирэмсний 5D эхо оношилгоо Эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө

05/06/2024

Жирэмсний сүүлийн гурван сард гаргадаг 10 алдаа👩🏻‍⚕️☝️🤰🏻
Жирэмсний гурав дахь гурван сар бол хамгийн их анхаарал татсан эмзэг үе юм. Энэ үед дараах алдааг гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Үүнд:
1. Хөдөлгөөн багатай байх
Ялангуяа төрөх хугацаа дөхөхийн хирээр гэрийн ажил хийх, хөдөлгөөн сайтай байхаас татгалзаж болохгүй. Энэ нь амарч болохгүй гэсэн үг биш л дээ. Хөдөлгөөн болон амралтыг зөв зохицуулах ёстой гэсэн үг юм.
Энэ үед хөдөлгөөн багатай байх нь хураагуур судсанд бүлэн үүсэх, биеийн болон ургийн жин хэт нэмэгдэх зэрэг сөрөг талтай.
Явган явах, иога, гэрийн хөнгөн ажил зэрэг хөдөлгөөн хийх нь илүү тохиромжтой.

2. Онцын шаардлагагүй аялалд явах
Жирэмсний сүүлийн гурван сарын хугацаанд ураг томорсон, умайн хана сунаж нимгэрсэн байдагтай холбоотой гэмтэл авах эрсдэл өндөр байдаг тул аялалын аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын зэрэгцээ онцын шаардлагагүй аялалаас татгалзаарай.

3. Хангалттай унтаж чадахгүй байх
Энэ үед ураг томорсонтой холбоотой өдрийн цагаар идэвхтэй байх, шөнө хангалттай унтаж амрахад бэрхшээлтэй болно. Жирэмсэн эмэгтэй хоёр хүний өмнөөс үүрэг хариуцлага хүлээж бие нь өмнөх үеүүдээс илүү эрчимтэй ажиллаж байдаг.
Төрөх дөхөж байгаа жирэмсэн эмэгтэй хоногт 7-8 цаг унтаж тьбайх зайлшгүй шаардлагатай. Нойр дутуу байх нь сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсгэж болох учир илүүтэй анхаарал хандуулаарай.

4. Нойрны буруу хэвшил
Нэг талаас унтах үеийн тухтай байрлал чухал ач холбогдолтой. Энэ үед зүүн хажуугаараа унтахыг зөвлөдөг нь ходоодны байрлалтай холбоотой. Хэвлий доороо болон өвдөг доороо дэр ивэх нь дэмжлэг болж өгнө. Умай томорсонтой холбоотой дээшээ харж унтвал доод мөчдөөс зүрхэнд ирэх цусны урсгалыг саатуулна. Иймд жирэмсний сүүлийн саруудад эгц дээшээ харж хэвтэхээс зайлсхийгээрэй.
Мөн өдрийн цагаар хөдөлгөөн багатай байх, унтах нь шөнийн нойронд сөргөөр нөлөөлнө.

5. Буруу хооллох
Зарим эмэгтэйчүүд жирэмсний явцад зохистой хэмжээнээс илүү их илчлэгтэй хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэдэг. Энэ нь өөрийн биеийн жин хэт нэмэгдэх, жирэмсний хожуу үеийн хордлого буюу преэклампси, жирэмсэн үеийн чихрийн шижин, ургийн жин хэт том болох зэрэг таагүй байдлуудын шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй.

6. Шээсээ удаан барих
Жирэмсний хугацаанд шээс ойрхон хүрэх байдал илэрдэг бөгөөд энэ нь ихэнх эмэгтэйчүүдийг ядраадаг. Шээсээ удаан барих нь жирэмсэн эмэгтэйд болон урагт сөрөг нөлөө үзүүлнэ. Шээхгүй байх нь шээс ялгаруулах замын үрэвсэл үүсэх эрсдэл үүсгэдэг бөгөөд хүндрэл нь илүү ноцтой байдлыг бий болгодог.

7. Google-ийг эмч гэж андуурах
Google- ээс таны уншсан болгон үнэн байдаггүй. Мөн нийгмийн сүлжээнд байгаа бусад жирэмсэн эмэгтэйчүүдээс мэдээлэл авах нь тохиромжтой биш. Учир нь хүн болгоны бие махбоди, эрүүл мэндийн байдал, жирэмсний явц харилцан адилгүй байдаг. Ялангуяа эмчилгээний тал дээр ноцтой байдалд хүргэж болзошгүйг анхаараарай.

8. Ханиадны дэгдэлтийн үед хангалттай хамгаалахгүй байх
Жирэмсэн үед дархлаа тогтолцоо суларч ханиад хүрэхдээ амархан болдог. Иймд ханиадны эсрэг дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдаж халдвараас хамгаалах аргуудыг сайтар хэрэглэж байх шаардлагатай. Хэрэв ханиадны шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлж эмчилгээ эхлэх шаардлагатай.

9. Эмчийн зөвлөгөөг дагахгүй байх
Жирэмсэн болсон цагаас эхлэн дараагийн бүх үеүүдэд таны болон таны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эмч, эмнэлгийн ажилчид ажилладаг гэдгийг бид мэднэ. Иймд жирэмсэн эмэгтэй эмчийн зөвлөгөөний эсрэг зүйл хийж огт болохгүй. Жирэмслэлт болгон өөр байдаг бөгөөд эмч өөр хэн нэгнээс илүү сайн мэднэ.

10. Тохиромжгүй гутал өмсөх
Жирэмсний гурав дах гурван сарын хугацаанд биеийн жин илүүтэй нэмэгдэхийн зэрэгцээ ураг илүү хурдтай томордог учир тэнцвэр муутай болдог. Иймд хөлд эвтэйхэн, хальтардаггүй намхан ултай гутал сонгон өмсөх нь таныг таагүй байдлаас хамгаалах болно.

03/06/2024

Би чинийхээ царай, төрхийг төсөөлөн энэ хорвоод мэндлэх цаг мөчийг хүлээж байна. Би чамайгаа энгэртээ тэвэрч бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлахыг мөрөөдөж байна бяцхан үр минь. 🥹🥰♥️

31/05/2024

Дутуу төрөлт👩🏻‍⚕️❤️🤱🏻
Жирэмсний 37 долоо хоногоос өмнө умайн базлалт жигдэрч умайн хүзүү нимгэрч нээгдэн төрөлтийн үйл ажиллагаа эхэлж хугацаа гүйцээгүй хүүхэд төрөхийг дутуу төрөлт гэж нэрлэдэг.
Нийт дутуу төрөлтийн дөрөвний нэг нь зориудаар үүсгэгдсэн байдаг. Жишээлбэл: хүнд хэлбэрийн преэклампси, эклампси, ургийн архаг бүтэлтийн улмаас ургийн өсөлт хөгжилт зогсох зэрэг ноцтой байдал үүсвэл төрөлтийг хугацаанаас нь өмнө сэдээж эсвэл кесар мэс заслаар төрүүлдэг.
Харин үлдсэн хэсэг нь өөрөө аяндаа эхэлсэн байдаг байна. Ураг орчмын шингэн хугацаанаас өмнө гарах эсвэл умайн хүзүүний дутмагшлын улмаас хугацаа болоогүй байхад умайн хүзүү базлалтгүй нээгдэх зэрэг нь дутуу төрөлтийн үндсэн шалтгаан болдог.
Дутуу төрөлт хэдий чинээ эрт тохиолдоно хүүхдэд төдий чинээ эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэг.
Жирэмсний 34 өөс 37 долоо хоногийн хооронд төрсөн дутуу хүүхэд гадаад орчинд амьдрах чадвар харьцангуй сайн байдаг. Хэрэв 34 долоо хоногоос өмнө төрөлтийн үйл ажиллагаа эхэлвэл эмнэлгийн баг төрөлтийг аль болох хойшлуулахын зэрэгцээ ургийн уушгины хөгжлийг дэмжих зорилгоор кортикостеройд хэрэлэдэг. Ингэснээр хүүхдийн гадаад орчинд амьдрах чадварыг нэмэгдүүлнэ.
☝️Дутуу төрөлт өөрөө эхлэх ямар шалтгаанууд байдаг вэ?
Хэдийгээр ихэнх шалгаанууд бүрэн тогтоогдоогүй байгаа боловч доорх хүчин зүйлсүүд дутуу төрөлтөнд нөлөөлдөг гэж үздэг. Үүнд:
🔹Хламид, бактерийн гаралтай үтрээний үрэвсэл, трихомонад зэрэг бэлгийн замын халдвар дутуу төрөлттэй холбоотой байдаг.
Бактераас ялгарч байдаг бодисууд ураг орчмын бүрхүүлийг гэмтээж ураг орчмын шингэн хугацаанаасаа өмнө гарах шалтгаан болдог. Мөн ураг орчмын шингэн бүтэн байгаа үед ч бактер ураг орчмын шингэнд нэвтрэн орж дутуу төрөлтийн шалтгаан болж чаддаг.
Хэрэв жирэмсний хяналтын явцад хламид, заг хүйтэн зэрэг бэлгийн замын халдварт өвчин илэрвэл даруй эмчлүүлэх хэрэгтэй.
Танд үтрээний үрэвслийн шинж тэмдэг байвал шинжилгээ өгч антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Зарим тохиолдолд тодорхой шинж тэмдэггүй бэлгийн замын халдвар байж болохын анхаарахад илүүдэхгүй.
🔹Ихэс түрүүлэлт, ихэс ховхролт зэрэг хүндрэлүүд
🔹Умайн хүзүүний дутмагшлын үед умайн хүзүү 2,5 см болон түүнээс богино байдаг бөгөөд базлалтгүйгээр умайн хүзүү нээгддэг.
🔹Ихэр жирэмлэлт болон ураг орчмын шингэн хэт их байгаа нөхцөлд умай хэт сунаснаас болж төрөлт эрт эхэлдэг.
🔹Чихрийн шижин, цус багадалт, хүнд хэлбэрийн багтраа, чонон хөрвөс, гэдэсний үрэвсэлт өвчнүүд болон идэвхтэй хэлбэрийн архаг элэгний үрэвсэл зэрэг өвчнүүд дутуу төрөлт үүсэхэд нөлөөлнө. Мөн бөөрний болон уушгины үрэвсэл, хэвлийн хөндийн мэс засал, хэвлийн гэмтэл зэрэг нь дутуу төрөлийн шалтгаан болдог.
☝️Надад дутуу төрөлт тохиолдох ямар эрсдэл байна вэ?
Хэдийгээр дутуу төрнө гэдгийг урьдчилан хэлэх боломжгүй боловч дараах эрсдэлт хүчин зүйлсүүд танд байвал дутуу төрөх магадлалыг нэмэгдүүлэх болно. Үүнд:
🔹Өмнө нь дутуу төрж байсан тохолдолд
🔹Ихэр жирэмсэн
🔹17 наснаас бага эсвэл 35 аас дээш насны жирэмсэн эмэгтэйчүүд
🔹Жирэмсний хугацаанд хангалттай жин нэмээгүй бол
🔹Жирэмсэн болохоос өмнө жин багатай байсан бол
🔹Хэт намхан бол
🔹Жирэмсний үед гурван сараас илүү хугацаагаар үтрээнээс цус гарч байсан
🔹Архи тамхи болон мансууруулах бодис
🔹Сүүлийн 18 сарын дотор төрж байсан бол. Ялангуяа төрсний дараа 6 сарын дотор жирэмсэн болсон тохиолдолд
🔹Стресс
🔹Ажлын нөхцөл- биеийн хүчний ажил, олон цагаар эсвэл шөнийн цагаар ажиллах зэрэг орно.
☝️Дутуу төрөх эрсдэл байгааг ямар шинжилгээгээр илрүүлж болдог вэ?
🔹Умайн хүзүүний уртыг хэмжих
Эмч таны умайн хүзүүний уртыг жирэмсний анхны үзлэгийн үед болон жирэмсэний явцад хэт авиан шинжилгээний тусламжтайгаар хэмжиж хянаж байдаг. Хэрэв жирэмсний дунд үеэс умайн хүзүү богиносож эхэлвэл дутуу төрөлт эхлэхийн дохио болдог.
Хэрэв та умайн хүзүүний дутмагшилтай байх эрсдэлтэй эсвэл танд умайн хүзүү өөрчлөгдөж байж болзошгүй шинж тэмдэгүүд илэрвэл (хэвлийн доогуур хатуурах, нуруу чилж өвдөх, салиархаг ялгадас гарах гэх мэт) эмч хэт авиан шинжилгээгээр умайн хүзүүний уртыг хэмжиж өөрчлөлтийн шинж тэмдэг байгаа эсэхийг шалгах болгох болно.
☝️Хэрэв дутуу төрөх эрсдэлтэй бол юу анхаарах хэрэгтэй вэ?
Аль болох шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэх, хангалттай сайн амарч байх, жирэмсний хяналтанд эрт орох, эмчийн үзлэгт тогтмол очиж байх, стрессээс зайлсхийх, өөрийн эрүүл мэндийн байдлыг хангах зэрэг нь жирэмсний хугацааг гүйцээхэд чухал дэмжлэг болно.
Дутуу төрөлтийн шинж тэмдэгүүдийг мэддэг болсноор хэдийд эмчид хандах хэрэгтэй тухай ойлголтой болно.. Эрт арга хэмжээ авч эмчилгээ хийж эхлэх нь таны хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.
☝️Дутуу төрөлтийн ямар шинж тэмдгүүд байдаг вэ?
Хэрэв жирэмсний хоёр болон гурав дах гурван сарын хугацаанд дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчтэйгээ холбоо бариарай. Үүнд:
🔹Үтрээний шүүрэл нэмэгдэх
🔹Шүүрлийн байдал өөрчлөгдөх. Хэрэв илүү усархаг болох, салиархаг шинжтэй болох эсвэл цусны хольцтой болох зэрэг шинж илэрвэл
🔹Үтрээнээс цус гарвал
🔹Хэвлийгээр удаан хугацаанд хатуурах эсвэл цагийн дотор дөрөв болон түүнээс олон базлавал
🔹Доош тулж өвдвөл (таны хүүхэд доошилсон юм шиг санагдвал)
🔹Ууц нуруу чилж өвдвөл (ялангуяа өмнө нь нуруу өвддөггүй байсан бол )
Эдгээр шинж тэмдэгүүд нь зарим үед хэвийн жирэмсний явцад аарцаг орчимд учрах даралтын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор үүсэх шинж тэмдгүүд болон Бракстон хиксийн базлалттай андуурагдаж болох талтай.
Гэвч болгоомжтой байснаар учирч болох хүндрэлээс сэргийлж чадахыг мартаж болохгүй.

29/05/2024

Сарвууны хөндийн хам шинж (Carpal tunnel syndrome)🤰🏻☝️👩🏻‍⚕️
🔹Жирэмсний сүүлийн болон төрсний дараах үед гар яагаад бадайрч өвддөг вэ?
Жирэмсний сүүлийн хугацаанд болон төрсний дараах үед гар атгаж болохгүй бадайрч өвдөх, өглөө сэрэхэд зовиур нэмэгдсэн байх зэрэг шинж тэмдэгүүд илэрч болдог. Үүнийг сарвууны хөндийн хам шинж гэж нэрлэдэг.
🔹Ямар шалгаантай вэ?
Жирэмсэн үед биед хуримтлагдах усны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гарын сарвуу хавагнадаг. Энэ үед бугуйгаар дамжин гарын сарвуунд ирдэг мэдрэлийн ширхэгүүд хавагнасан холбогч эдүүдэд дарагддаг. Үүний улмаас гарын сарвуу болон хурууны үзүүр хэсгүүд бадайрах, чимчигнэх, халуу оргих, өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
🔹Энэ өвдөлтийг яаж багасгах вэ?
Төрсний дараагаар хаван бууж арилхад энэ шинж тэмдэг аажимдаа арилдаг. Хэрэв өвдөлт ихтэй удаан үргэлжлэх хандлагатай байвал эмч кортизон тариагаар хэрэглэхийг санал болгож магадгүй.
Эмчийн зааваргүй ямар нэг эмийн бодис хэрэглэхээс аль болох татгалзаарай.

22/05/2024

Папаверины лааг ямар үед хэрэглэх вэ? ⁉️👩‍⚕️
Зарим эмч нар жирэмсэн эмэгтэйд умайн тонус ихсэх үед энэ лааг хэрэглэхийг зөвлөдөг. Гэвч энэ эмийн бодисыг дутуу төрөлт, зулбалтаас сэргийлэхэд хэрэглэнэ гэсэн эмчилгээний заалт, удирдамж байдаггүй.

Папаверины лааны талаар товч дурдвал:

Эмийн үйлдэл - Гөлгөр булчингийн агчлыг тавиулах, судас өргөсгөх гол үйлчлэлтэй.

❗️Хэрэглэх заалт :

Артерийн даралт ихдэлт, зүрхний бах, мигрень, бөглөрөлтөт эндоартриит, гуурсан хоолойн багтраа, ходоодны нугалуурын агчил, элэг бөөрний цанх, цөсний уутны үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.
(Бүтээгдэхүүний тайлбараас оруулав)

Зулбалт , дутуу төрөлтөөс сэргийлж папаверин лааг хэрэглэх заалт байхгүйг анхаарах хэрэгтэй.

❗️ Энэ эмийн бодис нь FDA(Food and Drug Administration)-с гаргасан жирэмсэн эмэгтэйд хэрэглэх эмийн “С” ангилалд багтдаг.
“С” ангилалд амьтанд хийсэн туршилтаар хөврөлд сөрөг нөлөө үзүүлдэг нь батлагдсан харин жирэмсэн хүнд хийсэн туршилт, судалгаа хангалтгүй байгаа эмүүд орно. Эдгээр эмийг зөвхөн зайлшгүй тохиолдолд гарч болох эрсдэлийг сайтар тооцоолон хэрэглэхийг анхааруулдаг.

✅Умайн булчинг сулруулах гол үйлдэл үзүүлдэг эм нь прогестерон даавар агуулсан бэлдмэл байдаг. Үүнд : Утрожестан, Дюфастон, Vasclor зэрэг орно.

18/05/2024

💝

17/05/2024

Бяцхан үр нь инээгээд сайхан ааштай байна 🥰🥰🥰

16/05/2024

Эрүүл хооллолтын ач холбогдол 🤰🏻☝️👩🏻‍⚕️
Юуны өмнө жирэмсэн үедээ “хоёр хүнд зориулж хооллох” гэсэн хуучин цагийн үзэл баримтлалаас татгалзах хэрэгтэй. Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн үедээ аль болох олон төрлийн хоол хүнс хангалттай хэмжээгээр идэх ёстой гэж бодож байдаг. Үнэн хэрэгтээ жирэмсний эхний гурван сард өдөрт 2000 калиориос ихгүй илчлэгтэй хоол хэрэглэж байх нь хангалттай. (Энэ нь жирэмсэн биш эмэгтэйчүүдийн хэвийн хоололтын хэмжээ юм.) Учир нь жирэмсэн болмогц бие махбодийн бодисын солилцоо өөрчлөгдөж эхэлдэг хэдий ч энэ нь хангалттай хүрэлцдэг байна.
Жирэмсний хоёр дахь гурван сарын хугацаанд калорийн хэрэгцээ нэмэгддэг боловч өдөрт 200-300 калороос хэтэрдэггүй. Энэ нь нэг аяга сүү эсвэл нэг ширхэг банантай тэнцэх хэмжээ юм.
Хэрэв та жирэмсэн бол амт хөөсөн этгээд чамин хоол хүнснээс татгалзаж эрүүл хүнс тохиромжтой хэмжээгээр хэрэглэхийг хичээгээрэй.
Жирэмсэн үедээ зөв хооллож тогтмол дасгал хийж байвал төрсний дараа хэвийн галбиртаа хурдан орох болно. Та жирэмсэн болохоор төлөвлөж байхдаа биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгахад анхаарал хандуулаарай. Учир нь жин хэт багатай болон илүүдэл жинтэй байх нь үргүйдэлд хүргэх хүчин зүйлсийн нэг болдог.
☝️Жин багатай байх нь ямар нөлөөтэй вэ?
Жин хэт багатай байх нь жирэмсэн болоход саад бэрхшээл болдог. Учир нь биеийн жингийн индекс 17- гоос багатай эмэгтэйчүүдийн сарын тэмдэг тогтворгүй ирдэг эсвэл бүр зогссон байддаг . Жирэмсний хугацаанд жин багатай эмэгтэйчүүд цус багадалттай байхаас гадна дутуу төрөх, жин багатай хүүхэд төрүүлэх зэрэг хүндрэл үүсэх эрсдэл илүү өндөртөй байдаг. Хэрэв та жин багатай бол эмчийн зөвлөгөө авч хооллолтондоо өөрчлөлт оруулаарай.
☝️Илүүдэл жинтэй байх нь ямар нөлөөтөй вэ?
Хэрэв та илүүдэл жинтэй бол жирэмсэн болоход бэрхшээлтэй байхаас гадна зулбах, жирэмсний хожуу үеийн хордого, жирэмсэн үеийн чихрийн шижин зэрэг эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн төрөх хугацаа дөхөхийн хирээр хэт ядрах, бие тавгүйтэх шинжүүд илүү ихээр нэмэгдэх болно. Жирэмсний явцад үүсч болох эдгээр таагүй байдаас гадна ургийн жин нэмэгдсэнтэй холбоотой төрөлтийн үеийн хүндрэл үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Улмаар кесар хагалгаагаар төрөлт шийдэгдэх эсвэл эх барихын хавчуурын тусламжтай төрөх, төрсний дараа цус алдах, шархны халдвар үүсэх, хөлийн гүний хураагуур судасны бөглөрөл үүсэх, төрсний дараа умай хэт сунасантай холбоотойгоор умайн агшилт суларч цус алдах зэрэг хүндрэл үүсэх магадлал хэд дахин ихэсдэг байна. Таны хүүхэд илүүдэл жинтэйн улмаас төрөлтийн үед тархины гэмтэл үүсэх, мөр тээглэх, бүтэлттэй төрөх, эгэм болон гарын бугалга хугарах зэрэг ноцтой гэмтэл үүсч болохыг анхаараарай.
Хэрэв та илүүдэл жинтэй бол жирэмсэн болохоосоо өмнө хэвийн байдалтай болох харин нэгэнт жирэмсэн болсон бол жирэмсний хугацаанд дасгал хийхийн зэрэгцээ хооллолтоо зохицуулж жин хэт нэмэхээс сэргийлээрэй.

12/05/2024

36 долоо хоногтой ураг 🥹🥹🥹
Жирэмсний товлолт үзлэг, эхо оношилгоо хийгдэж байна.
✅5-10 долоо хоног/Жирэмсний хугацаа тодорхойлох/
✅11-13+6 долоо хоног/NT,NB эхо үзлэг Эрсдэл тооцоолол/
✅18-22 долоо хоног/Ургийн бүтцийн эхо/
✅28 долоо хоногоос хойш /Ургийн өсөлт хөгжил/
——————————————————
Цаг авалгүй үзүүлнэ.
Ажлын өдөр: 09:00-18:00
Бямба, Ням гараг: 10:00-16:00 цагт ажиллана.
——————————————————
Жирэмсний эхо үзлэгийн төлбөрийн мэдээлэл авах бол #11 гэж коммент бичээрэй
☎️9111-4888, 9961-1231
🏥Багшийн дээд төв зам дагуу автобусны буудлын урд талд Ионсэй төв 214 тоот
#жирэмсэн #эхо #эмэгтэйчүүд

11/05/2024

😂😂😂

10/05/2024

35 долоо хоногтой бяцхан ураг🥰🥰🥰
Жирэмсний товлолт үзлэг, эхо оношилгоо хийгдэж байна.
✅5-10 долоо хоног/Жирэмсний хугацаа тодорхойлох/
✅11-13+6 долоо хоног/NT,NB эхо үзлэг Эрсдэл тооцоолол/
✅18-22 долоо хоног/Ургийн бүтцийн эхо/
✅28 долоо хоногоос хойш /Ургийн өсөлт хөгжил/
——————————————————
Цаг авалгүй үзүүлнэ.
Ажлын өдөр: 09:00-18:00
Бямба, Ням гараг: 10:00-16:00 цагт ажиллана.
——————————————————
Жирэмсний эхо үзлэгийн төлбөрийн мэдээлэл авах бол #11 гэж коммент бичээрэй
☎️9111-4888, 9961-1231
🏥Багшийн дээд төв зам дагуу автобусны буудлын урд талд Ионсэй төв 214 тоот
#жирэмсэн #эхо #эмэгтэйчүүд

09/05/2024

Пестицид & Жирэмслэлт🤰🍏🍇

Хортон шавьж , хогийн ургамал, мэрэгч, мөөгөнцрийг устгахад хэрэглэдэг химийн бодисыг пестицид гэж нэрлэдэг. Энэ төрлийн бодисыг газар тариалан, цэцэрлэг, гэр аж ахуйн орчинд өргөн хэрэглэдэг.

❗️Жирэмсэн үед пестицидийн нөлөөнд өртвөл зулбах, дутуу төрөх, ургийн гажиг үүсэх, мэдрэлийн эрхтэн тогтолцооны хэвийн хөгжлийг алдагдуулах зэрэг ноцтой сөрөг үр дагавар үүсгэнэ. Мөн эхийнхээ хэвлийд байхдаа пестицидийн нөлөөнд өртсөн хүүхдэд дараах эрүүл мэндийн эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг. Үүнд:
- Төрөлхийн гажиг
- Оюун ухааны хоцрогдол, танин мэдэхүйн чадвар буурах
- Тархины хавдар
- Аутизмын хүрээний эмгэг
- Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг орно.

Ихэнх пестицидүүд дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулахаас гадна биед хурдан тархаж удаан хугацааны туршид хадгалагдана. Ялангуяа эсийг гэмтээх, хөнөөх нөлөө үзүүлдэг учир нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлж үргүйдэл үүсгэнэ.

Пестицидийн нөлөөнд өртөх боломжийг хэрхэн бууруулах вэ?

✅Алим, усан үзэм зэрэг нимгэн хальстай жимс, хүнсний ногоонууд пестицид агуулсан байх магадлал өндөртөй учир гарал, үүсэл болон пестицид хэрэглээгүй гэсэн баталгаатай эсэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэв баталгаатай биш бол дээрх жимс, хүнсний ногоонуудыг хэрэглэхээс татгалзаарай.

✅Пестицид хэрэглэсэн хүлэмж, цэцэрлэгт ажиллахгүй байх

✅Ялаа, шумуул, хулганы хор цацсан өрөө тасалгаанд орохгүй байх

✅Пестицид хүрэлцсэн байх болзошгүй гадаргуутай харьцах шаардлага гарвал заавал бээлий өмсөх, амны хаалт зүүх

✅Энэ нь жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд ч ач холбогдолтой. Учир нь пестицид жирэмсэн болсноо мэдэхээс өмнө сөрөг нөлөө үзүүлсэн байж болох эрсдэлтэй.

Анхаарал хандуулсанд баярлалаа 👩‍⚕️💝

Photos from Eruul Udam's post 09/05/2024

Чи бид хоёр мөдхөн болно гурвуулаа ❤️👼👩‍❤️‍👨
Хайртыгаа mention хийгээрэй 👇

08/05/2024

Ихэс дээрх хүйн судасны бэхлэгдэлт 👩‍⚕️
Жирэмсний хугацаанд эх ураг хоорондоо хүйн судас болон ихсээр дамжуулан холбогдож байдаг. Эдгээр нь эхээс урагт хүчилтөрөгч, хоол тэжээлийн бодисуудыг хүргэн ургийн хаягдал бүтээгдэхүүн, нүүрсхүчлийн хийг эхийн цус руу дамжуулж байдаг онцлогтой.
Хүйн судас ихсийн талбайд 4 янзаар бэхлэгдэнэ. Үүнд :
1. Хүйн судас ихсийн төвдөө буюу хэвийн (Central)
2. Хүйн судас төвдөө биш бэхлэгдэх (Eccentric): хүйн судас ихсийн ирмэгээс >2 см зайд бэхлэгдэнэ. Дээрх хоёр хэлбэрийн үед жирэмсний явц болон төрөлтийн үед хүйн судасны бэхлэгдэлтэй холбоотой эрсдэл хүндрэл гардаггүй.
3. Хүйн судас захад бэхлэгдэх (Marginal): Хүйн судас ихсийн ирмэгээс

08/05/2024

Булцгар хацартай болжээ 🥰🥰🥰
Жирэмсний товлолт үзлэг, эхо оношилгоо хийгдэж байна.
✅5-10 долоо хоног/Жирэмсний хугацаа тодорхойлох/
✅11-13+6 долоо хоног/NT,NB эхо үзлэг Эрсдэл тооцоолол/
✅18-22 долоо хоног/Ургийн бүтцийн эхо/
✅28 долоо хоногоос хойш /Ургийн өсөлт хөгжил/
——————————————————
Цаг авалгүй үзүүлнэ.
Ажлын өдөр: 09:00-18:00
Бямба, Ням гараг: 10:00-16:00 цагт ажиллана.
——————————————————
Жирэмсний эхо үзлэгийн төлбөрийн мэдээлэл авах бол #11 гэж коммент бичээрэй
☎️9111-4888, 9961-1231
🏥Багшийн дээд төв зам дагуу автобусны буудлын урд талд Ионсэй төв 214 тоот
#жирэмсэн #эхо #эмэгтэйчүүд

07/05/2024

♥️Юутай ч харьцуулашгүй бяцхан эрдэнэ♥️

06/05/2024

Хөхөөр хооллоход бэлдэх🤰🏻❤️👩🏻‍⚕️
☝️Хөхөөр хооллохыг яагаад нярай хүүхдийг хооллох хамгийн сайн арга гэж үздэг вэ?
Хөхний сүү бол нярай хүүхдийн хамгийн төгс хоол юм. Үүнд уураг, нүүрс ус, өөх тос хамгийн зохист хэмжээгээр байхаас гадна амин дэм, эрдэс бодис зэрэг хүүхдийн амьдралын эхний зургаан сарын туршид хэрэгтэй бүхэн агуулагдаж байдаг.
Хөхөөр хооллолт нь:
🔹Эх үрийн холбоог эрт тогтооход дэмжлэг болно.
🔹Хүүхдийн дархлаа илүү сайн хөгжинө.
🔹Таны хүүхдийг суулгалт, чихний үрэвсэл, амьсгалын замын эмгэг зэргээс хамгаална.
🔹Хүүхдэд харшил үүсэх, цус багадалттай болох , хэт таргалах зэрэг эрсдэлийг бууруулна.
🔹Таны стрессийг бууруулна.
🔹Мөн хөхний хавдар үүсэх эрсдэлийг багасгана.
🔹Ясны сийрэгжилт, цэвэршилтийн дараа яс хугарах тохиолдлыг бууруулна.
🔹Төрсний дараах үед хүүхэд хөхөө хөхөж байх үед рефлексийн замаар өнчин тархинаас окситоцин ялгарч умайн агшилтыг сайжруулна.
🔹Жирэмслэлтээс хамгаална.
☝️Хөхөөр хоололтонд хэрхэн бэлтгэх вэ?
Хүүхдээ хөхөөр хооллолтонд бэлтгэхийг тулд юуны өмнө энэ талаар мэдээ, материалыг уншиж судлахын зэрэгцээ хэдийд эмч сувилагдаас тусламж авах ёстой талаар мэдэж аваарай. Хэрэв таны хөхний толгой гараагүй байвал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч төрөхөөсөө өмнө хөхний толгойг бэлдэх хэрэгтэй. Энд танд хэрэгтэй дөрвөн гол санааг орууллаа:
🔹Хүүхдийг дөнгөж төрмөгц ээжтэй нь арьс арьсаар нь шүргэлцүүлэхийг эмч нар зөвлөдөг болсон бөгөөд боломж гармагц хөхүүлэх хэрэгтэй гэж үздэг. Хэрэв кесар хагалгаагаар төрж байгаа бол хагалгаа дууссаны дараа сэрээх өрөөнд танд авч ирж амлуулах болно.
🔹Хүүхдээ хөхөөр хооллох нь эмэгтэй хүн болгонд адилгүй байхын зэрэгцээ зарим үед халширмаар байдал үүсдэг. Хэрэв ийм байдал тохиолдвол та ганцаараа ийм асуудалтай биш гэдгийг санаарай.
🔹Нярай хүүхдийг хоногт 8- 12 удаа хөхүүлж байх хэрэгтэй. Төрсний дараах эхний хэд хоногт уураг бүрэн гарч сүү сайн ороогүй байдаг тул зайлшгүй шаардлага гараагүй бол хөхний сүү орлуулагч аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
🔹Хөхөөр хооллолтой холбоотой мэдээллээс гадна хөхөө хэрхэн арчлах, төрсний дараа хөхөнд гардаг өөрчлөлт болон хөхний үрэвсэл буюу маститын талаар зохих мэдлэгтэй болсон байх хэрэгтэй.

30/04/2024

9 долоо хоногтой бяцхан үр 🥰🥰🥰
Жирэмсний товлолт үзлэг, эхо оношилгоо хийгдэж байна.
✅5-10 долоо хоног/Жирэмсний хугацаа тодорхойлох/
✅11-13+6 долоо хоног/NT,NB эхо үзлэг Эрсдэл тооцоолол/
✅18-22 долоо хоног/Ургийн бүтцийн эхо/
✅28 долоо хоногоос хойш /Ургийн өсөлт хөгжил/
——————————————————
Цаг авалгүй үзүүлнэ.
Ажлын өдөр: 09:00-18:00
Бямба, Ням гараг: 10:00-16:00 цагт ажиллана.
——————————————————
Жирэмсний эхо үзлэгийн төлбөрийн мэдээлэл авах бол #11 гэж коммент бичээрэй
☎️9111-4888, 9961-1231
🏥Багшийн дээд төв зам дагуу автобусны буудлын урд талд Ионсэй төв 214 тоот
#жирэмсэн #эхо #эмэгтэйчүүд

30/04/2024

Өгзөг түрүүлэлт 🤰👩‍⚕️
❇️Хэвийн үед ураг төрөх замаар төрөхдөө эхлээд толгой хэсэг түрүүлж төрдөг. Харин өгзөг түрүүлэлтийн үед умайн хүзүүтэй хамгийн ойр байрласан хэсэг нь ургийн өгзөг болон хөл байдаг. Ихэнх тохиолдолд жирэмсний 36 долоо хоногоос өмнө ургийн байрлал өөрчлөгдөж толгой түрүүлэлт болдог.
❇️Давтан төрөгч нарт ургийн байрлал жирэмсний 36 долоо хоногтойгоос өмнө өөрчлөгдөх нь илүү их ажиглагдана. Харин анхан төрөгч нарт хэвлийн өмнөд ханын сунах чадвар муу байдагтай холбоотой ураг байрлалаа өөрчлөх нь цөөн байдаг.
❇️Өгзөг түрүүлэлтийн үед ургийн хөдөлгөөн ихэвчлэн хүйснээс доогуур, хэвлийн доод хэсгээр мэдрэгдэнэ. Мөн аюулхай, хавирганы нум орчимд хатуу зүйл мэдрэгдэх нь ургийн толгой байрлаж байгаа хэсэг юм.

Эрсдэлт хүчин зүйлс :
• Жирэмсний хугацаа дутуу буюу 37 долоо хоногоос бага
• Ураг орчмын шингэний ихсэлт болон багасалт
• Умайн бүтцийн гажиг, умайн хоргүй хавдар
• Ихэс түрүүлэлт
• Ихэр жирэмсэн
• Ургийн зарим гажигийн үед өгзөг түрүүлсэн байна.
❇️Өгзөг түрүүлэлтийг хэрхэн оношлох вэ ?
Эмч таны хэвлийн гадна талаас тэмтэрч ургийн толгой болон өгзөг хэсэг хаана байрлаж байгааг тогтоно. Эцэст нь хэт авиан оношлогоогоор энэхүү оношийг батална.

❇️Өгзөг түрүүлэлтийн үед ургийн жин болон төрөлтийн тоо зэргээс хамаарч эмч төрөлтийг хэрхэн төрүүлэхийг шийдвэрлэнэ. Ихэнх тохиолдолд төлөвлөгөөт кесар мэс заслаар төрүүлэх нь урагт аюулгүй арга байдаг.

29/04/2024

Нярай хүүхэд их унтдаг таван шалтгаан👩🏻‍⚕️💖🤱🏻
Хүүхэд төрөнгүүтээ аав, ээждээ эцэс төгсгөлгүй олон сюрпризийг авч ирдэг. Хүүхэд асрах, хооллох, живхийг нь солих гээд олон ажил ундрахын хажуугаар олон мэдэхгүй зүйлс, олон асуулт шинээр бий болдог.
Нярай хүүхэд төрсний дараах эрт үедээ ихэвчлэн хөхөө хөхөхөөс бусад хугацааг унтаж өнгөрүүлдэг. Гэсэн хэдий ч үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь нярай хүүхэд унтаж байхдаа таны төсөөлөөгүй олон сайн зүйлийг амжуулж байдаг. Үүнд:
1. Өсөлт хөгжилтийг дэмждэг
Нярай хүүхэд сайн унтахын хирээр түүний өсөлт хурдацтай явагддаг нь судалгаагаар батлагдсан. Иймд аль болох агааржилт сайтай, тухтай орчинд сайн унтуулж байхыг хичээгээрэй.
2. Мэдрэлийн эрхтэн тогтолцоог хөгжүүлдэг
Хүүхэд төрсний дараах эхний хоёр жилийн хугацаанд төв мэдрэлийн тогтолцоо эрчимтэй хөгждөг. Мэдрэхүйн мэдрэлийн тогтолцооны хөгжлийг нойр илүү хурдасгадаг . Хүүхэд унтаж байхдаа нүдээ хөдөлгөж байдаг нь түүний мэдрэхүйн хөгжил үргэлжлэн явагдаж мэдрэхгүйн эрхтэнүүд болон тархины төвүүдийн хоорондын уялдаа холбоо сайжирч байгаатай холбоотой. Үүний улмаас харах, сонсох, хүрэлцэх, болон тэнцвэрийн эрхтэн тогтолцоо улам төгөлдөржнө.
3. Тархины хөгжлийг дэмждэг
Тархины хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол тархины уян хатан чанар юм. Гадаад орчны өөрчлөлтөнд тархи бүтэц болон үйл ажиллагаагаараа хариу үйлдэл үзүүлдэг. Өвсөр насны амьтад муу унтдаг байх тусмаа тархины уян хатан байдал муу болдгийг судлаачид тогтоосон байдаг. Иймд хангалттай унтаж байх нь тархины хөгжил, уян хатан байдалд чухал ач холбогдолтой.
4. Ой тогтоолт сайжрахад дэмжлэг болдог
Оюун ухаан, ой тогтоолтын хөгжилд нойр чухал үүрэг гүйцэтгэдэг. Хангалттай хэмжээгээр унтдаг хүүхдийн ой тогтоолт нойр дутуу байдаг хүүхдийнхээс илэрхий сайн байдгийг судлаачид батласан байдаг.
5. Зан төрхийг төлөвшүүлдэг
Хангалттай хэмжээгээр унтдаггүй хүүхдүүд зан төрхийн хувьд уур уцаартай, сэтгэл санаа тогтоворгүй болдог. Хэрэв таны бяцхан үр чинь уур уцаартай, тайван биш байвал хангалттай унтаж байгаа эсэх дээр анхаарал хандуулаарай.

Таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд нойр ямар чухал хэрэгтэй байдаг талаар мэдэж авсан гэдэгт итгэж байна. Хэрэв танай хүүхэд хангалттай унтаж байгаа ч гэсэн жингийн нэмэгдэл илт мэдрэгдэхгүй байвал эмчид үзүүлээрэй.

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Энэ хорвоогийн хамгийн гоё чимээнуудийн нэгбол ургийн зурхний цохилт🤰💝Эхийн хэвлийд 6 долоо Хоногтойбайхаасаа цаг хоромт...
😋😋😋Жирэмсний эхо оношилгоо хийгдэж байна.  Цаг авалгүй үзүүлнэ.Ажлын өдөр: 09:00-18:00 Бямба, Ням гараг: 10:00-16:00 цаг...
Би хаана төрөө вэ 👼😅
Эгдүү вэ 🥰🥰💝
🥰🥰🥰
🤱🥰❤️
👼Ургийн нүүрийг тод харахад олон хүчин зүйлс нөлөөлдөг.  3D/4D эхогоор сайн чанарын зураг гаргах боломжийг нэмэгдүүлэхэд...
😂😂😂
🥹💝
🥹❤️
Дуртай амтаа олчих үед 🥰
Бяцхан биендээ багтахааргүй их уур🤭🥰

Category

Telephone

Address


Багшийн дээд автобусны буудлын урд талд, Ионсэй төв 214 тоот
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 17:00
Sunday 10:00 - 17:00
Other Medical Centers in Ulaanbaatar (show all)
K.I.M төлөөлөгчийн газар K.I.M төлөөлөгчийн газар
Ikh Mongol Uls Street
Ulaanbaatar

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр
Хан-Уул дүүрэг 21-р хороо
Ulaanbaatar, 976

Эх, хүүхдийн эрүүл энхийн төлөө

ECG clinical cases/Mongolia/ ECG clinical cases/Mongolia/
Ulaanbaatar

Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлдэг эмч,оюутан залууст зориулсан хуудас

Хөдөлгөөн засал - Physiotherapy Хөдөлгөөн засал - Physiotherapy
Баянгол дүүрэг, Ард Аюуш-1, АШУҮИС 2-р байр
Ulaanbaatar

Хөдөлгөөн засал эмчилгээ, зөвлөгөө, тусламж үйлчилгээ

Нууц Увидас Уламжлалт Эмнэлэг Нууц Увидас Уламжлалт Эмнэлэг
Баян зүрх дүүрэг 13 хороолол 15 хороо 4-112 тоот
Ulaanbaatar, 976

Нууц увидас эмнэлэг маань1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.ГАЙХАМШИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Тарни  Эмнэлэг \ Tarni emneleg Тарни Эмнэлэг \ Tarni emneleg
ХУД 23-р хороо Нүхтийн ам Green Art хотхон 778-р байр
Ulaanbaatar, 17060

Манай эмнэлэг уламжлалт бүх төрлийн эмчилгээнээс гадн

Emart Фамили Медикал эмнэлэг  / Family Medical Center at Emart Emart Фамили Медикал эмнэлэг / Family Medical Center at Emart
Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж 23, Имарт Чингис, 6-р давхар
Ulaanbaatar

.

Уясах жирэмсэн эмэгтэйчүүд Уясах жирэмсэн эмэгтэйчүүд
ХУД 8-р хороо
Ulaanbaatar, УЯСАХ

Жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн зөвөлгөө мэдээ мэдээлэл

Drs-Cab emergency medical  student club Drs-Cab emergency medical student club
Ach Medical University
Ulaanbaatar

ГрандМедФарм/grandmedpharm ГрандМедФарм/grandmedpharm
Makhatma Ghandi
Ulaanbaatar, 00976

"ГрандМед" эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж,

Shidet Zugii Шидэт Зөгий эмнэлэг Shidet Zugii Шидэт Зөгий эмнэлэг
БГД, Саппорогоос 3, 4 хороолол өгсөх төв зам дагуу Дашваанжил газан колонкийн зүүн талд, далангийн урд талд
Ulaanbaatar

Нуруу, өвдөг, үе мөч өвдөх, Ревматизм, Мэдрэлийн өвдөлт эмчлэх бөгөөд Харвалтын дараа нөхөн сэргээнэ

Mongolian Health Education Association Mongolian Health Education Association
Ulaanbaatar, 976

Анагаах ухааны нотолгоонд суурилсан шинэ мэдээ, мэдээллийг түгээгч. www.mhea.mn