Ээлтэй Оточ Эмнэлэг Сувилал

"ЭЭЛТЭЙ ОТОЧ" эмнэлэг сувилал нь Уламжлалт болон Орчин үеийн анаагах ухааныг хослуулан чанартай эмчил

12/06/2024

Ахмадын хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг аваад 7 хоногийн 70.000 төгрөгөөр амрах боломжтой тул манай сувилаллыг зорин ирээрэй.😍😍
Холбогдох утас:89195110; 95327703; 90397652

01/06/2024

Эх үрсийн баярын мэнд хүргье😍😍

15/05/2024

📣📣Аялал зугаалгын цаг эхэллээ🏕️🏖️🏝️🚘🌴
Алжаал ядаргаагаа тайлаад Аялалдаа гараарай Залуусаа
Манай “Ээлтэй оточ”сувилал нь ЭМД төлөгч нартаа зориулан урамшуулалт 1 сарын аян зарлаж байна.
Та манайхаас амбулторийн 5 өдрийн багц эмчилгээг 100.000 мянган төгрөгөөр
-👩🏼‍⚕️👩🏼‍⚕️Уламжлалтын эмчийн үзлэг
-Бариа засал / Бүтэн биеийн бариа, Хэсгийн бариа, Халуун шар тосон бариа, Тантай шөлөн бариа/
-Галтай зэсэн бумба
-Физик эмчилгээ
-Тан эмчилгээ
-Зүү эмчилгээ зэргийг 5 өдрийн курс эмчилгээ болгон авах боломжтой.
Утас:80181707, 99263724

12/03/2024

Бүтэн цагаар, хагас цагаар мөн ээлжээр ажиллах тогооч үйлчлэгч ажилд авна. Холбогдох утас 80181707,

10/02/2024

Ирж буй модон луу жилдээ, эрүүл энх, түвшин амгалан сайхан шинэлээрэй!!

11/12/2023
09/12/2023

* Таны биеийн онцлогт тохирсон эмчилгээ сувилгааг цогцоор нь санал болгож байна. 💟
"Ээлтэй Оточ" сувилал
Хаяг: Баянзүрх дүүрэг 16-р хороо 72-р хотхоны голийн зам дагуу “ЭЭЛТЭЙ ОТОЧ” сувилал
Холбогдох утас: 80181707

07/12/2023

Төөнө засал
Хий болон бадганаар үүсгэгдсэн хүйтэн өвчний үед энерги цусны урсгалыг тэгшитгэн шингээлтийг сайжруулан үрэвсэл дарах, өвдөлт намдаах, бэтэг эвдэх, хаван арилгах, хий дарах, хүйтэн шар усыг хатаах үе мөчний үйл ажиллагааг хэвийн болгоно. Эс шингэсэн, ходоодны галын илч буурсан, биеийн тамир доройтсон, цайвар хаван, усан хаван, шээс задгайрах, бэтэг, хүйтэн гарын өвчин, хоосорсон халуун, зүрх амин судлын хий, солио, судас шар, шар усны өвчнүүд, халуун өвчний сүүлийг таслахдаа хийн бэлчир орноос шалтгаалан төөнөнө.

10/11/2023

ЭРТ УНТАХ БА ЭРТ БОСОХУЙН УЧИР
Оройн цагаар хүн унтах ёстой цагтаа унтахаар хэвтэхгүй аваас түүний бие организмд ачаалал үүсдэг. Ингэснээр ой санамж, төвлөрөх чадвар мууддаг. Ертөнцийг тод томруунаар хүлээн авах чадамж мууддаг, амьдралын өнгө үзэмж бүдгэрч эхлэдэг, амрах чадамж хүчтэй суларч бас алдагддаг. Үүний үр дүнд тамхи татах зуршил бий болно, кофе уух, алкоголь уух зуршил бий болно. Яагаад хүн оройтож унтдаг вэ? Яагаад гэвэл тэр амарч чадахгүй ямар нэг зүйлийг хийхийг хүсч байдгаас тэр. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэрээр өөрийн хөдөлмөрийн үр дүнд хүчтэй татагдаж буйгаас тэр. .. Ухаалаг амьдрал гэдэг нь өөрийгөө ямар нэг зүйл хийхийг албадан шахахыг хэлдэг. Харин ердөө хүссэн зүйлээ хийхэд биш. Хүн эрт унтахаар хэвтэх ёстой, эрт босох ёстой. Ингэх нь зөв амьдрахуйн үйл юм. Энэ нь аз жаргалыг авч ирдэг. Оройн цагт нүглийн хүч хүчтэй нэмэгддэг. Тиймээс элдэв тэнэг зүйлүүдийг хийж байхаас эртхэн унтахаар хэвтсэн нь илүү дээр. Харин өглөөний цагт буянлаг сайн сайхны хүч үйлчилж байдаг. Иймээс өглөө эртхэн босоод ямар нэг сайн үйл хийх нь өөр тань илүү дээр. Жишээ нь залбирал унших. Өглөөгүүр өөр юу ч хийх билээ? Бүгд унтаж байгаа шүү дээ. Өглөөн цаг угаасаа залбирал мөргөл уншихад зориулагдсан цаг байдаг. Эрт босдог ямар ч хүн аажмаар өөрийн хувь тавилангийнхаа эзэн нь болж өөрийгөө ялан дийлдэг. Өглөө эртийн 4-6 цаг нь Бурханд харьяалагддаг. Энэ цаг мөчид хүн өмнөө Ариун гэгээн хүний зураг тавиад, залбирал мөргөл үйлдэх нь танд тустай. Ядаж л 15 минут байсан ч багадахгүй, өөрийнхөө боломжоор л өөртөө цаг гарга. Энэ цаг нь залбирал мөргөлийн цаг гэдгийг үргэлж сана. Энэ цаг мөчид л хүн өөрийн Хувь тавилангаа ялан дийлж өөрчлөх боломж бий болдог.

/Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын “Хувь тавилангаа ялахуй” лекцээс. Boldsukh Badamsed/

26/10/2023

Таны биеийн биологийн цаг:
Үүрийн 4-6 цаг: Уушиг, Бүдүүн гэдэс идэвхэжнэ. Энэ үед агаар хамгийн цэвэр байдаг ба Бясалгал, Иог хийвэл зохимжтой. Мөн энэ үед ширгээсэн ус уухад бүдүүн гэдэс өөрийгөө цэвэрлэдэг.
Өглөө 7-10 цаг: Ходоод, нойр булчирхай идэвхэжнэ. Яг энэ үед өглөөний цайгаа уувал тохирно. Алгасвал ходоод, нойр булчирхай хямарна.
Өдөр 11-14 цаг: Зүрх, нарийн гэдэс идэвхжинэ. Энэ үед сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Харин энэ үед сэтгэл тогтворгүй байвал өдрийн турш сэтгэл санаа хямардаг. Мөн өдрийн зоог хүртвэл зохино.
15-18 цаг: Бөөр, Давсаг идэвхжинэ. Энэ үед өдрийн турш уух ус, шингэний 60%-г уух нь зүйтэй. Энэ үед ус уувал бөөр ачааллахгүй. Харин энэ цагаас хойш ус уувал бөөр ачааллаж өглөө сэрэхэд бие хавагнасан байдаг.
Орой 19-22 цагт: Хий, цусны эргэлт тогтворжиж хүний бие унтахад бэлдэж байдаг.
Шөнө 23-02 цагт: Элэг , цөсний үйл ажиллагаа идэвхэждэг. Энэ үед гүн нойрондоо унтаж байвал элэг цусаа сайн шүүж, цөсний суваг тэлж амардаг. Гэтэл энэ цагт нойргүй байх, 22 цагаас хойш юм идвэл элэг цөс хямардаг. Маргааш өдөржин ядарч, ажлын бүтээмж буурдаг.
Mанайхаан их гоё мэдээлэл тул заавал нэг уншаарай✌

21/10/2023

Сайн байцгаана уу? 🇲🇳
🧑‍⚕️🩺🧑‍⚕️Манай эмнэлэг сувилал нь:

Тухайн хүнд нь тохирсон Уламжлалт болон Нөхөн сэргээх эмчилгээ хийж байна.

Уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээ нь: Ядарсан эд эсийг сэргээж, хий цусны гүйдлийг сайжруулан алжаал ядаргааг тайлж, чангарч зангирсан булчин, шөрмөсийг суллан тайвшируулна.

🧑‍⚕️🩺Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ☎️ 80181707-с лавлаарай

🩺Эмчилгээний төрөл:
Бариа засал:
- Бүтэн биеийн бариа / физик эмчилгээ хамт/
-Сүүн бариа
-Шөлөн бариа
-Халуун чулуун бариа
-Халуун тосон бариа
-Тантай шөлөн бариа
Халуун эмчилгээ:
-Цахилгаан төөнө
-УВЧ шарлага
-Харандаан төөнө
-Халуун бигнүүр

Булчин суллах:
-Бумба / галтай/
-Гулгуур бумба
-Электрофориз

Муу цусны уур гаргах засал:
-Шивүүр
-Самнуур

Зүү эмчилгээ:
-Их биеийн зүү
-Чихний зүү
-Цахилгаан зүү

👦Хүүхэд:
Хүүхдийн алжаал ядаргаа тайлж, дархлаа сэргээх бүтэн биеийн бариа
/ шар тос, сүүлний тос, бусад тос/

Хаяг: 🏥Манай эмнэлэг сувилал нь:БЗДүүрэг 16-р хороо,16-р хороолол Цэргийн хотхон дахь өөрийн байранд үйл ажилгаагаа явуулж байна.
Эрүүл мэндийн даатгал болон Халамж-аар хөнгөлөлт эдлэх боломжтой.

☎️Цаг авах Утас:99169827, 80181707

25/09/2023

БИЕИЙН ХИЙГ ДАРАХ АРГА

Биед хий хуримтлагдснаар онош тодорхойгүй өвдөж, ядарч сульддаг
Авидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм. Тиймээс биеийн хийг дарах дараах аргуудтай танилцаарай.

🌀1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах

- Хөх аргал, хомоолын утаа
- Ясны хиншүү
- Толгой, шийрний хярвас
- Шар эсгийний хярвас
- Хуушуур, буузны үнэр
- Цууны үнэр
- Сонгино, гааны үнэр
- Сармисны үнэр

🌀2. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах

- Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
- Халуун яс
- Жигнэсэн мах
- Хуушуур
- Шар тос
- Чөмөгний тос
- Ургамлын үрийн тос
- Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос

🌀3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах

- Ясны шөлөнд хийсэн бантан
- Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
- Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)
- Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)
150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх
- Арвидсан хийг цагаанаар дарах
15гр замбайн гурилыг 5гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.
- Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.
- Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух
- 50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух
- Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.
- Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух
- Хонины махтай гурилтай шөл
- Адууны мөлжсөн ясны шөл
- Халгайн зутан
Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.

🌀Хий босох цагууд:
- Өглөө: 7.40-11.40
- Орой: 17.40-19.40

🌀Хийн цэгүүд:

- Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
- 2 чихний арын төвгөр
- 2 чихний нүх
- 2 чамархай
- Хүн хонхор
- Ооч
- Эгэмний сэтэрхий
- Эгэмний төвгөр
- Хүйс
- Умдаг ясны дээд тал
- 2 бөөр тушаа (араас)
- Олон уулзах
- Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
- 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
- Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
- Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)

23/09/2023

⏰Таны биеийн биологийн цаг:

Үүрийн 4-6 цаг: Уушиг, Бүдүүн гэдэс идэвхэжнэ. Энэ үед агаар хамгийн цэвэр байдаг ба Бясалгал, Иог хийвэл зохимжтой. Мөн энэ үед ширгээсэн ус уухад бүдүүн гэдэс өөрийгөө цэвэрлэдэг.

Өглөө 7-10 цаг: Ходоод, нойр булчирхай идэвхэжнэ. Яг энэ үед өглөөний цайгаа уувал тохирно. Алгасвал ходоод, нойр булчирхай хямарна.

Өдөр 11-14 цаг: Зүрх, нарийн гэдэс идэвхжинэ. Энэ үед сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Харин энэ үед сэтгэл тогтворгүй байвал өдрийн турш сэтгэл санаа хямардаг. Мөн өдрийн зоог хүртвэл зохино.

15-18 цаг: Бөөр, Давсаг идэвхжинэ. Энэ үед өдрийн турш уух ус, шингэний 60%-г уух нь зүйтэй. Энэ үед ус уувал бөөр ачааллахгүй. Харин энэ цагаас хойш ус уувал бөөр ачааллаж өглөө сэрэхэд бие хавагнасан байдаг.

Орой 19-22 цагт: Хий, цусны эргэлт тогтворжиж хүний бие унтахад бэлдэж байдаг.

Шөнө 23-02 цагт: Элэг , цөсний үйл ажиллагаа идэвхэждэг. Энэ үед гүн нойрондоо унтаж байвал элэг цусаа сайн шүүж, цөсний суваг тэлж амардаг. Гэтэл энэ цагт нойргүй байх, 22 цагаас хойш юм идвэл элэг цөс хямардаг. Маргааш өдөржин ядарч, ажлын бүтээмж буурдаг.
Mанайхаан их гоё мэдээлэл тул заавал нэг уншаарай✌

13/09/2023

💆🏻‍♀️💫☘️Бариагаар ядаргаагаа тайлаарай💆🏻‍♀️💫☘️

Ядаргаа тайлах, дархлаа дэмжих барианы багцууд 50.000-80.000 төгрөг болж урамшуулал зарлалаа.

Үүнд:
• Бүтэн биеийн бариа
• Толгойн бариа
• Зэсэн галтай бумба
• Төөнүүр эмчилгээ
• Ядаргаа тайлах чихний төөнүүр
• Бөөрний тамир тэтгэх бүлээн жин гэх мэт олон төрлийн бариа засалууд багтсан болно.

⚜️Хуян шар ус тараах барианы багц 60.000-80.000 төгрөг
• Нуруун бариа
• Толгойн бариа
• Зэсэн галтай бумба
• Хуян шар ус тараах гулгуур бумба
• Самнуур

⚜️Хөгшидийг тамиржуулах барианы багц 60.000-80.000 төгрөг
• Халуун шар тосон бариа, шимт ясны шөлөн бариа
• Толгойн бариа
• Ядаргаа тайлах чихний эмт төөнүүр
• Шар тостой эсгий төөнүүр
• 4толион бүлээн жин

⚜️Хүүхдийн дархлаа дэмжих барианы багц 50.000 төгрөг
• Бүтэн биеийн зөөлөн бариа
• Толгойн бариа
• Хүүхдийн бумба
• Чихний эмт төөнүүр
• Бөөрний тамир тэтгэх бүлээн жин
• Шимт ясны шөл,шар сүүнд оруулах

⚜️Нуруу барианы багц 50.000 төгрөг
• Нуруун барий
• Толгойн бариа
• Зэсэн галтай бумба
• Зүү эмчилгээ
• Парафин, хөх тоосгон жин
• Электрофоррез

07/09/2023

Манай сувилал нь Ахмадын сарыг тохиолдуулан хэвтүүлэн эмчлүүлэх үйлчилгээндээ ХЯМДРАЛ зарлаж байна. Манайд хийгдэх эмчилгээ үйлчилгээ нь - Бүтэн болон хэсэгчилсэн бариа Үүнд: шар тосон, сүүлний тосон, Тантай шөлөн бариа, сүүн барианууд орно.
-зүү засал
-Хануур засал
-Шивүүр засал
-Самнуур засал
-Төөнө засал
-Физик эмчилгээ
-Хөдөлгөөн засал
-Сэргээн засах
-Тан эмчилгээ
-Хоол эмчилгээ
-Парафин эмчилгээ
-Чихний лаа
зэрэг багтана
Та бүхэн Ээлтэй орчинд Ээлтэй эмчилгээ сувилгааг чадварлаг баг хамт олноор хийлгэх болно. Зөвхөн 1 сарын хугацаанд хямдрал зарлаж байна шүү! Лавлах утас 99070165, 80970165

31/08/2023

🌟 ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

💁 Иргэд дараах оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй. 💯😍

👇 Та доорх QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.

#ЭМДҮЗ #НаймдугаарТогтоол #Амбулатори #ОношилгооШинжилгээ

05/12/2022

Томуу томуу төст өвчнөөс сэргийлье.

30/11/2022

Амьсгалын замын халдварт өвчний үеийн түгээмэл шинж тэмдэг бол ХАЛУУРАХ юм.

Халууныг хэрхэн зөв хэмжих болон халууралтыг хэрхэн бууруулах аргатай танилцаарай!
Бага насны хүүхдийн халууныг зөв хэмжих нь маш чухал бөгөөд эцэг эхчүүд энэ аргыг суралцаад аваарай✅✅✅

30/11/2022

Харвалтын үед үзүүлэх анхны тусламж:

📌📌📌 Харвалтын үед архи уулгах, гарыг өргүүлэх, цус ханах гэх мэт буруу анхны тусламж үзүүлж, цаг алдсанаар осолдогчийг хөдөлмөрийн чадвар алдах, цаашлаад амь насаа алдахад хүргэдэг. 🆘‼️‼️

Харвалтыг таних аргыг та бүхэндээ хүргэж байна.
Харвалтыг эрт таньж, эмнэлгийн тусламж үзүүлснээр амь нас аврагдах боломж байдаг тул таних нь туйлын чухал юм. Тархины аль талын бөмбөлөгт харвалт үүссэнээс хамаарч яг эсрэгээр биеийн баруун, эсвэл зүүн талд саажилт илэрдэг.

Харвалтыг дараах шинжүүдээр танина:

• Нүүрний хэм тэг бус болох (нүүр мурийх), шүлс гоожих
• Гар хөл сулрах, ихэвчлэн биеийн аль нэг талийн мөчид мэдээ алдах
• Ярихад хүндрэлтэй болох (хэл ээдрэх), ойлгомжгүй ярих, ярьсан зүйлс ойлгогдохгүй байх
• Хараа алдах, нэг юм уу хоёр нүдний хараа муудах, бүрэлзэх, хүүхэн хараа хоёр талдаа өөр хэмжээтэй байх
• Яагаад толгой нь өвдсөнөө мэдэхгүй толгой гэнэт хүчтэй өвдөх
• Толгой эргэх, ухаан самуурах, ухаан балартах, зан төрхийн өөрчлөлт илрэх
• Тэнцвэр алдах, явж чадахгүй байх
• Шээс алдах

1997 онд FAST хэмээх харвалтыг хамгийн хурдан таних үр дүнтэй аргыг боловсруулсан байдаг.

Үүнд:
 F- Face- Нүүр нэг талдаа сулрах. Инээгээрэй гэж асууна. Энэ үед суларсан хэсэг тод харагдана.
 A- Arm- Гар сулрах, мэдээ алдах. Хоёр гарыг зэрэг өргүүлнэ. Нэг гар өргөгдөхгүй эсвэл удаан өргөгдөнө.
 S- Speech- Ярихад төвөгтэй байх хэл ээдрэх. Ямар нэг энгийн өгүүлбэрийг давтан хэлэхийг хүс.
 T- Time- Эдгээр шинжүүдээс илэрвэл цаг алдалгүй түргэн тусламж дуудаарай.

Харвалтын үед үзүүлэх анхны тусламж

I. Харвалт гэж таньсан бол яаралтай түргэн тусламж дуудаарай. Өөрөө тээвэрлэж болохгүй. Харвалтын шинж илэрсэн цагийг тэмдэглэх хэрэгтэй. Осолдогчийг тухтай байрлалд хэвтүүлнэ.

II. Хэрэв харвасан хүн ухаангүй болсон бол амьсгалыг шалгаарай.

III. Амьсгалын замыг шалгаж, чөлөөлөх. Сэргээх байрлалд оруулах.

IV. Харвасан хүний амин үзүүлэлтүүдийг хянах. Ямар нэг зүйл уулгаж, идүүлж болохгүй.
Эх сурвалж: Анагаахын мэдлэг

30/11/2022

Угаарын хийн хордлого

Photos from Ээлтэй Оточ Эмнэлэг Сувилал's post 30/11/2022

Давсны хэрэглээг бууруулъя.

30/11/2022

Ходоодны үрэвслийн үеийн хооллолтын зөвлөмж

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

* Таны биеийн онцлогт тохирсон эмчилгээ сувилгааг цогцоор нь санал болгож байна. 💟"Ээлтэй Оточ" сувилал Хаяг: Баянзүрх д...

Category

Telephone

Website

Address


Баянзүрх дүүрэг, 16 хороолол, 72 хотхон, Apartment#5 зүүн тал
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 14:00
Sunday 09:00 - 14:00
Other Medical Centers in Ulaanbaatar (show all)
K.I.M төлөөлөгчийн газар K.I.M төлөөлөгчийн газар
Ikh Mongol Uls Street
Ulaanbaatar

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр
Хан-Уул дүүрэг 21-р хороо
Ulaanbaatar, 976

Эх, хүүхдийн эрүүл энхийн төлөө

ECG clinical cases/Mongolia/ ECG clinical cases/Mongolia/
Ulaanbaatar

Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлдэг эмч,оюутан залууст зориулсан хуудас

Хөдөлгөөн засал - Physiotherapy Хөдөлгөөн засал - Physiotherapy
Баянгол дүүрэг, Ард Аюуш-1, АШУҮИС 2-р байр
Ulaanbaatar

Хөдөлгөөн засал эмчилгээ, зөвлөгөө, тусламж үйлчилгээ

Нууц Увидас Уламжлалт Эмнэлэг Нууц Увидас Уламжлалт Эмнэлэг
Баян зүрх дүүрэг 13 хороолол 15 хороо 4-112 тоот
Ulaanbaatar, 976

Нууц увидас эмнэлэг маань1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.ГАЙХАМШИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Тарни  Эмнэлэг \ Tarni emneleg Тарни Эмнэлэг \ Tarni emneleg
ХУД 23-р хороо Нүхтийн ам Green Art хотхон 778-р байр
Ulaanbaatar, 17060

Манай эмнэлэг уламжлалт бүх төрлийн эмчилгээнээс гадн

Emart Фамили Медикал эмнэлэг  / Family Medical Center at Emart Emart Фамили Медикал эмнэлэг / Family Medical Center at Emart
Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж 23, Имарт Чингис, 6-р давхар
Ulaanbaatar

.

Уясах жирэмсэн эмэгтэйчүүд Уясах жирэмсэн эмэгтэйчүүд
ХУД 8-р хороо
Ulaanbaatar, УЯСАХ

Жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн зөвөлгөө мэдээ мэдээлэл

Drs-Cab emergency medical  student club Drs-Cab emergency medical student club
Ach Medical University
Ulaanbaatar

ГрандМедФарм/grandmedpharm ГрандМедФарм/grandmedpharm
Makhatma Ghandi
Ulaanbaatar, 00976

"ГрандМед" эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж,

Eruul Udam Eruul Udam
Багшийн дээд автобусны буудлын урд талд, Ионсэй төв 214 тоот
Ulaanbaatar, 14210

Жирэмсний 5D эхо оношилгоо Эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө

Shidet Zugii Шидэт Зөгий эмнэлэг Shidet Zugii Шидэт Зөгий эмнэлэг
БГД, Саппорогоос 3, 4 хороолол өгсөх төв зам дагуу Дашваанжил газан колонкийн зүүн талд, далангийн урд талд
Ulaanbaatar

Нуруу, өвдөг, үе мөч өвдөх, Ревматизм, Мэдрэлийн өвдөлт эмчлэх бөгөөд Харвалтын дараа нөхөн сэргээнэ