Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар

12/06/2024

Хуванцараас татгалзъя.

31/05/2024
31/05/2024

Дэлхийн тамхигүй өдөр‼
Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил "Тамхины үйлдвэрлэлийн хөндлөнгийн оролцооноос хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалцгаая" уриатайгаар тэмдэглэж байна ✅ ТАМХИНААС ГАРСАН ТА БОЛ ЯЛАГЧ💙

Photos from Нийслэлийн Эрүүл мэндийн газар's post 21/05/2024

2024 оны 05 дугаар сарын 22-ны Лхагва гарагт Д.Сүхбаатарын талбайд 09.00-15.00 цагийн хооронд Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн нээлтийн үйл ажиллагаа болох тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

21/05/2024
Photos from Нийслэлийн Эрүүл мэндийн газар's post 21/05/2024

“ДУУДЛАГА” ТЭМЦЭЭНИЙ 3 ДУГААР ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулан, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын дунд яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах "ДУУДЛАГА" ур, чадварын тэмцээнийг 3 үе шаттай зохион байгууллаа.
Тэмцээнд төвийн 6 дүүрэг болон алслагдсан бүсээс шалгарсан шилдэг 7 баг аваргын төлөө өрсөлдөж эхний 3 байранд шалгарсан өрхийн эрүүл мэндийн төвд мөнгөн шагнал, өргөмжлөлийг гардуулж баяр хүргэлээ.
I байр - Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Усан түрүү ӨЭМТ /10 сая төгрөг/
II байр - Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Тэгш-Өлзий ӨЭМТ /8 сая төгрөг/
III байр - Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Мэнд саруул ӨЭМТ /6 сая төгрөг/
Уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ламбаа, Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгийн тэргүүн С.Алтансүх нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.
Яаралтай тусламжийн бэлэн байдал, ур чадвар үнэлэх энэхүү тэмцээнийг нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулж, 2 сар орчим хугацаанд үргэлжилсэн ба анхан шатны 154 эрүүл мэндийн байгууллагын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож өрхийн эмч нарын мэдлэг, ур чадвар, ажлын онцлогийг иргэдэд таниулж байгаагаараа онцлог байв.
Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр сэдэвчилсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

"Бидний сувилагч, Бидний ирээдүй᠌" 20/05/2024

"Бидний сувилагч, Бидний ирээдүй᠌"
Английн иргэн Флоренс Найтингелийн төрсөн өдөр 05 дугаар сарын 12-ны өдөр “Олон Улсын Сувилагчийн өдөр”- ийг угтан Сувилахуйн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлсэн, бүтээлч, оновчтой санал, санаачлагыг дэмжин ажилласан, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бүтээлч ажил хийсэн “Шилдэг сувилахуйн алба” шалгаруулах арга хэмжээг Монголын Сувилагчдын нийгэмлэг, Сувилахуйн Амьдрал төвтэй хамтран зохион байгууллаа.

"Бидний сувилагч, Бидний ирээдүй᠌" Английн иргэн Флоренс Найтингелийн төрсөн өдөр 05 дугаар сарын 12-ны өдөр “Олон Улсын Сувилагчийн өдөр”- ийг угтан Сувилахуйн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага...

19/05/2024
17/05/2024

Нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр богино хэмжээний 30 секундын видео шторк хийх ажилд үнийн саналаа 2024 оны 5 сарын 21-ний өдрийн дотор ирүүлэхийг урьж байна. Эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчний хэлтэст [email protected] шуудангийн хаягт илгээнэ үү.

Photos from Нийслэлийн Эрүүл мэндийн газар's post 16/05/2024

Иргэдийн эрүүл цэвэр орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хоггүй цэвэр орчинг бүрдүүлэхэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ" арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын хамт олон хуваарийн дагуу Сэлбэ голын ай сав газарт их цэвэрлэгээг хийж, түүсэн хог хаягдлыг хогийн цэгт хүргүүлэн ажиллав.

Яаралтай тусламж үзүүлэх, бэлэн байдлыг үнэлэх ур чадварын тэмцээн зохион байгуулагдлаа. 29/04/2024

Яаралтай тусламж үзүүлэх, бэлэн байдлыг үнэлэх ур чадварын тэмцээн зохион байгуулагдлаа.

Яаралтай тусламж үзүүлэх, бэлэн байдлыг үнэлэх ур чадварын тэмцээн зохион байгуулагдлаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын Өрхийн Анагаах Ухааны м....

29/04/2024

Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны явцын мэдээллийг хүргүүлж байна.

Photos from Нийслэлийн Эрүүл мэндийн газар's post 25/04/2024

Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх сургалт явагдлаа.

Хаврын урь орсон IV сараас хачгийн идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба V-VI сард хамгийн ихээр тохиолдоно. Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг. Нартай дулаан өдрийн 𝟖-𝟏𝟐, 𝟏𝟕-𝟐𝟎 цагуудад ихээр гардаг. Хачигт хазуулсан болгон халдвар авахгүй гагцхүү өвчин үүсгэгчийг агуулсан хачигт хазуулбал халдвар авна.

Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.

16/04/2024

“Хоггүй орчин-Бидний хариуцлага” их цэвэрлэгээний аяныг 2024 оны 4 дүгээр сарын 15-аас 30-ны өдрийг дуустал улс орон даяар зохион байгуулж байна. Иймд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийг тус аяны үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж байна.

Photos from Нийслэлийн Эрүүл мэндийн газар's post 13/04/2024

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024 оны А/348 дугаар захирамжийн хүрээнд батлагдсан “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”-ний удирдамж, хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд, эрүү нүүрний төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Энэрэл эмнэлэг, Хүүхдийн сэргээн засах Бяцхан тэмүүлэл төв, Хонхор тосгоны эрүүл мэндийн төв, Эрүүл үрс төв, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төв, Аддиктологийн төв, Жаргалант тосгоны эрүүл мэндийн төв, Туул тосгоны эрүүл мэндийн төв, Хантуул хүүхдийн сэргээн засах төв, Хүрээ амаржих газар, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газар, мөн нийслэлийн хэмжээний хувийн хэвшлийн 28 эмнэлэг, 122 эмийн сан ойр орчмынхоо нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэлээ.

Photos from Нийслэлийн Эрүүл мэндийн газар's post 13/04/2024

"ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЛЭЭ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024 оны А/348 дугаар захирамжийн хүрээнд батлагдсан “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”-ний удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас 12:00 цаг хүртэл Тэди төвийн уулзвараас Их дэлгүүр хүртэл нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг мөн “Хаврын их цэвэрлэгээ” аянд нэгдэхийг уриалж байна.

09/04/2024

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Хүнсний эрүүл ахуйн хяналтын багийн улсын (ахлах) байцаагчид хамтран Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт хүнсний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 101 байгууллагын аж ахуйн нэгж, иргэдэд "Нийгмийн эрүүл мэндэд таны оролцоо", "Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадал" сэдвүүдээр батлагдсан хөтөлбөрийн хүрээнд 2 удаагийн сургалт зохион байгууллаа.

04/04/2024

Монголын Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг нь “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭС” сэдэвт 5 өдрийн төлбөртэй сургалтыг 4 дүгээр сарын 22-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотод дахин явуулахаар зарлаж байна. Сургалтыг өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүд, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн нийгмийн эрүүл мэндийн алба, ТББ-д ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд зориулсан бөгөөд сонирхсон байгууллага/мэргэжилтнүүдийг урьж байна. Сургалтыг нийгэмлэгийн гишүүн, туршлага, чадвартай багш нар заах бөгөөд сургалтын эцэст 5 кредитийн гэрчилгээ олгоно.

Сургалтад бүртгүүлэх эцсийн хугацаа 2024-4-15 бөгөөд МНЭММН-ийн [email protected] мэйл хаяг болон 95807552, 99153926 дугаарын утсаар холбогдоно уу. Сургалтын байр, төлбөрийн талаар бүртгүүлсэн хүмүүст жич мэдээлнэ.

29/03/2024

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл эхийн манааны түүчээ болсон нийт 👨‍⚕️ "эмч" 👩‍⚕️ мэргэжилтэн та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье!

28/03/2024

Гараа угааж халдварт өвчнүүдээс сэргийлье.

26/03/2024

Гараа угааж халдварт өвчнөөс сэргийлье.

Photos from Нийслэлийн Эрүүл мэндийн газар's post 28/02/2024

2023-2024 оны өвлийн улиралд нийт нутгийн 70 орчим хувьд 3-10 см зузаан цасан бүрхүүл тогтож, шар усны үер үүсэх нөхцөл бүрдээд байгаа тул иргэд, олон нийт шар усны үерээс болон үерийн дараа үүсэж болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай тул дараах зөвлөмжүүдтэй танилцана уу.

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Түүхэн замнал

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар нь ЭХЯ-ны сайд Улаанбаатар хотыг захирах яамны дарга нарын 1938 оны 105 тоот тушаалаар мөноны 7 дугаар сарын 22-ны өдрөөс Хотыг Захирах яамны дэргэд Эрүүлийг хамгаалах хэлтэс байгуулсан нь Нийслэл хотод эмнэлгийн төрийн захиргааны бие даасан анхны байгууллага өнөөгийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эх үүсвэр болжээ.

Энэхүү Эрүүлийг хамгаалах хэлтэс нь дарга, сургагч, хэлмэрч, тоо бүртгэгч-бичиг хэрэг, жолооч гэсэн 5-н орон тоотой, анхны дарга нь Түмт гэдэг хүн байв.

ЭХЯ-ны харъяанаас Хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн харъяанд Ариун цэврийн салбар, 5-р хорооны эмнэлэг, Аж үйлдвэрийн, Монгол трансын, Амгаланбаатарын, Сургуулийн амбулториуд зэрэг 13 байгууллагыг шилжүүлжээ. Ингэж Нийслэл хотод эрүүлийг хамгаалахын төрийн захиргааны бие даасан байгууллага байгуулагдсанаас хойш хөгжлийн тодорхой үе шат дамжин, бүтэц зохион байгуулалтын болон үйл ажиллагааны чиглэлийн хувьд өргөжин тэлж бэхжсээр иржээ.

http://mn.emg.ub.gov.mn/mn/history

Videos (show all)

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдацгаая.
Сүрьеэ өвчнийг эрт оношлуулах хамгийн чухал.
“ТИЙМЭЭ, БИД СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАЖ ЧАДНА”2024 оны гуравдугаар сарын 24-ний өдөр буюу Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдр...
Уруйн үерээс болгоомжилно уу!
Тамхинаас татгалзаж эрүүл мэндээрээ гоёцгооё.
Тамхи спорт хоёр таарахгүй. Биеийн тамир спортоор хичээллэдэг бол тамхинаас хол байгаарай.
Та хүүхдийнхээ дэргэд тамхи бүү татаарай.
Тамхи дотоод орчны агаарын бохирдлын үндсэн шалтгаан болж дам тамхидалтыг бий болгож байна.
Зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй байя гэвэл тамхинаас татгалзах хэрэгтэй.
Уушгины хавдрын үндсэн шалтгаан болох тамхинаас татгалзья.
Шинэ үеийн залуус хорт зуршилаас ангид болжээ.

Category

Telephone

Address


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж. Самбуугийн гудамж-16, Нийслэлийн засаг захиргааны III байр
Ulaanbaatar
15170

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 05:00
Thursday 08:00 - 05:00
Friday 08:00 - 05:00
Other Medical & Health in Ulaanbaatar (show all)
Clinica / Клиника Clinica / Клиника
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Нью Хоризонс оффис, 5 давхарт, 502тоот
Ulaanbaatar, 976

Монголын анхны телемедицин аппликэйшн

Polio-free Mongolia Polio-free Mongolia
Peace Avenue/17, National Center For Public Health
Ulaanbaatar, 13381

НЭМҮТ-ийн Полиомиелитын лабораториос хөтлөн явуулж байна. Page run by Polio Laboratory of National Center for Public Health Official page for Global Polio Eradication Initiative (...

Солонгос тариур Солонгос тариур
Хүргэлтээр
Ulaanbaatar, 976

Эмнэлгийн хэрэгсэл худалдаа

ХӨСҮТ Мэс заслын тасаг ХӨСҮТ Мэс заслын тасаг
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намян Жу гудамж, ХӨСҮТ
Ulaanbaatar

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сүрьеэгийн клиникийн мэс заслын тасгийн олон нийтэд харилцах хуудас

Хөхний эмч Б.Мөнхтуяа Хөхний эмч Б.Мөнхтуяа
Ulaanbaatar

Хөхний эрүүл мэндийн талаар мэргэжилийн эмчийн оношилгоо, зөвөлгөө🙂

Чи чаднаа / Zander's Brand Чи чаднаа / Zander's Brand
Ulaanbaatar

Zander's Brand Герман улсад үйлдвэрлэв.

AQUA MED aesthetic clinic AQUA MED aesthetic clinic
Монгол улс, УБ хот, СБДүүрэг, 3-р хороо, UB Central Residence
Ulaanbaatar

Арьс гоо заслын "ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ"-тэй эмнэлэг. Утас: 9927 3939, 7608 5000

Spine Center of Mongolia Spine Center of Mongolia
702 тоот, UB TOWER Plus оффис, 25-р хороо, Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar, 14000

Бид орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.

Fohow Myagaa Fohow Myagaa
Ulaanbaatar

Medtech Partner LLC Medtech Partner LLC
Ikh Mongol Uls Street
Ulaanbaatar

Эмийн бүтээгдэхүүнийг хуурамч, жинхэнэ эсэхийг ялгах ?

Charmzone Skin Town Charmzone Skin Town
Ulaanbaatar
Ulaanbaatar, CHARMZONE2LIFE&BEAUTYMED,FOURSEASONSGARDENSROAD15,ULAANBAATAR

"CHARMZONE Skin Town" нь залуу насны дүр төрхөндөө эрүүлээр эргэн очиход тань туслах нөхөн сэргээх, төлжүүлэлтийн мэргэшсэн VIP эмнэлэг юм.

Naran Med Naran Med
Bayanzurkh District
Ulaanbaatar, 976

Уламжлал Анагаах Ухааны талаарх мэдээ мэдээлэл өгөх, эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээ үйлчилгээ.