Soyolon International LLC

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Soyolon International LLC, Mining Company, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, UB tower, 15-р давхар 1501 тоот, Ulaanbaatar.

Photos from Soyolon International LLC's post 06/05/2024

Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн 5 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан EAR CUP-2024 спортын 5 төрөлт тэмцээн 2024 оны 05 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээнд нийт дүнгээр 3️⃣ дугаар, байр тэмцээний төрөл тус бүрд дараах амжилтуудыг гаргалаа.
🏓Ширээний теннис эмэгтэй төрөлд
🥉3-р байр Ахлах нягтлан бодогч Г.Цэцэнбилэг
🏓Ширээний теннис эрэгтэй төрөлд
🥇1-р байр Тоног төхөөрөмжийн оператор Ц.Батцэнгэл
🏀Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд
🥉3-р байр
🏀Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд
🥉3-р байр
🏐Гар бөмбөгийн төрөлд
🥇1-р байр
Компаниа төлөөлөн хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсон нийт тамирчдадаа баярлалаа.

22/03/2024

💧ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР💦

💦Усны тухай сонирхолтой баримтуудаас дурьдвал
✅Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22 дугаарт эрэмбэлэгддэг
✅Дэлхийн нийт гадаргуугийн70.8% нь усаар бүрхэгдсэн
✅ Ашиглагдаж байгаа усны 70% нь газар тариалангийн салбарт хэрэглэдэг байна.
Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалъя, хуримтлуулъя✅

18/03/2024

🇲🇳🇲🇳 Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 103 жилийн ой болон "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ийн мэнд хүргэе! 🇲🇳

08/03/2024

🌹🌹Элбэрэлт сайхан ээжүүд энхрий бяцхан охид эрхэмсэг гоо бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе🌹🌹

04/03/2024

🏗ХҮДЭР БЭЛТГЭХ, БУТЛАХ, ТӨМРИЙН ХҮДЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ЗАРНА.

Бүх төрлийн хүдэр бэлтгэх, бутлах, баяжуулах шугам, төмрийн хүдэр хуурай соронзон баяжуулах үйлдвэр зарна.
Төмрийн хүдрийн төсөлд тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллана.
Тоног төхөөрөмжүүд бэлэн.
Угсралт, суурилуулалт, тохиргоо жигдрүүлэлт, ашиглалтын үйлчилгээ хийж гүйцэтгэнэ.

🏢Хаяг: БЗД 43-р хороо, Натурын замд, UB Tower, 1501 тоот
📞Утас: 86085292, 70005292

Soyolon International LLC Mining company

Photos from Erdenes Alt Resource LLC's post 28/02/2024

Цас зудын нөхцөл байдал хүндрэлтэй үед малчдад туслах аянд "CОЁОЛОН ИНТЕРНЭШНЛ" ХХК-ийн ажилтнууд дэмжин оролцлоо. 🫶👍👍

23/02/2024

Манай компани нь Good school - Гүүд Скүүл "Сайн Сургуулийг Таны Дэргэд" ТББ-тай хамтран эх хэлээрээ боловсролын контентыг бэлдэж, улсынхаа өнцөг булан бүрд болон 🌎 дэлхийд тархан суурьшсан 🇲🇳 монгол хэлтэнд хүргэх үйлсэд нэгдэж, дэмжиж ажиллаа. Монголын ирээдүй болсон хүүхдүүд та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье 🤝🤝🥰

22/02/2024

Soyolon International LLC, Сайн Сургуулийг Таны Дэргэд ТББ - The Good School Near You NGO-тай хамтран бэлтгэсэн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан физикийн 51 видео хичээл манай юүтүүб сувагт байршлаа.

Ийнхүү Гурван тамир ОУДС-ийн тэргүүлэх зэрэгтэй физикийн Б.Батбэх багшийн 17, Токиогийн их сургуулийн төгсөгч, физикийн Г.Тэнгисболд багшийн 34 видео хичээлийг алслагдсан сум дүүрэг болон хөдөө орон нутаг, цаашлаад хилийн чанадад байгаа монгол хүүхдүүд орон зай, цаг хугацааны дарангуйлалд оролгүй, үнэ төлбөргүй манай юүтүүб сувгаас үзэх боломжтой болов. 🤩

Бид бүхэнтэй хамтран ажиллаж, ивээн тэтгэсэн Soyolon International LLC-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

Хичээл үзэх: https://www.youtube.com/playlist?list=PLhL-WNXZ72kiCTcutaCfksr0cQXcchKrx

#СайнБагшийгТаныДэргэд

09/02/2024

Амар мэндийн ерөөл өргөж хадаг дэлгэн мэндчилээрэй
Ахмад настан буурлууддаа хацраа үнэрлүүлж золгоорой
Ажил үйлсийн мөр нь бүтээл дүүрэн шинэлээрэй
Айлчлан ирж буй жилдээ энх мэнд золгоорой
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Технологи түгээж баялаг бүтээнэ.
"Соёолон Интернэшнл" ХХК

31/12/2023

Айлчлан ирж буй шинэ ондоо аз жаргалтай, эрүүл энх байж санасан болгон нь бүтэж, мөрөөдсөн болгон нь биелэхийг хүсэн ерөөе.
🎆🎆2️⃣0️⃣2️⃣4️⃣🎆🎆
Шинэ оны мэнд хүргэе!
❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️

Photos from Пүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren's post 28/12/2023
28/12/2023

🇲🇳 "Соёолон Интернэшнл" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны 12-р сараас эхлэн Монголын Оюун Ухааны Академи, Монгол Улсын шигшээ багийн бага насны ангиллын шилдэг тамирчин Мөнхбатын Гэгээн-Оюуныг олон улсын чанартай тэмцээнд оролцоход ивээн тэтгэн 🇲🇳 Монгол улсыг Дэлхийд таниулж буй Оюуны спортыг дэмжин ажиллахаар болж байгааг дуулгахад таатай байна.

М.Гэгээн-Оюун нь олон улсын чанартай тэмцээнүүдээс 🥇7 алт, 🥈6 мөнгө,🥉5 хүрэл нийт 18 медаль, 🏆1 цом хүртсэн байна.

М.Гэгээн-Оюундаа цаашдынх нь тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсэн Эх орныхоо төрийн далбааг дэлхийн дэвжээнд олонтой мандуулахыг хүсэн ерөөе.
🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
Оюуны спортыг дэмжигч "Соёолон интернэшнл" ХХК

25/12/2023

🇲🇳Монгол Улс 1922.12.25-нд эх орныхоо газрын хэвлийд байгаа баялгаа нийт ард түмний өмч гэж зарлан тунхаглаж, Монголын уурхайчдын өдөр болгон тэмдэглээд 101 жилийн ойтойгоо золгож байна. Он цагийн хэлхээнд хамтдаа бүтээлцэж, улсын эдийн засгийг уул уурхайн салбаргүйгээр төсөөлшгүй болтол гагнаж чадсан нь уурхайчдын хөдөлмөр, хичээл зүтгэл билээ.

Уурхайчдын алдар бадартугай!

Photos from Soyolon International LLC's post 20/12/2023

"Соёолон Инженеринг" ХХК нь 🇲🇳 Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны (МУУЗТЗХ) – 2023 оны “Шилдэг зураг төсөл зохиогч” 🏆 шилжин явах цомын эзэн боллоо.
👏👏👏👏👏👏👏👏👏

МУУЗТЗХ нь 2010 онд байгуулагдсан, 40 гаруй зураг төсөл зохиогч компаниудыг гишүүнээр нэгтгэсэн гишүүдээ үйлчлэх мэргэжлийн, төрийн бус байгууллага юм.

Шилдэг зураг төсөл зохиогч шалгаруулалтыг 2013 оноос явуулж байгаа бөгөөд манай компанийн хувьд энэ жил анх удаа оролцож энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна.

22/11/2023

Манай компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Зүрх Мартахгүй төсөл"-д хоёр дахь удаагаа нэгдэж, 5 сартай Мишээл охины мэс заслын төлбөрийг санхүүжүүлж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлгэлэх их үйлсэд гар бие оролцлоо. Улаанбаатар Сонгдо эмнэлгийн болон Зүрх мартахгүй төслийн нийт хамт олонд талархал илэрхийлье. Мөн хүнд хагалгааг даван гарсан хүчирхэг охин Мишээлдээ эрүүл энх, сайхан сайхан бүхнийг хүсье. Boldsaikhan Bundan

Photos from Soyolon International LLC's post 30/08/2023

Манай компанийн "WELL-BEING" хүний нөөцийн идэвхжүүлэлтийн хөтөлбөр болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 🩸🩸🩸“ЦУСАА БЭЛЭГЛЭЖ АМЬДРАЛ ТЭТГЭЕ” сайн дурын аянд оролцож бусдад амьдрал бэлэглэсэн нийт ажилтнууддаа баярлалаа. 🥰👍🫰
Цусны төв

25/07/2023

Таныг дараах нээлттэй ажлын байранд урьж байна.
Та манай мэйл хаяг болон https://www.zangia.mn/company/soyoloninternational хаягаар орж анкетаа илгээнэ үү.
🏢Хаяг: БЗД 43-р хороо, Натурын замд, UB Tower, 1601 тоот
📞Утас: 8011 5292, 7000 5292
📧[email protected]

16/06/2023

Монгол улсын төмрийн хүдрийн экспортын 70%-г манай компанийн чадварлаг боловсон хүчний оролцоотой төслүүд бүрдүүлж байдаг гэдгийг та мэдэх үү?

16/06/2023

Худалдан авалтын мэргэжилтэн найз, нөхөддөө шэйрлэдэг пост
Утас: 70005292 /3 товч/, 80115292

08/06/2023

🏗 Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй баяжуулах үйлдвэрийн 5 төсөл тутмын 1-т нь Соёолон Интернэшнл ХХК оролцож байгаа амжилттайгаар 11-дэх жилдээ бид орчин үеийн дэвшилтэт технологи, техникийг дотоодын боловсон хүчинтэйгээ хослуулан ажилласаар байна. 👷‍♂👷‍♀

05/06/2023

Бид 10 жилийн хугацаанд 25 томоохон төслүүд дээр ажиллаад байна.

31/05/2023

Бидний гэр бүл улам өнөр өтгөн болж 220 гаруй бяцхан үрсээ баярлууллаа. Үрс бүхэн минь жаргалтай байх болтугай.
Монголынхоо бүх ээжүүд бяцхан үрсээ хүүхдэд ээлтэй, эрүүл нийгэмд өсөж торних нөхцөлийг бүрдүүлэхээр СОЁОЛОН ИНТЕРНЭШНЛ компанийн хамт олон нь улам хичээсээр байх болноо.
Сайхан баярлаарай.

30/05/2023

🌍 Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Гэвч нийт усны ердөө 2.5 хувь цэнгэг ус байдаг.
💦 Бид говийн бүс дэх уурхайн усны хэрэглээг дахин ашиглахын тулд баяжуулах үйлдвэрээс гарах шингэн хаягдлыг шүүн шахах аргаар хаягдлын өтгөрүүлэгч, пресс фильтр технологийг 2-р сард дуусган ашиглалтанд орууснаар эргэлтийн усыг 95 хувьтайгаар дахин ашиглан байгальд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг тэргүүн болгон ажиллаж ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх үнэт зүйлээ хайрлан ажиллаж байна. 💦

18/05/2023

We are pleased to become a “Corporate” member of Austcham Mongolia.
AustCham Mongolia

📢We are excited to announce that Soyolon International LLC has joined AustCham Mongolia as a 'Corporate' member!👏👏👏

📌 Soyolon International is the authorized distributor for world's leading manufacturers of mineral processing equipment such as Eriez Magnetics, Multotec, Sanme, Ampco, Lehman and Haiwang with an exclusive right to sell products and services in the region of Mongolia.

✅Since its inception of exclusive partnership from world class leading equipment manufacturers in the mining and mineral processing industry, Soyolon International LLC, Mongolian invested company has persevered and gained the trusts of its clients and become the preferred strategic partner by offering full spectrum of engineering, procurement, plant installation, operation and maintenance services.

Please welcome our new member and if you'd like to know more please visit their webpage: www.soyolon.mn

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Айлчлан ирж буй шинэ ондоо аз жаргалтай, эрүүл энх байж санасан болгон нь бүтэж, мөрөөдсөн болгон нь биелэхийг хүсэн ерө...
🇲🇳 "Соёолон Интернэшнл" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны 12-р сараас эхлэн Монголын Оюун Ухааны Академи, Мон...
Монголын маань үрс бүхэн минь жаргалтай байг.
Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе
Шинэ жилийн мэнд хүргэе
🎄Улиран одож буй хуучин он тандУхаарал баяслыг хайрлажУгтан авч буй шинэ он тандУрам зориг, амжилт бүтээл, аз жаргалын д...
СОЁОЛОН ИНТЕРНЭШНЛ
MONGOLIA MINING -2021 үзэсгэлэнд манай компани нь А14, А15, А16 тоот booth-д байрлан та бүхэндээ бүтээгдэхүүн үйлчилгээн...
МАСКАА ЗҮҮДГҮЙ НАЙЗТАЙ БОЛ ҮНЭНЧЭЭР ШЭЙР ХИЙ. #SHARE#831_РЕКОРДЫГ_ЭВДЭХГҮЙ_БАЙЦГААЯ
Бэлэн тоног төхөөрөмж зарна, хамтран ажиллана.

Category

Telephone

Address


Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, UB Tower, 15-р давхар 1501 тоот
Ulaanbaatar
13374
Other Mining Companies in Ulaanbaatar (show all)
Terra Energy LLC Terra Energy LLC
“Sun Road Building” 6th Floor, Sun Road/91
Ulaanbaatar, 14230

Terra Energy LLC is a Mining Company with Coking Coal operations in the South Gobi region of Mongolia

GTAwcon GTAwcon
301 Arig Center, Jamyan Gun Street, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar, 14240

GTAWCON is a Mongolian industry leader in Underground Mining Construction. With over 3 years constru

GBM Өрмийн хошуу GBM Өрмийн хошуу
Sukhbaatar Duureg 2r Khoroo, Chonon Burt Tuv 302
Ulaanbaatar, 14240

Уул уурхайн өрмийн хошуу багаж хэрэгсэлийн худалдаа.

Mininghub.mn Mininghub.mn
SBD, 1st Khoroo, Business Tower
Ulaanbaatar, 123

Уул уурхайтай холбоотой бүхий л тоног төхөөрөмж, хэрэг

Goyot Ukhaa LLC Goyot Ukhaa LLC
Khan-Uul District
Ulaanbaatar, 17033

Mining transportation and Supplier comapny

Survey Link LLC Survey Link LLC
Chingeltei
Ulaanbaatar, 157170

Mining consulting

HANFA Mongolia HANFA Mongolia
Хан-Уул дүүрэг 15-р хороо , Тайж группийн байр
Ulaanbaatar, 17040

Drilling machine -Water Well Drilling Rig -DTH Drilling Rig -Solar Pile Driver -Rotary Pile Drilling

Khan Altai resource - Хан Алтай ресурс Khan Altai resource - Хан Алтай ресурс
Улаанбаатар 15141, Самбуугийн гудамж, М Плаза, 17 давхарт
Ulaanbaatar

Тогтвортой, нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээнэ.

Nitrosibir-Mongolia LLC Titanobel-Mongolia LLC Nitrosibir-Mongolia LLC Titanobel-Mongolia LLC
Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Макс барилга, 800 тоот
Ulaanbaatar

Explosives Materials Manufacturing & Blasting Services

Халзан Бүрэгтэй төсөл Халзан Бүрэгтэй төсөл
1st Khoroo, Peace Avenue-19 Trade And Development Bank Of Mongolia HQ, F14
Ulaanbaatar, 14230

МОНГОЛЫН 100% ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИ

NSK Mining Bearing Mongolia NSK Mining Bearing Mongolia
Bridge Plaza Building, 14th Khoroo, Bayanzurkh District, UB-51
Ulaanbaatar

Mining heavy service bearing in Mongolia.

Orchlon Drill LLC Orchlon Drill LLC
Ulaanbaatar
Ulaanbaatar

Орчлон Дрилл ХХК Бидний тэмүүлэл Дэлхийн хөгжилд