Advance Elite LLC

Аз жаргалтай эрүүл амьдрах нууц бидний дотор байна.

18/04/2024

Профессор Сергей Бубновский бол хүнд өвчний савраас мултарч чадсан нэгэн. Ингэхдээ эмийн тусламжтайгаар биш. Тэрээр эмийн эмчилгээнд бус, харин дасгал хөдөлгөөн дээр суурилсан кинезотерапи хэмээх эрүүлжүүлэн чийрэгжүүлэх системийг боловсруулж, “найдваргүй” гэгдэж байсан олон хүнийг хөл дээр нь босгоод байгаа юм. Тэрээр хүмүүсийг шидэт эм тарианд найдах бус, харин биеийнхээ дотоод нөөцийг дайчлахыг зөвлөдөг. Энэ бол тийм ч хүнд биш. Өглөө дасгал хөдөлгөөн хийж эхлэхэд л хангалттай... мөн цаг тутамд сууж босох.

- Сергей Михайлович, та өглөөний дасгал хийдэг үү?

- Тэгэлгүй яах вэ. Хүйтэн усанд орж аваад тренажерууд дээрээ ажиллаж эхэлдэг дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт ямар ч хүн дасгал хийж эхэлдэг юм. Зүрх судасны асуудалтай өвчтөнүүд маань дасгал хийж эхэлснээр биед нь ямар гайхалтай өөрчлөлт гарч байгааг хараад бүр гайхдаг шүү.

Мэдээж даралтын эм уух шиг амархан юм байхгүй. Ихэссэн цусны даралтыг эмээр биш, биеийнхээ дотоод ресурсыг дайчлах замаар буулгах нь хамаагүй хүнд. Даралт ихсэх өвчнөөсөө эм ууж эдгэрсэн хүн байна уу? гээд эмч нараас асуугаад үзээрэй. "Тэр байна" гээд заачих хүн тэдэнд лав олдохгүй. Эмч нар өвчтөнийг эхлээд нэг... дараа нь өөр эмд дасгачихдаг юм.

- Гэхдээ бид чинь өвдөхөөрөө хамгийн түрүүнд эмчид ханддаг шүү дээ…

- Тийм... та 40 хүрчихсэн бол эмч "Өдий насны хүн аргагүй дээ..." гээд эм бичиж өгдөг. Өвчтөн тэр эмийг нь уугаад нэмэр болохгүй. Байнга эм авах гэхээр мөнгө нь хүрэлцэхгүй! Тэгээд л тэрээр альтернатив анагаахын ном уншиж эхэлнэ, дасгал хөдөлгөөн, амьсгалын дасгал г.м. өөр “эмүүдийн” талаар олж мэднэ.

Манайд нэг сонин үзэгдэл бий: өвдөөд эдгэрсэн хүүхдийг эмч нар биеийн тамирын хичээлээс чөлөөлөөд байдаг. Яагаад ч юм хүн хөдөлбөл өвдөнө, харин тайван хэвтээд байвал эдгэрнэ гэж үздэг. Гэтэл хэвтэж буй чулуун доогуур ус урсдаггүй гэдэг үг байдаг...

Миний найз Лев Лещенко аялан тоглолтоос мөрөө гэмтээчихсэн ирж билээ. Герман эмч нар мөрийг нь сайхан “оёчихсон” байсан ч мань хүн гараа өргөж чадахгүй байсан... хүчтэй өвдөөд. Би мань хүнд “Тусгай дасгал хийхгүй л бол мөр чинь хатчихна... ингэх нь чамд хэрэгтэй гэж үү?” гэж хэлсэн. Тэгээд л мань хүн өвдөлтөө тэсэн дасгал хийж эхэлсэн.

- Өвдөлттэй амьдрах хэцүү шд...

- Хурц өвдөлтийн үед бид хүйтэн жин тавьдаг нь хаванг буулгаж, хялгасан судсаар гүйх цусны эргэлтийг сайжруулдаг юм. Өвдөлт гэдэг бол биеийн тухайн хэсэгт шингэн хуралдсан гэсэн үг юм. Ийм үед дасгал хөдөлгөөн хийж тэр шингэнийг хөөх хэрэгтэй байдаг.

Өвчтөнүүд маань “Одоо тэгээд байнга дасгал хийх хэрэг үү?” гэж асуудаг. Тийм ээ... яг л өглөө бүр шүдээ угаадаг шиг. Бие өвдөхөө больсон үед дасгал хийнэ гэдэг ямар сайхан гэж санана.

Миний хувьд өдрийн хамгийн сайхан цаг бол өглөө дасгал хийж байхад. Яагаад гэвэл энэ үед хүн өтлөх биш, харин эсрэгээрээ залуужиж байдаг юм. Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүний эд эсүүд нь байнга шинэчлэгдэж байдаг юм.

- Үүний тулд яг яах ёстой вэ?

- Гурван зүйлийг тогтмол хийж байх: нуруу цэх сууж босох, гар дээр суниах, хэвлийн булчинг чангалах. Би 108 настай нэгэн зураачтай таарч явлаа... нэр нь Борис Ефимович. Маш хөнгөн шингэн хөгшин байсан. “Та яаж ийм сайхан урт насалсан нууцаа хэлж өгөхгүй юу?” гэж асуусанд тэрээр “Нууц юу байх вэ... зүгээр л өдөрт 450 (!) удаа сууж босдог юм” гэсэн. Энэ чинь цусыг биеийн бүх хэсгээр тараах хамгийн үр дүнтэй арга!

Та сууж босох дасгалыг өдөр бүр тогтмол хийгээд байвал олон асуудлаасаа салж чадна (10 удаа сууж босоод нэг балга ус ууна. Дахиад 10 удаа сууж босоод нэг балга ус… гэсэн схемээр). Ялангуяа нягтлан бодох, дизайнер, программист г.м. суугаа ажил хийдэг бол...

Цаг тутамд 30 удаа сууж босох дүрэмтэй болчих хэрэгтэй. Дээр нь өглөөг хүйтэн усанд 5 секунд ороод гарахаас эхлүүлбэл бүр сайн. Ингэхдээ заавал бүх биеэрээ орж, толгойгоо ч бас норгоно. Хүйтэн шүршүүрт орж болно л доо... гэхдээ энэ нь хүйтэн усанд орохыг гүйцэхгүй. Шүршүүрт орох нь хүний энергийг тараадаг бол ваннанд ус хийж орох нь энергийг хурааж өгдөг юм.

Нетээс орч: Uka Ulziibat
2023-12-10

15/04/2024

ЗҮҮН ТАЛААРАА УНТАХ НЬ:
Зүүн талаараа унтах нь таны хэзээ ч бодож байгаагүй байдлаар таны эрүүл мэндэд нөлөөлдөг

Таны унтаж буй байрлал таны эрүүл мэндэд гайхалтай нөлөө үзүүлдэг. Ялангуяа зүүн талаараа унтах нь биеийн янз бүрийн үйл ажиллагааг сайжруулах энгийн боловч стратегийн арга гэж мэргэжилтнүүд ихэвчлэн ярьдаг. Унтлагын энэхүү өвөрмөц хэв маяг нь таны санаанд оромгүй байдлаар таны эрүүл мэндэд хэрхэн тустай болохыг эндээс үзнэ үү.

1. Хоол боловсруулалтыг сайжруулна
Дэлгэрэнгүй: Ходоод, нойр булчирхай нь байгалийн зүүн талд байрладаг. Зүүн талдаа унтах нь хоол боловсруулалтыг сайжруулдаг тул таталцлын нөлөөгөөр өгсөж буй бүдүүн гэдсэнд хүнсний хог хаягдлын шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх боломжтой. Үүнээс гадна нойр булчирхайн ферментийг амархан, үр дүнтэй ялгаруулах боломжийг олгодог.

2. Зүрхний эрүүл мэндийг сайжруулна
Дэлгэрэнгүй: Зүүн талд унтах нь зүрхний цусны эргэлтийг сайжруулдаг гэж үздэг. Энэ нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ашигтай байдаг. Онолоор бол энэ байрлал нь хүчилтөрөгчгүйжүүлсэн цусыг зүрхэнд хүргэдэг том венийн хөндийн судсанд дарамт учруулахгүй бөгөөд амрах үед зүрхний үйл ажиллагааг оновчтой болгодог.

3. Нурууны өвдөлтийг намдаана
Дэлгэрэнгүй: Архаг нурууны өвдөлттэй хүмүүст зүүн талаараа унтах нь нурууны даралтыг бууруулдаг. Энэ нь унтах үедээ эрүүл байр сууриа хадгалах, тав тухгүй байдлыг мэдрэх магадлалыг бууруулж, шөнө илүү тайван байлгахад тохиромжтой байрлал юм.

4. Зүрхний шарх, хүчиллэгийг багасгана
Дэлгэрэнгүй: судалгаагаар зүүн талд хэвтэх нь хүчиллэг рефлюксийн шинж тэмдгийг бууруулдаг болохыг тогтоожээ. Учир нь энэ байрлал нь ходоодны хүчлийг улаан хоолой руу буцаан урсахаас сэргийлж, GERD эсвэл заримдаа зүрхний шархтай хүмүүст унтахын тулд ашигтай байрлал болдог.

5. Лимфийн урсацыг сайжруулна
Дэлгэрэнгүй: анагаах ухааны дагуу зүүн талаараа унтах нь таны бие тунгалгийн шингэн болон хог хаягдлыг тунгалгийн булчирхайгаар илүү сайн шүүх боломжийг олгодог. Учир нь биеийн зүүн тал нь давамгайлсан лимфийн тал юм. Лимфийн урсацыг сайжруулах нь дархлааны системийг бэхжүүлж, эрүүл мэндийг сайжруулахад хүргэдэг.

6. Тархины эрүүл мэндийг сайжруулна
Дэлгэрэнгүй: Зүүн талаараа унтах нь тархины хог хаягдлыг цэвэрлэх үйл явцад тустай. Тархинаас хог хаягдлыг зайлуулах үүрэгтэй глимфийн систем унтах үед илүү идэвхтэй байдаг. Зарим судалгаагаар хажуугаар нь унтах нь энэ үйл явцыг сайжруулж, мэдрэлийн өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулдаг болохыг харуулж байна.

7. Эрүүл жирэмслэлтийг дэмжинэ
Дэлгэрэнгүй: Жирэмсэн эмэгтэйн хувьд ихэвчлэн зүүн талаараа унтахыг зөвлөдөг. Энэ байрлал нь умайг элгэнд дарахаас сэргийлж, умай, бөөр, ургийн цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн нялх хүүхдэд шим тэжээлийн оновчтой урсгалд хувь нэмэр оруулна гэж үздэг.

8. Хурхирах, нойр хулжилтыг намдаана
Дэлгэрэнгүй: Зүүн талаараа унтах нь хэл, хоолойгоо төвийг сахисан байрлалд байлгаж, амьсгалын замын бөглөрөл үүсэх эрсдлийг бууруулдаг. Энэ нь ялангуяа хурхирдаг эсвэл нойрны апноэ өвчтэй хүмүүст ашигтай байдаг тул унтах үед амьсгалыг жигд болгодог.

Эдгээр ашиг тус нь зүүн талаараа унтах нь таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэдгийг харуулж байгаа ч тайтгарал нь чухал гэдгийг анхаарах нь чухал юм. Хүн бүр энэ байрлалыг эвтэйхэн гэж боддоггүй бөгөөд таны биеийг сонсох нь үргэлж хамгийн сайн арга юм. Хэрэв та унтах зуршилдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа бол эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх нь ашигтай байх болно.

28/03/2024

Манайхан хурдан турмаар байна юу хэрэглэх вэ? гэж их асуудаг, биеийн таргалалтын олон шалтгаан байдаг.
Үүнд:
1.Биеийн бохирдол
2.Бодисын солилцооны өөрчлөлт
3.Хөдөлгөөний дутагдал
4.Нойргүйдэл болон стресс
5.Дааврын өөрчлөлт
6.Буруу хооллолт
7.Архаг үрэвсэл
8.Ашигтай бактерийн алдагдал
9.Шимэгч, мөөгөнцөр, бактери, вирусийн довтолгоо
Эдгээрээс гадна хамгийн чухал шалтгаан болох эсийн өлсгөлөн юм.
Эсийн өлсгөлөн гэдэг нь бидэнд шаардлагатай амин дэм, эрдсийн дутагдалд орж, шим тэжээл авч чадахгүй байхыг хэлнэ .
Тиймээс эрдэс амин дэмийн дутагдлыг тодорхойлуулах нь маш чухал юм.
Коммент хэсгээс манай үйлчлүүлэгчийн бодит үр дүнг уншаарай.
-ийн дутагдал нь олон архаг өвчний шалтгаан болдог.
🕘 Цаг авах
📱 99082786
📱 88303035
Хөнгөн зэргийн дутагдлын үед хүүхэд болон насанд хүрэгчид дараах шинж тэмдгүүд илэрдэг.
#ХҮҮХДЭД
➡️ Өвчинд өртөмтгий, дархлаа сул
➡️ Өсөлт, хөгжилт нь хоцрогдмол
➡️ Хэт турах эсвэл таргалах
➡️ Бие сульдаж ядрах
➡️ Анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах
➡️ Амархан гомддог, уйлдаг болох
➡️ Хоолонд дургүй, өтгөн хатах

➡️ Үс унах, хугарамтай, өнгө алдах, халзрах
➡️ Арьс хуурайших, нөсөө толбо харлах
➡️ Хумс хугарамтгай, цагаан толбо үүсэх,
➡️ Амархан ядарч сульдах
➡️ Дархлаа суларч, өвчинд өртөмтгий болох
➡️ Хоолны шингэц ммудах
➡️ Стресс, бухимдлыг давах чадваргүй болох
➡️ Ясны сийрэгжилт, Үений үрэвсэл, яс ургалт
➡️ Бодисын солилцооны өөрчлөлт, чихрийн шижин, таргалалт
☝️ Иймээс бид улиралд нэг удаа Амин дэм, Эрдэсүүдээ хянаж, нөхөн сэргээж чадвал ямарч өвчнөөс урьдчилан сэргийлэн, эрүүл, эрч хүчтэй байх боломжтой юм.
Манай компани⤵️
: А, В1, В2, B3, B6, В9, B12, C, Д3, E, K
#ЭРДЭСҮҮД: Кальци, Төмөр, Селен, Фосфор, Магни, Зэс, Иод, Кали, Фтор, Манган, Зэс

/PH-ийн түвшин/ зэргийг тодорхойлж мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Үнэ: 25.000 төг

28/03/2024
24/03/2024

🌞ӨГЛӨӨ СЭРЭНГҮҮТЭЭ 7 ХҮРДНИЙ ТАРНИА УНШИЖ ӨӨРИЙГӨӨ КОДЛООРОЙ.🙏
ЭРҮҮЛ САРУУЛ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ХАА БАЙХАВ.❤️

1ХҮРД
Би эх болсон газар дэлхий дээрээ бат зогсож, миний амьдрал тэнцвэртэй агаад амьдралын ноён нуруу маань тэгш сайн сайхан амьдарч байна.
Амьдралаа авч явах хүч, сэтгэлийн тэнхээ, итгэл маань улам улам нэмэгдэж байна.Талархаж байна.
Миний хөлийн сарвуу, хурууны үенүүд, өсгий, шагай, шилбэ, өвдөг, дунд чөмөг, сүүж, олон уулзах яс, нуруу, сээр, хүзүү, булчин судас, шөрмөс, төв мэдрэлийн систем маань анагаагдаж улам эрүүл болж байгаад талархаж байна.
Гарын сарвуунууд, хурууны үенүүд, бугалга, бугуй, тохой, харьт, дал мөр ангаагдаж улам эрүүл болж байна.Энэ бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна.

2ХҮРД
Түшиж тулах сайн сайхан хань ижилтэйгээ аз жаргалтай, хайр энэрэлтэй, амар амгалан түвшин сайхан амьдарч,хүсэн хүлээсэн үр хүүхэд заяаж, эрүүл энх, эрдэм чадалтай, тэгш сайхан амьдарч, үр ханийн сайхан хувь заяаг хайрлаж байгаа Бурханы өршөөл хайранд баярлалаа. Талархаж байна.
Үтрээ, умай өндгөвч”түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн”давсаг, бөөрний дээд булчирхай, бөөр, шулуун гэдэс анагаагдаж улам эрүүл болгох залуу эд эсээр сэргээгдэн залуужиж байна.

3ХҮРД
Орлогын олон, олон эх үүсвэрээс мөнгөний хүч надруу тасралгүй урсан орж ирж миний эд хөрөнгө орлого мөнгө урсан орж ирж байна.Би эд баялагтай хайр энэрэлтэй элбэг хангалуун амьдарч байгаад талархаж байна.Миний элэг цөс ходоод нойр булчирхай дэлүү 12 нугалаа гэдэс ,нарийн бүдүүн гэдэс анагаагдаж,эрүүл залуу шинэ эд эсээр нөхөн сэргээгдэж улам эрүүл болж байгаад талархаж байна.

4 хүрд
Би өөрийн өвөг дээдэс , эцэг, эх, ах дүүс, үр хүүхдүүд, анд найзууд, хүн төрөлхтөнийг ачлал хайр хүндэтгэлийг бишрэн хүндэтгэж бурханû бүтээсэн тэр л байдлаар нь хүлээн авч байна. Тэдний тухай бодсон бодсон бодол амссан догдлол хэлсэн үг хийсэн үйлдлийнхээ төлөө өршөөл уучлал гуйж байна.Намайг уучилж өршөөсөнд баярлалаа.Миний төлөө хийсэн бүхэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна.
Миний зүрх сэрээ булчирхай уушиг цагаан мөгөөрс бүгд анагаагдаж би улам эрүүл болж байна.Талархаж байна.

5Хүрд
Миний хийморь сүлд сэргэж,ажил үйлс хийгээд хийж бүтээхээр зорьсон бүхэн маань санаснаар бүтэж ,амжилт,алдар хүндийн дээдийг хүлээн авч байгаадаа талархаж байна.
Миний бамбай булчирхай, улаан хоолоой, цагаан мөгөөрсөн хоолой, дууны хөвч маань,дархлааны систем,бодисийн солилцоо анагаагдаж улам эрүүл болж байгаадаа талархаж байна.

6Хүрд
Миний оюун санааны саад бэршээл бүхэн арилж шинээр эерэг эд эсүүд бий болж байгаад талархаж байна.
Миний алсийн хараа, зөн совин, сэтгэхүйн цаг хүрээ улам улам тэлж, сурч мэдэх, хөгжиж дэвших,бүтээж туурвих, шинээр сэтгэн бүтээх оюун ухааны хүч мааньулам нэмэгдэж байна.
Уураг тархи,нүд, чих,нүүр, ам хамар,арьс анагаагдаж,улам бүр эрүүлжин залуужиж байгаад талархаж байна.

7Хүрд
Эцэг болсон мөнх тэнгэр, сансар огторгуйн гайхамшгийг бүтээгч эрчим хүч миний зулайгаар нэвтэрч , эх болсон газар дэлхийн шимт урсгал хөлийн улаар дээш урсан орж байна.
Газар дэлхий дээрх амьдрал минь бат бэх байр суурьтай,тэнцвэртэй агаад амьдралын маань ноён нуруу тэгш, эцэг эх, ахан дүүс ,хань ижил,үр хүүхдүүд маань бүгд эрүүл энх,эцэг эх,элэг бүтэн,эв эе,энрэл хайр,аз жаргалаар бялхсан амар амгалан амьдралыг цогцлоож байна.
Эрхэт тэнгэрийн бурхаддаа талархаж байна.
Миний бүх эд эс, эрхтэн системүүд анагаагдаж эрүүлжсэнд талархаж байна.
ДАЛД УХАМСАР БУЮУ БАРУУН ТАРХИА ЗӨВӨӨР КОДЛОХ
өглөө эрт хагас нойрмог үед далд ухамсар яг ажиллаж байгаа цагаар кодлох хэрэгтэй байдаг.

22/03/2024

🧠 Хүн тархинаасаа эхэлж хөгширдөг ,эс нь үхэж хорогддог ба 40 наснаас дээш үхсэн эс нь эргэж сэргэдэггүй ийм учир уур уцаарыг тэвчиж, аль болох тайван байж бага стресд.
Уурлаж, бухимдах бүрт хүний хэдэн мянган эс үхэж байдаг.
🥗 Үүнээс гадна тэжээлийн дутагдал ,шим тэжээлийн тэнцвэргүй хооллолт ,амьдралын буруу хэвшил зэргээс тархины төрөлх чадвар нь эсэргүүцэж дийлэхгүй болдог нэг үгээр гадны хүчин зүйлийг эсэргүүцэж дийлэхээ больдог .Тархины эс үхэж хорогдохоор:
🔖 Дархлаа муудна
🔖 Бодисын солилцоо хямарна
🔖 Дотоод шүүрлийн ажилгаа хямарна дотоод шүүрэл хямарна гэдэг нь бүх төрлийн гармоны өөрчлөлт явагддаг мөн бамбайн булчирхайд өөрчлөлт орно гэсэн үг бас өөдөө хий хямарна голын хий үүснэ. Хүмүүсийн 90%нь өвчин бий болж байгааг тоодоггүй.
🧠 Тархины эсүүд хорогдохоор Тархи энэ бүхнийг жолоодож чадахгүй болдог.
30 наснаас эхлээд архаг өвчин хуралдаж ирдэг .Үүнийгээ тухай үед нь засуулахгүй явсанаас тархины тэжээлийн дутагдал ,уламжлалт болон европ анагаах ухааны оношлогоо шинжилгээгээр тодлогдохгүй хий өвчин бий болж яааж эмчилэхээ эмч нь ч ,өвчтөн ч мэдэхээ болдог. Бидний хэлдэгээр архаг мэдрлийн ядаргаа, ядаргаа нь ясандаа тулжээ гэдэг.
Шинж тэмдэг нь нүдээ анивчих, толгой өвдөх, нүд харанхуйлах, нойргүйдах, шалтгаангүйгээр хөлс задгайрах, ядарах, сулидах, эрч хүчгүй болж ажлын бүтээмж муудна.
🫶🏻 Иймд хүн өөрөө өөрийгөө эртнээс таньж ,мэдэж дутууг нь нөхөж ,илүүдлийг нь устгаж байх учиртай.
Бүх өвчин тархитай холбоотой учираас тархиа хамгаалж, хэрэггүй мэдээлэлээ цэгцэлж, бодолоо чөлөөлж, шинэ өөртөө ашиг тустай мэдлэгээр өөрийгөө цэнэглэж, хөгжиж, ой тогтоолтын дасгалууд хийж сурах хэрэгтэй.

🪷Тархитай гарын хуруунууд нягт холбоотой. Тархиг амраах бясалгал, зураг зурах, хөгжим сонсох, байгалийн чимээ, байгалийн үзэсгэлэнтэй тогтоц харж ууланд алхах нь тархийг амрааж, хүчил төрөгчөөр хангадаг мөн цусны эргэлтийг дэмжих дасгал хөдөлгөөн хийх нь тустай.
copy

17/03/2024

#Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг.

Хүний гэдэс тархи ижилхэн харагдаж байгаа биз.
Эрүүл биед саруул ухаан оршино гэж ярьдаг
Хамгийн гол нь өвчин үүсгэгч голомтыг олох хэрэгтэй.
Өвчин үүсгэгч голомт бол бидний бүдүүн гэдэс. Бүдүүн гэдэс эрүүл байж бусад 5 цул эрхтэн эрүүл байна. Бидний дархлааны 70% нь бүдүүн гэдсэнд оршдог.Хамгийн том дархлааны эрхтэн юм. Бидний гэдэс хамгийн ихдээ 9кг бохирдол тээх чадвартай. Илүү тээвэл ачаалалд орно.

Гэвч 9-24кг бохирдол тээж байна. Бага насны хүүхэд яагаад ойр ойрхон ханиад хүрээд байна
гэхээр хүчтэй антибиотик нь гэдэсний ашигтай бактерийг ашиггүй бактертай цуг устгачихдаг. Ашигтай бактер байхгүй бол дархлаа сулрана. Бүдүүн гэдэс эрүүл бол урт нарийн шар өнгөтэй өтгөн өдөр бүр гарч байх ёстой. Хүний унгас хүртэл үнэргүй гарч байх ёстой. Гэвч өдөр бүр өтгөн гардаг хүн ховор, сард 4-хөн хүндэрдэг гэсэн залуу хүнтэй ч таарч байлаа. Өтгөн хаталттай 10 аас дээш жил амьдарч болохгүй. Хэрвээ таны өтгөн өдөр бүр гардаггүй, гарсан ч үнэртэй өмхий гардаг бол та өөртөө анхаарах хэрэгтэй. Энэ маань бидний эд эрхтэнг архаг үрэвсэлтэй болгож байгаа юм. Тэгээд нас ахих тусам хүндэрнэ.

Бүдүүн гэдэс хүний бие дотор 37 градусын температурт байдаг. Бидний идэж байгаа хоол хүнс шингэхгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муугаас +37° градуст өмхийрч үнэртэй гарч байгаа юм. +37° градуст хорт бодис хүний биед шимэгддэг. Үүнийг бохирдол гэнэ. Бохирдол юунаас үүсэх вэ? Бидний амттай гэж идэж ууж байгаа бүхэнтэй холбоотой. Энэ нь гэдэсний ханаар шимэгдэн хүний цусанд ордог. Цус бохирдолтой бол 5 цул эрхтнийг гэмтээдэг.

Бохир цус судасны ханыг зузаан болгоно судсаар цус чөлөөтэй урсахгүй болохоор зүрх ачаалалд орно. Эмэгтэй хүнд сав өндгөвчийг үрэвсүүлнэ. Бүх төрлийн харшил бүдүүн гэдэсний бохирдолтой холбоотой. Иймээс харшилтай хүмүүс бүдүүн гэдсээ үзүүлэх хэрэгтэй. Бүдүүн гэдсээ эрүүл байлгая гэвэл тархины идэж болохгүй гэсэн бүхнийг бүү идээрэй.

Хамгийн гол нь эрүүл хоол хүнс. Зөв хооллож байхад өтгөнөө хянаж байх боломжтой ингэж чадвал хавдрын эсүүд үржих нөхцөл бүрэлдэхгүй урьдчилан сэргийлээд байх боломжтой. Архи тамхи, кока кола, өөх тос, давс сахар гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ байхгүй болгож эсвэл хянах хэрэгтэй. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг хоол хүнс сонгон хэрэглэж байгаарай. Ямар нэг эрхтэн үрэвсэлтэй бол давхар бүдүүн гэдсээ үзүүлж байгаарай.copy

14/03/2024

Биологийн цаг !!!
01.00 Бөх нойрсох үе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илүүтэй болно.
02.00 Элэгнээс бусад эрхтэн ажиллахгүй тул кофе, цай, спиртийн зүйл ууж болохгүй.
03.00 Цусны даралт доод хэмжээнд хүрч судасны лугшилт амьсгаа удааширна.
04.00 Даралт бага. Харин сонсгол их соргог байна. Энэ цагт нас баралт их байна.
05.00 Бөөр ажиллахгүй, нойр хөнгөн зүүдэлнэ. Энэ цагт босвол их сэргэлэн байна.
06.00 Даралт ихсэн зүрхний цохилт түргэсч, судасны лугшилт олширно.
07.00 Биеийн дархлал хамгаалах чадвар хүчтэй болно.
08.00 Гүйцэд амарч бие хорт бодисоос бүрэн чөлөөлөгдсөн байна. Энэ үед архи ууж болохгүй. Уувал элэгний ачаалал ихэснэ.
09.00 Сэтгэхүйн идэвх сайжирч өвчин мэдрэх нь багасна. Зүрх сайн ажиллана.
10.00 Ажиллах чадвар ихэснэ. Иймд энэ цагийг үр бүтээлтэй ашигла.
11.00 Зүрх, сэтгэхүй зохицон хэвийн сайн ажиллана.
12.00 Бух хүчийг дайчлах үе. Энэ цагт бүү хоолло.
13.00 Элэг амарч байна. Ажиллах идэвх буурч ядарна. Ажил их ч амар.
14.00 Биеийн хүч тамир суларна.
15.00 Ажиллах чадвар сайжирна. Үнэрлэх, амтлах мэдрэхүй гоц сайн.
16.00 Цусанд сахарын хэмжээ ихсэнэ. Энэ нь өвчний шинж биш.
17.00 Хөдөлмөрийн бүтээмж өндөр.
18.00 Биеийн өвчин мэдрэх чадвар буурч, сэтгэцийн сэргэг байдал алдагдана.
19.00 Даралт ихсэж сэтгэхүйн тогтонги байдал алдагдана. Толгой амархан өвдөнө.
20.00 Биеийн байдал гайхамшигтай сайн, сэтгэл тайван байна.
21.00 Цээжлэх зүйл амархан тогтоно. Ой ухаан хурц байна.
22.00 Цусны цагаан бөөм олширно. Биеийн халуун буурна.
23.00 Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн төлжих чанар үргэлжилнэ.
24.00 Бие төдийгүй тархи амрахад бэлтгэгдэнэ. Мартамхай байх учир цээжилсэн зүйл ойд тогтохгүй.

03/03/2024

ЯС ҮЕ МӨЧНИЙ ЭМГЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЖ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Цаг авах 99082786
88303035
Үений үрэвсэл
Ясны сийрэгжилт
Яс ургалт
Каллогений дутагдал
Хүзүүний нугалмын шохойжилт
Нурууны нугалмын шохойжилт
Шээсний хүчил
Мочевин
Протейнури / шээсээр уураг алдалт/
Хүчил шүлтийн тэнцвэр /pH/
Тунгалагийн бохирдол
💦 Усны дутагдал
🍒 Амин дэмүүдийн дутагдал:
/А;В1; В2; B3; B6; B12; C; Д3; E; K/
🥦 Эрдэсүүдийн дутагдал:
/Кальци, Төмөр, Селен, Фосфор, Магни, Зэс, Иод/
Орчин үед үе мөчний өвчин харьцангуй залуужиж байгаа нь хөдөлгөөний дутагдал, буруу хоололт, хорт зуршил, таргалалт, бэртэл гэмтэл, усны дутагдал, эрдэс, амин дэмийн дутагдал зэрэгтэй холбоотой.
⏩ Бидний үе мөчний чөлөөт хөдөлгөөнд шөрмөс, яс булчингийн бүтэц, үйл ажиллагааны чадвар хэвийн байх нь маш чухал.
🎁 Урамшуулал ⤵️
🕷 Шимэгч тестээр шалгах
💦 Шүрэн усны амталгаа

Үнэ: 20.000төг
Цаг авах
☎️88303035
☎️99082786

02/03/2024

Зөвөлгөө 📱 99082786
Хүргэлт 📱 88303035
🌿💚🌿💚

#тэнцвэржүүлнэ
Хүний биеийн шингэн /цус, шээс, шүлс, цэр, хөлс, тунгалаг, ходоодны шингэн/-д байгаа хүчил, шүлтийн хэмжээг устөрөгчийн ион /potencial Hydrogen: pH/-оор хэмжинэ. Ph-7,5 байвал хамгийн зохистой бидний хүсүүштэй, эрүүл байх түвшин юм.
Кальци, магни, цахиур, төмөр ихтэй хоол унд шүлтлэг
Харин фосфор, хлор, йод, азот ихтэй нь хүчиллэг байдаг.
Хүн өдөрт 80% шүлтлэг, 20% хүчиллэг хоол ундаа хэрэглэх ёстой ба энэ нь 30% мах, 70% жимс, хүнсний ногоо хэрэглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүлтлэг орчин нь эрүүл байх үндсэн нөхцөл, хүчиллэг орчинд нян, вирус, хорт хавдар, шимэгч мөөгөнцрийн эд эс үржинэ.
Хүчиллэгжилтээс үүсэх өвчлөлүүд:
#АЗӨ ➡️
Цэр, нян, вирус үржих, ханиад, томуу, ангина /гүйлсийн булчирхай үрэвсэх/бронхит, астма, /Аденоиды/хамрын хөндийн үрэвсэл

Батга, арьс хуурайших, улайх, тууралт гарах, амны өнцөг хагарах, чонын хөрвөс, харшил, хумс хугарамтгай болох, долгиотох

Нойр булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч, төмсөгний үйл ажиллагаа сулрах Бодисын солилцоо удаашрах, бамбай булчирхайны үйл ажиллагаа идэвхжих, дааврын тэнцвэр алдагдах, таргалах эсвэл турах, чихрийн шижин болон түүнтэй холбоотой өвчлөлүүд /ketoacidosis/чулуужсан өөхөн давхрага үүсэх

Ихэвчлэн калийн дутагдал үүссэнээс болдог/Цус өтгөрч нөжрөх /үүнээс үүсэх сөрөг үр дагаварууд: зүрхний булчингийн үхшил буюу шигдээс, тархи, үе мөч ялангуяа хөлний цусан хангамжийн алдагдал/хураагуур судасны бөглөрөл, цүлхэн/, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний хэм алдагдах, түргэсэх, хатгуулах, холестерин, триглицерид ихсэх, цус багадах, цусны даралт багадах эсвэл ихсэх

Нян, вирус, шавдас /зашлаковка/, хорт хавдарын эд эс, мөөгөнцөр үржих, дархлаа сулрах, ханиад, томуу удаан эдгэрэх

Мэдрэлийн эд эс ядрах, сулрах, стресс

08/01/2024

тодорхойж зөвлөгөө өгнө.
Зөвөлгөө өгөх 99082786
Цаг авах 88303035

Бие махбодын бодисын солилцоо удааширснаас үүсдэг, усанд уусдаггүй нэгдлийг шээсний хүчил гэнэ. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдахад цуснаас шээсний хүчлийг хөөж чадахгүй биед ихсэн хөл болон гарны үе дээр талст хэлбэрээр хуримтлагдаж, ялангуяа хөлийн эрхий хурууны үеийг өвчлүүлнэ.
Үүссэн талст нь хурц ирмэгтэй байдаг учир зөөлөн эдийг гэмтээж зовиур өгч, үрэвсэл үүсгэн хавдаж тулайн артрит үүсдэг. Тулай нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд илэрдэг боловч эмэгтэйчүүд, хүүхдүүдэд буруу хооллолт, усгүйдэл, хөдөлгөөний дутагдлаас үүсэх магадлал өндөр байдаг.
ихсэх шалтгаан
➡️ Усны дутаглал
➡️ Шээс хөөх эм хэрэглэх
➡️ Согтууруулах ундааг хэтрүүлэх
➡️ Удамшил
➡️ Бамбайн хордлого
➡️ Стресст орох
➡️ Таргалалт
➡️ Псориаз буюу үлд өвчин
➡️Хоолны буруу дэглэм: Давс, кофейн, чихэрлэг зүйл их хэрэглэх
➡️Махыг хэт орой хэтрүүлэн идэх
➡️Гэдэсний бохирдол
➡️Элэг, нойр булчирхай, бөөрний эмгэгүүд

#Подагра - #Тулай өвчний анхны шинж тэмдэг
📌Ядрамтгай болох
📌Арьс хүчтэй загатнах
📌Өтгөн хатах
📌Ходоод гэдэс хямрах
📌Хөлрөх
📌Илүүдэл жин
📌Үе мөч өвдөн зовиурлаж хавдах
📌Цаашлаад үенд эргэшгүй өөрчлөлтүүдийг бий болгодог
Эдгээр шинж тэмдэг илэрч байвал манайхаар оношлогоонд орж шээсний хүчлийн хэмжээ болон ихсэж буй шалтгаанаа тодруулан зөвлөгөө аваарай.
Манай компани ЭМГЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЖ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ.
🦴 Үений үрэвсэл
🦴 Ясны сийрэгжилт
🦴 Яс ургалт
🦴 Каллогений дутагдал
🦴 Хүзүүний нугалмын шохойжилт
🦴 Нурууны нугалмын шохойжилт
➡️ Шээсний хүчил
➡️ Мочевин
➡️ Протейнури / шээсээр уураг алдалт/
➡️ Хүчил шүлтийн тэнцвэр /pH/
➡️ Тунгалагийн бохирдол
💦 Усны дутагдал
🍒 Амин дэмүүдийн дутагдал:
/А;В1; В2; B3; B6; B12; C; Д3; E; K/
🥦 Эрдэсүүдийн дутагдал:
/Кальци, Төмөр, Селен, Фосфор, Магни, Зэс, Иод/
Үнэ: 25.000төг
Цаг авах
☎️88303035
☎️99082786

05/01/2024

Хүүхдийн тархинд байгаа сахарыг ADHD
Том хүний тархинд байгаа сахарыг Alzheimer
Нүдэнд байгаа сахарыг Glaucoma
Шүдэнд байгаа сахарыг Цоорол
Арьсанд байгаа сахарыг Хөгшрөлт
Нойронд байгаа сахарыг Нойргүйдэл
Цусанд байгаа сахарыг Чихрийн шижин
Биеийн системд байгаа сахарыг Хавдар
Харин реклам, зар сурталчилгаанд байгаа сахарыг ТЭРБУМ ТЭРБУМ долларын бизнес гэж нэрлэдэг.

Сахарт донтох нь хар тамхинаас 8 ДАХИН хүчтэй. Донтолт нь үхэл шахуу.

#сахарын хэрэглээгээ багасгацгаая

Photos from Advance Elite LLC's post 18/12/2023

Манай хүмүүс их асууж сураглаж байсандаа. Үе мөчний өвдөлт намдааж тэжээл өгөх 2 төрлийн маш сайн тос цөөн тоогоор ирлээ.
🇺🇸
ICYHOT ORIGINAL
ASPECREME
Маш хурдан үйлчилдэг. Үе мөчний өвдөлт, нуруу, булчингийн өвдөлтөнд хамгийн сайн!
Хүргэлт 5000
Утас 88016003; 99082786
Үнэ: 65.000

09/12/2023

Хорт хавдраас сэргийлэх аргыг Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар багш хэлж өгсөн байна.☝🏻
*Хайхрамжгүй байдлаас болж хэн ч хорт хавдар өвчнөөр нас барах учиргүй.*
Эхний алхам: Сахарын бүх л хэрэглэгээ зогсоо, биед сахар үгүй болоход хавдар аяндаа устаж үгүй болдог.
2 дахь алхам: Бүтэн нимбэгийг блендэрдээд нэг аяга халуун усанд хийж хоолны өмнө 1-3 сарын турш ууж хэрэглэхэд хорт хавдаргүй болдог. Мэрилэндийн анагаахын kоллежийн судалгаагаар энэ нb химийн эмчилгээнээс 1000 дахин илүү үр дүнтэй гэж мэдэгдсэн байна.
3 дахь алхам: 3 халбага kokoнатын органиk тосыг өглөө оройдоо хэрэглэхэд хорт хавдар үгүй болдог. Сахарын хэрэглээгээ зогсоосны дараа та аль ч эмчилгээг сонгож авч болно.
Мэдлэггүй байдалд өршөөл гэж үгүй. Эргэн тойрны таних бүх л хүмүүсдээ үүнийг мэдүүлэх хэрэгтэй ба хорт хавдраас болж нас барна гэдэг нь бурхан шүтээнээ буулгаж хураасантай дүйх хэрэг юм шүү.
Шри шри Рави Шанkар
#сору

Photos from Advance Elite LLC's post 03/12/2023

Энерги сайтай хүн эд баялагийг бүтээх чадалтай бусдын амьдралд гэрэл гэгээг түгээх ид шидтэй байдаг.
Энерги гэдэг нь зорилгоо биелүүлэхэд туслах биеийн эрчим эрч хүч юм.
Ядраад нэг л эрч хүчгүй бүтээмжгүй байвал өөртөө амрах цагийг өгч өөрийн энергийг цэнэглэх боломжийг өөртөө заавал олгоорой.
Эдгээр аргуудыг амьдралдаа хэрэгжүүлснээр та өөрийн энергийг сэргээж, сайн сайхан энергийг бусдадаа зориулж, зорьсон зорилгоо биелүүлж илүү өндөр бүтээмжтэй байхад туслах болно.

29/11/2023

Тунгалгийн тогтолцоо яг л цэвэрлэх байгууламж шиг ажилладаг.
Тунгалагийн тогтолцоо буюу Лимф нь биеийг цэвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний бие Организмын хамгийн хөдөлмөрч цэвэрлэгч тогтолцоо юм. Хорт бодисыг цуглуулж, зайлуулдаг. Яг л цэвэрлэх байгууламж, усаа цэвэр байлгадаг шиг. Тогтмол ус болон урсгал ус хоёрын ялгааг бид бүхэн мэднэ. Урсгал ус байгаа газар эрүүл, цэвэр, бохирдолгүй байдаг.
Лимф нь мөн хүний дархлааны үүргийг гүйцэтгэдэг.
Бие махбодийг халдвар, хүрээлэн буй орчны хортой хүчин зүйлээс хамгаалдаг. Тунгалагийн булчирхай шүүрэл ялгаруулахгүй зогсонги байдалд ороход цусны эргэлт муудаж, үйл ажиллагаа удааширч, бие махбодид хорт бодис хуримтлагдах, үрэвсэлт өвчин тусах магадлал ихэсч арьсны бүх төрлийн асуудал идээт тууралт, харшил, хавагнах, байнга ядрах, хөл чилэх, сэтгэлийн таагүй байдал, толгой өвдөх, нойргүйдэх, ханиад эсвэл бусад өвчнүүд, ерөнхийдөө дархлаа сулрах зэргээр таагүй мэдрэмж, өвчлөлүүд үүсдэг.
Нойргүйдэл, стресс, архаг ядаргаанд өртөнө.
Лимфийн урсгалыг дараах байдлаар сайжруулдаг:
Булчингийн агшилтыг үүсгэдэг аливаа дасгал хөдөлгөөн, биеийн тамирын дасгал.
Идэвхитэй алхаж эсвэл үсрэх нь уушигны үйл ажиллагаа болон цусны лимфийн урсгалыг сайжруулна.
▪️Мөн дугуй унах,усан санд сэлэх, янз бүрийн биеийн тамирын дасгал (тулаан, түлхэлт).
▪️Зөв Амьсгалах
Маш энгийн дасгалууд:
жишээлбэл, гараа хажуу тийш нь өргөхдөө гүнзгий амьсгаа авах, доошлуулахдаа амьсгаагаа гаргах. Дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтана.
Чичиргээний дасгалууд:
Өглөө боссон даруйдаа хэвтэж байхдаа гар, хөлөө өргөж, унадаг дугуй унаж байгаа мэт хөлөө жийх
▪️Босохдоо хөлийнхөө хуруун дээр босч, өсгий дээрээ буу.
Энэ дасгалыг 32 удаа хий. Өглөө босоод лимфийг хөдөлгөх нь маш их ашиг тустай байх болно.
Химийн бодис агуулаагүй угаалгын өрөө, шүршүүр, саунд орох
Сайн унтах, биемйэ өдөлгөөнийг хязгаарладаггүй чөлөөтэй хувцас өмсөх.
▪️Массаж
Лимфийн системийг идэвхжүүлэхийн тулд массажийг доороос дээш, жишээлбэл хөлийн хуруунаас өвдөг хүртэл, өвдөгнөөс тохой хүртэл хийдэг. Массаж хийх эхний алхам бол лимфийн гадагшлах урсгалыг сайжруулахын тулд эгэмний доорх хэсгийг идэвхжүүлэх явдал юм, эс тэгвээс та ядрах, өвдөх, хавдах гэх мэтийг мэдрэх болно.
Тиймээс өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хайрлаж, эрүүл байгаарай
Эдванс Элит ХХК

28/11/2023
16/11/2023

Нэрт сэтгэл зүйч Роберт Дилтсын ээж нь 1978 онд хөхний хорт хавдартай гэж оношлогджээ. Эмч мэргэжилтнүүд түүнийг эмчлэх гэж төрөл бүрээр оролдсон боловч ямар ч үр дүнд хүрээгүй гэнэ. 1982 онд Патрисия Дилтс 4-р үедээ орсон хорт хавдартайгаар эмнэлгээс гарч ирэхэд нь Роберт “Би огт танихгүй өч төчнөөн хүнд тус хүргэж чадсан юм чинь ээждээ тусалж яагаад болохгүй гэж?” хэмээн боджээ. Ингээд Роберт ээжтэйгээ хэд хоног тасралтгүй ярилцсаны эцэст сэтгэл зүйн салбарт ихээхэн чухал хэд хэдэн нээлт хийсэн байна. Тэрээр, хүмүүст амьдралаа өөрчлөхөд нь саад болдог гурван хүчин зүйлийг олж тогтоон “хязгаарлагч итгэл үнэмшил” буюу “ухамсрын вирус” хэмээн нэрлэжээ.

“Хүү минь, чамайг ээждээ хайртай... ээжийгээ үхүүлмээргүй байгааг ээж нь сайн ойлгож байна. Гэхдээ 4-р үедээ орсон хорт хавдраас эдгэрсэн хүн байхгүй. Эмч нар ч “одоо юу ч хийгээд нэмэргүй” гэсэн шүү дээ...” гэжээ.

Энэ бол эхний хязгаарлагч итгэл үнэмшил буюу Дилтсын нэрлэснээр найдваргүй байдал юм. “Өмнө нь хэн ч хэзээ ч чадаагүй... би ч чадахгүй” гэх итгэл үнэмшил. Энэ байдлаас гарах арга замыг олоогүй бол Дилтс суут сэтгэл зүйч гэгдэхгүй байх сан. Түүний бодож олсон арга бол “онцгой тохиолдлын” тухай олж мэдэх явдал. Дилтс ээждээ, хүнд өвчнөөсөө эмч мэргэжилтнүүд ч тайлбарлаж үл чадам байдлаар бүрэн эдгэрч чадсан хүмүүсийн тухай сонины хайчилбар, анагаахын сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл, телевизийн бичлэг зэргийг авчирч үзүүлжээ. Онцгой тохиолдол хэдий ховор ч амьдрал дээр байдаг л зүйл...

Ээжийнх нь сэтгэл зүйн эмчилгээ дахин гацаж орхив. Дилтс “ухамсрын вирус” гэгчийн хоёр дахь хэлбэр буюу арчаагүй байдалтай тулгарчээ. “Өвчнөө даван туулж чадсан хүмүүс мэдээж байлгүй л яах вэ. Гэхдээ тэд чинь онцгой... бусдаас өөр хүмүүс. Харин ээж нь эгэл жирийн, сул дорой, бие муутай хүн. Би тэр хүмүүсийн хийж чадсан зүйлийг хийж яагаад ч хүчрэхгүй... надад тийм ресурс (дотоод нөөц) нь байхгүй” гэжээ.

Энэ байдлаас гарах аргыг ч Роберт олсон байна. Хүн бүрт дотоод нөөц хязгааргүй бий гэдэгт бат итгэж явдаг хүний хувьд тэрээр ээждээ, нэгэн цагт тэднийх ямар ядуу зүдүү, өлмөн зэлмэн амьдардаг байсан... тэр үед ээж нь ямар ч хүнд нөхцөл байдлаас гарах арга замыг олдог байсныг нь сануулжээ. Патрисия Дилтс өнгөрсөн амьдралаа эргэцүүлж, үзэж туулсан хэцүү бэрх бүхнээ санан дурсахын хэрээр сэтгэл санаа нь дээрдээд иржээ. Гэвч энэ байдал нь удаан үргэлжилсэнгүй...

Тэдний замд сүүлчийн саад буюу хамгийн далд хэлбэрийн “ухамсрын вирус” тулгарч гэнэ. Дилтс энэхүү вирусийг “үнэ цэнгүй байдал” гэж нэрлэжээ. Ээж нь энэ талаар ярих дургүй байсан ч эцэст нь:
- Чи эмээгээ... миний ээжийг санаж байна уу?” гэв.
- Тэгэлгүй яах вэ...
- Эмээ чинь юунаас болж өөд болсныг санаж байна уу?
- Хөхний хорт хавдраар.
- Тэгвэл эмээгийн чинь дүү юунаас болж нас барлаа?
- Улаан хоолойн хорт хавдраар билүү дээ...
- Би ээждээ, мөн нагац эгчдээ их хайртай байсан. Надад тэднээс дээрдэх юм байхгүй. Тэд хорт хавдраар явчхаад байхад би яагаад тэднээс илүү гарч эдгэрэх ёстой гэж?

Гэр бүл, эцэг эхдээ үнэнч байх гэдэг сайхан зан чанар ч гэлээ тухайн хүндээ сөргөөр нөлөөлж болохыг Роберт олж тогтоосон байна. Төрсөн эх нь хорт хавдраар өөд болсныг мэдсээр байж өвчнөө ялан дийлнэ гэдэг бол ээжийнх нь хувьд эхээсээ урваснаас өөрцгүй байж. Энэ саадыг давах хамгийн хэцүү байсан ч Роберт нэг арга бодож олжээ. Тэр аргыг нь өнөөгийн бид ч хэрэглэж болно.

Роберт ээждээ:
- Та төсөөлөөд үз л дээ... Миний охин дүү буюу таны охин хэзээ нэгэн цагт хорт хавдар тусчхаад “Ээж энэ өвчнөөр явсан юм чинь, би ч бас энэ өвчнөөр явах ёстой... ээждээ хайртай учраас” гэвэл ямар вэ?” гэхэд нь ээж нь:
- Чи чинь ямар билиггүй юм яриад байна?! хэмээн ихэд дургүйцэж гэнэ.
- За тийм бол та өөрийн биеэр үлгэр дуурайл үзүүл. Хэрэв та яг одоо эдгэрэхээр шийдэх л юм тэр ч бас (өвдлөө гэхэд) “Ээж өвчнөө ялан дийлж чадсан юм чинь... би ч бас чадна” гэж өөртөө хэлнэ шүү дээ...

“Үнэ цэнгүй" байдлаас гарах гарцыг ирээдүйгээс л олж харах хэрэгтэй. Хүүхдүүд эцэг эхээ дуурайдаг. Та бид яг одоо амьдралын шинэ (бидэнд урт удаан нас хайрлах) хэв маягаа олохын оронд... үлдсэн насаа найдваргүй байдал, арчаагүй байдал, үнэ цэнгүй байдлыг хойч үеийнхэндээ өөрийн биеэр үлгэрлэн харуулахад “зориулах" юм бол үр хүүхдүүд маань 50 гараад л “Бид нар 50 хүрээд өвгөрсөн эцэг эхээсээ юугаараа дээр гэж...” гэнэ биз.

Роберт Дилтсын ээжийн хувьд гэвэл... тэрээр мэдээж хорвоог орхисон. Гэхдээ олон жилийн дараа бөгөөд хорт хавдраас өөр шалтгаанаар гэдэг.

Бидний сэтгэл хөдлөл оюун бодлоо дагаад хувьсан өөрчлөгддөг. Сэтгэл хөдлөл нь хэр гэгээлэг, өөдрөг байх нь тухайн хүнээс өөрөөс нь л шалтгаална. Тиймээс оюун бодлоо тогтоон барьж сурах нь зүйтэй. Дээр нь хүний бодол биелдэг гэдгийг ямагт санаж яваарай!

Нетээс орч: Uka Uka Ulziibat
2022-11-25

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Хөлөө өргөх дасгал
Худлаа баахан хөөрөг барьж явхаар ингэж явбал нэгэндээ тустай юм байна #гэнээ :)
Transplant doctor rejects damaged donated lungs from chain-smoker

Telephone

Website

Address


Баянгол дүүрэг, 2-р хороо
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 12:00 - 16:00
Other Diagnostic Centers in Ulaanbaatar (show all)
IDoctors IDoctors
Khasbaatar Street
Ulaanbaatar, 14191

Мэргэжлийн эмч нарийн эрүүл мэндийн зөвлөгөө, Эрдэс витамин үзлэг оношлогоо, бүтээгдэхүүн худалдаа

Солонгос эмнэлгүүдийн Зайн үзлэг, оношилгооны төв Солонгос эмнэлгүүдийн Зайн үзлэг, оношилгооны төв
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Намянжүгийн гудамж18, Бриллиант эмнэлэг 304 тоот
Ulaanbaatar, 976

Монгол дахь Солонгос эмнэлгүүдийн холбоо, зайн эмчи?

Люксмед эмнэлэг-MRI, Компьютер томографи,  Рентген, ЭХО Люксмед эмнэлэг-MRI, Компьютер томографи, Рентген, ЭХО
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Хотын түргэн 103-н ард Люкс мед эмнэлэг
Ulaanbaatar

Дүрс оношилгооны эмнэлэг CT /Компьютерт томографи/, MRI /Соронзон Резонанст Томографи/, X RAY /Дижита