MICS 2024: Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs 2024

MICS 2024: Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs 2024

MICS-2024 хөтөлбөрийн албан ёсны хуудас

Photos from JICA Mongolia's post 17/09/2024
27/08/2024
14/08/2024

Oyunbaatar

14/08/2024

Aviya

Photos from MICS 2024: Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs 2024's post 12/08/2024

📌Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хөтөлбөр болох MICS 2024 / Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024/ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

📌Тус хөтөлбөр нь хоёр орны засгийн газар, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөрөнгө санхүүгийн зэрэг өргөн хүрээний салбарын оролцогчид технологийн шийдэл, хөрөнгө санхүүгээр хамтарч нийгмийн асуудлыг шинэлэг аргаар шийдвэрлэх зорилготой юм.

🔔Хөтөлбөрийн хүрээнд 1-р шатанд Монгол Япон хоёр орноос нийт 63 баг шалгарч төслийн танилцуулгуудаа 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод танилцуулсан билээ.

👍Түүнээс шалгарсан 15 төсөлтэй танилцах үйл ажиллагаа 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Токио хотын Шинжүкү дүүрэгт байрлах ЖАЙКА олон улсын байгууллагын төв байранд болж өнгөрлөө.

🙏Тус үйл ажиллагаанд салбар бүрд үйл ажиллагаа явуулдаг Японы компанийн 90 гаруй төлөөлөл хамрагдсан бөгөөд төслийн багуудын төлөөллүүдтэй шууд харилцан ярилцах, холбоо тогтоох, цаашид хоёр оронд хамтран ажиллах эхлэл тавигдсан юм.

🤞Дараагийн үе шатанд 15 төслөөс 10 төсөл шалгарах юм. Төсөл хэрэгжүүлж, танилцуулж буй нийт багууддаа амжилт хүсье.

Photos from MICS 2024: Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs 2024's post 09/07/2024

📣📣📣モンゴル🇲🇳と日本🇯🇵の社会課題の解決、SDGsの達成に向けて、協働プロジェクトを支援する「Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024」(MICS2024)の次のステージ、「日本とモンゴルのオープンイノベーション・共創イベント🗼」が開催されます❣️

📌今年2回目となるこの取り組みの第一ステージには、モンゴルと日本から合計63の団体が協働プロジェクトを提案しました。その中から選抜された15チームの協働プロジェクトを紹介するイベントが、東京都新宿区のJICA地球広場にて開催されます。
📌本イベントに参加することで、モンゴルと日本の行政機関、科学、産業、資金、技術など幅広いステークホルダーの革新的なアイディアを通じて、社会問題の解決と持続可能な目標の実現に向けたプロジェクトに出会うことができます。

📌さらに、モンゴル日本人材開発センターのJICAビジネス交流専門家の中村功氏による「モンゴルのビジネスの可能性」という基調講演も行われ、モンゴルでの新たなビジネスチャンスや可能性が紹介されます。

📌本イベントが同時通訳(日本語)で行われる他、15の協働チームのメンバーと直接対話し、今後の協力を生み出すために各チームに通訳者が準備されておりますので、安心してご参加いただけます。
添付ファイルには、選抜された15チームの協働プロジェクトの概要、チームメンバー、そして8月5日のイベントのアジェンダが記載されていますので、ご確認ください。

📲イベントは無料🆓で開催されますが、事前登録が必要です。以下のフォームからご記入ください。
🖇️ https://forms.gle/38qqcjxPpY1VxZFq9
定員に達し次第締め切りとさせて頂きます。

🔔 応募締切:2024年8月4日(日)まで

📍会場:国際協力機構緒方貞子平和開発研究所(〒162-0845 東京都新宿区市谷本村町10−5 JICA市ヶ谷ビル)
🗺️ https://maps.app.goo.gl/6Rm45RqGz4A3q9ne7

⏰日時:2024年8月5日(月) 14:00〜18:30(受付13:30から)

窓口相談、MICS2024実行委員会 
💌 [email protected]

🌱主催:独立行政法人国際協力機構
🌱特別共催:ウランバートル市ビジネス・イノベーション局
🌱共催:モンゴル・日本人材開発センター
🌱後援:モンゴル国教育・科学省、モンゴル国デジタル開発・通信省、モンゴル国労働・社会保障省、駐日モンゴル大使館、日本貿易振興機構、株式会社GTN Mongolia
🌱実行委員会:日本帰国留学生の会(JUGAMO)

09/07/2024

📣📣📣Монгол🇲🇳, Япон🇯🇵 хоёр орны нийгмийн асуудлыг шийдэх төслийг шалгаруулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” -ийн дараагийн шат болох “Япон Монголын нээлттэй инновац хамтын бүтээл – Токиод🗼” үйл ажиллагаанд таныг хүрэлцэн ирэхийг урьж байна❣️

📌Энэ жил 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг хөтөлбөрийн эхний шатанд Монгол Япон хоёр орноос нийт 63 баг төслөө танилцуулсан бөгөөд түүнээс шалгарсан 15 төсөлтэй танилцах үйл ажиллагаа 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Токио хотын Шинжүкү дүүрэгт байрлах ЖАЙКА олон улсын байгууллагын төв байранд болно.

📌Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр Та Монгол, Япон хоёр орны засгийн газар, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөрөнгө санхүү, технологийн зэрэг өргөн хүрээний салбарын оролцогчид технологийн шийдэл, инновацлаг аргаар нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны төслүүдтэй биеэр танилцах боломжтой. Түүнчлэн Монгол дахь бизнесийн боломжуудын талаар Монгол Япон Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн Бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Ко үнэ цэн бүхий сонирхолтой илтгэл танилцуулна.

📌Мөн бид тус үйл ажиллагаан дээр 15 хамтарсан төслийн багуудын төлөөллүүдтэй шууд харилцан ярилцах, холбоо тогтоох, цаашид хоёр оронд хамтран ажиллах эхлэлийг тавих суурийг бэлдэхийн тулд баг тус бүрд япон-монгол хэлний орчуулагч бэлдсэн тул та санаа зовох зүйлгүй харилцан ярилцаж холбоо тогтоох боломжтой юм.
Тус үйл ажиллагаанд шалгаран оролцож буй 15 хамтарсан багийн төслийн мэдээлэл болон хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү.

📲Энэхүү үйл ажиллагаанд оролцохын тулд бүртгүүлэх шаардлагатай. Үнэ төлбөргүй🆓

🔔Харин үйл ажиллагаа болох танхимын хүрэлцээнээс шалтгаалж бүртгэлийн тоо хязгаартай. Бүртгүүлсэн дарааллаар бүртгэл хаагдахыг анхаараарай.

📝Бүртгүүлэх эцсийн хугацаа 2024 оны 8 дугаар сарын 4-ний өдөр (Ням гараг).

🖇️Бүртгэл: https://forms.gle/38qqcjxPpY1VxZFq9

“Япон Монголын нээлттэй инновац хамтын бүтээл – Токиод” үйл ажиллагаа

📍Хаана: 国際協力機構緒方貞子平和開発研究所(〒162-0845 東京都新宿区市谷本村町10−5 JICA市ヶ谷ビル)
🗺️ https://maps.app.goo.gl/6Rm45RqGz4A3q9ne7

⏰Хэзээ: 2024 оны 8-р сарын 5 (Даваа), 14:00 – 18:30 (Бүртгэл 13:30 цагаас)

📌Тодруулах зүйл байвал [email protected] мэйл хаягаар хандахыг хүсье.

🌱Ерөнхий зохион байгуулагч:
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар (JICA Mongolia)

🌱Хамтран зохион байгуулагч:
Нийслэлийн Бизнес инновацын газар

🌱Дэмжигч:
Боловсрол шинжлэх ухааны яам, Цахим хөгжлийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам

🌱Хэрэгжүүлэгч:
Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг

Монгол, Японы нийгмийн асуудлыг шийдэх төслүүдийг ЖАЙКА дэмжинэ 10/06/2024

Монгол, Японы нийгмийн асуудлыг шийдэх төслүүдийг ЖАЙКА дэмжинэ Хоёр орны нийгмийн асуудлыг шийдэх төслийг шалгаруулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” үйл ажиллагааг ....

Photos from MICS 2024: Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs 2024's post 10/06/2024

Монгол, Японы нийгмийн асуудлыг шийдэх төслүүдийг ЖАЙКА дэмжинэ

Хоёр орны нийгмийн асуудлыг шийдэх төслийг шалгаруулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” үйл ажиллагааг энэ онд ч ЖАЙКА зохион байгуулж байна. Уг хөтөлбөрт оролцогч багууд өөрсдийн төслийн танилцуулгуудаа 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах сонирхсон хэн бүхэн танилцах боломжтой аж.
MICS 2024 нь Монгол, Япон хоёр орны засгийн газар, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөрөнгө санхүүгийн зэрэг өргөн хүрээний салбарын оролцогчид технологийн шийдэл, хөрөнгө санхүүгээр хамтарч, дээрх хоёр орны нийгмийн асуудлыг шинэлэг аргаар шийдвэрлэх, Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Өмнөх жил зөвхөн Монгол Улсын нийгмийн асуудлыг шийдэх гарц гаргалгааг эрэлхийлж байсан бол энэ жил Япон улсын нийгмийн асуудлыг шийдэх төслийн саналыг мөн хүлээж авч буйн нь энэ жилийн MICS 2024-ийн гол онцлог аж. Ингэснээр монгол залуучуудын хамтарсан төслийн баг Японы зах зээлд гарах боломжийг бий болгож байгаа юм.

Тус хөтөлбөрт Монгол, Япон Улсын Аж ахуйн нэгж (гарааны бизнес мөн хамаарна)、Хөрөнгө санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, техникийн коллеж зэрэг дээд боловсролын байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төр, ТББ, хувь хүмүүс оролцох боломжтой. Дээрх оролцогчид хоёр орны нийгмийн асуудлыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүдийг хамтран бүтээж, хамтарсан төслийг санал болгох юм. Санал болгож буй хамтын ажиллагааны төслүүдээс эхний шатанд шалгарсан 15 төслийн баг бүрийн төлөөллийг Япон улсын Токио хотод Японы хувийн хэвшил, гарааны бизнес, тэдгээрийг дэмжигч байгууллагуудтай танилцах үйл ажиллaгаанд хамруулна. Улмаар дараагийн шатанд шалгарсан хамтарсан төслийн 10 багийг 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах Монгол-Японы бизнесийн форумд оролцуулан, танилцуулах аж. Түүнчлэн эцсийн шатанд шалгарсан төслүүдэд 10,000,000 төгрөг хүртэлх мөнгөн дэмжлэгээс гадна хагас жил орчим хугацаанд ментор хийх, Монгол болон Япон улсад зорчих зардлын зарим хэсгийг хариуцан бизнесийн хамтрагч, хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтооход нь туслах зэргээр дэмжлэг үзүүлэх юм.

Photos from MICS 2024: Mongolia Open Innovation and Co-Creation for SDGs 2024's post 03/06/2024

📣📣📣МОНГОЛ-ЯПОНЫ НЭЭЛТТЭЙ ИННОВАЦ БА ХАМТЫН БҮТЭЭЛ - Mongolia Open Innovation and Co-creation for SDGs (MICS) 2024 хөтөлбөрт бүртгүүлж Монгол болон Япон улсуудад бизнесээ өргөжүүлэх боломжийг ашиглаарай 😊

🇲🇳🇯🇵Монгол болон Япон улсын нийгмийн асуудлыг шийдэх төслийг шалгаруулж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Mongolia Open Innovation and Co-creation for SDGs 2024” буюу “MICS 2024” үйл ажиллагааг энэ онд ч ЖАЙКА зохион байгуулж байна.

📣📣📣MICS 2024 нь Монгол- Япон хоёр орны засгийн газар, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөрөнгө санхүүгийн зэрэг өргөн хүрээний салбарын оролцогчид технологийн шийдэл, хөрөнгө санхүүгээр хамтарч, Монгол-Японы нийгмийн асуудлыг шинэлэг аргаар шийдвэрлэх, Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хөтөлбөр юм.

🇲🇳🇯🇵Монгол, Япон Улсын Аж ахуйн нэгж (гарааны бизнес мөн хамаарна)、Хөрөнгө санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, техникийн коллеж зэрэг дээд боловсролын байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төр, ТББ, хувь хүмүүс оролцох боломжтой. Дээрх оролцогчид Нийгмийн асуудлыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүдийг хамтран бүтээж, хамтарсан төслийг санал болгох юм. Санал болгож буй хамтын ажиллагааны төслүүдээс эхний шатанд шалгарсан 15 төслийн баг бүрийн төлөөллийг Япон улсын Токио хотод Японы хувийн хэвшил, гарааны бизнес, тэдгээрийг дэмжигч байгууллагуудтай танилцах үйл ажиллaгаанд хамруулна.

✈️Үйл ажиллaгааны дараагийн шатанд шалгарсан 10 багт (хамтарсан төсөлд) хагас жил орчим хугацаанд Ментор хийх, Монгол - Япон улсад зорчих ✈️ зардлын зарим хэсгийг хариуцах зэргээр дэмжлэг үзүүлнэ.

🇲🇳🇯🇵Үйл ажиллагааны цаг хугацааны дараалал

⛩️⛩️⛩️MICS 2024 Эхний шат⛩️⛩️⛩️

1️⃣ Нээлттэй инновац ба Хамтын бүтээл үйл ажиллaгаанд бүртгүүлэх

⏰ Бүртгэл хаагдах хугацаа: 2024 оны 6-р сарын 7-ны өдөр 08:00 хүртэл
📧 Бүртгэлийн хариу мэйл илгээх: 2024 оны 6-р сарын 7-ны өдөр

☘️Нээлттэй инновац ба Хамтын бүтээл танилцуулах өдөрлөг (Улаанбаатар хотод)

🤝Оролцогчид төслийн санаагаа танилцуулж Нээлттэй инновац ба Хамтын бүтээлд хамтран баг бүрдүүлэх

⏰Хугацаа: 2024 оны 6-р сарын 11-ний Мягмар гараг 09:00~17:00 (Монголын цагаар)
📍Газар: Туушин зочид буудал, эсвэл онлайнаар оролцох.

👉🏻Оролцох хэлбэр: Дараах хэлбэрүүдийн аль нэгийг сонгож бүртгүүлнэ.
a. Booth гарган оролцох (сонгож авсан нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа өргөнөөр танилцуулах)
b. Booth гаргалгүйгээр төслийн саналаа танилцуулж оролцох
c. Онлайнаар төслийн саналаа танилцуулж оролцох
d. Үзэгчээр оролцох (төслүүдтэй танилцаж бизнесийн сүлжээгээ өргөжүүлэх)

📆2024.6.16 Багуудын хамтралын бүртгэл дуусах

📆2024.6.21 Хамтран ажиллах 15 төслийн нэр дэвшигчдийг шалгаруулах

⛩️⛩️⛩️MICS 2024 Хоёрдугаар шат⛩️⛩️⛩️

2️⃣ 2024.8.5 Нээлттэй инновац ба Хамтын бүтээлийн үйл ажиллагаа ( Япон улс, Токио хотод)
Эхний шатнаас шалгарсан хамтран ажиллах 15 төслийн нэр дэвшигчидтэй санал солилцох, баг бүрдүүлэх

⛩️⛩️⛩️MICS 2024 Гуравдугаар шат⛩️⛩️⛩️

3️⃣ 2024.8.19 Монгол-Японы Бизнес форум (Улаанбаатар хотод)
Өмнөх шатанд шалгарсан 15 хамтарсан баг төслөө танилцуулж, түүн дотроос 10 төслийг шалгаруулна

⛩️⛩️⛩️MICS 2024 Дөрөвдүгээр шат⛩️⛩️⛩️

4️⃣ 2024 оны 8-р сараас хойш 10 хамтарсан төсөл (багууд) үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

📩Холбоо барих: З.Сугар
([email protected]
🔗Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/N8EHuK8jbk51MFR79

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

#MICS2024#INMO@Kherlen Oyunbaatar
#MICS2024#HarmonyHub@Agnuush Aviya

Category

Website

Address

Ulaanbaatar
Other Social Services in Ulaanbaatar (show all)
Social Media Marketing Orgilbulag Social Media Marketing Orgilbulag
Khan-Uul District, Zaisan Street
Ulaanbaatar, 976

Social орчинд өөрийн бизнесээ байр суурь, амжилтаа олтол ?

Залуусын нэгдэл-Zaluusiin negdel Залуусын нэгдэл-Zaluusiin negdel
СБД 4-р хороо Энхтайвны өргөн чөлөө
Ulaanbaatar, 15160

Нийгмийн сайн сайхан зүйлсийг ил гаргаж чадах эерэг за

Эх хэлээ хайрлая/ekh helee hairlay Эх хэлээ хайрлая/ekh helee hairlay
Bayangol Duureg
Ulaanbaatar, 123

Арьс арчилгаа, нүүр будалтын барааны дэлгүүр

Penpal Penpal
Ulaanbaatar, 131232

User review community website

Тусч хүү Тусч хүү
Ulaanbaatar

Born to help :)

Totgo.mn Totgo.mn
Ulaanbaatar

�Нийгэмд өрнөж буй үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл www.totgo.mn сайтын #page-д

Ирээдүйгээс Ярьж Байна Ирээдүйгээс Ярьж Байна
Ulaanbaatar

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж гэр бүл, сурган хүмүүжүүлэгч, нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлэх зорилготой билээ.

The Mentors The Mentors
Ulaanbaatar, 11000

АН-ын Үндэсний Бодлогын Хороо АН-ын Үндэсний Бодлогын Хороо
Ulaanbaatar

Эх орончдоо урьж байна. Нээлттэй хуудсанд тавтай морил

MYK MYK
Baga Toyru
Ulaanbaatar

Бүрэн Монгол Бүрэн Монгол
Ulaanbaatar, Mongolia Khan-Uul District
Ulaanbaatar

Бүрэн Монгол