Haliun Medical

Hospital

25/01/2024

"Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан "Халиун" нэгдсэн эмнэлгээс ахмад, буурлууддаа 100% ЭМД-аар хэвтэн эмчлүүлэх бэлэг барьж байна.
☎️Лавлах утас: 70189953
🏥Хаяг. СХД, 13-р хороо, Цамбагарав, Халиун нэгдсэн эмнэлэг

28/12/2023
13/11/2023

Өвлийн тэргүүн сарын Шинийн нэгэн, эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой "Монгол бахархалын өдөр"-ийн мэндийг хүргэе!
⏰Халиун нэгдсэн эмнэлэг АМАРНА.

12/05/2023

Өнөөдөр сувилагч та бүхний минь эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж хүний төлөө зориулсан өдөр бүхнийхээ сайханыг мэдэрч бахархах өдөр😇
Бүх Монголынхоо сувилагч нартаа баярын мэнд хүргье! 👏🏻👏🏻👏🏻👏🏻
Энэ сайхан өдөр л сувилагч нартаа баярын сайхан үгсээ хэлж урам зориг хайрлацгаая!!😀

05/04/2023

ЭМД-ААРАА ХУЯН ШАР УС АРИЛГАХ ЭМЧИЛГЭЭНД ҮНЭГҮЙ ХАМРАГДААРАЙ.

🧑‍⚕️ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦАД:
- Уламжлалт эмчийн үзлэг
- Толгойн бариа
- Нурууны бариа
- Галт бумба
- Шивүүр

⏰ХУГАЦАА
- 5 хоног

💵ТӨЛБӨР
ЭМД төлдөг хүн бүр, тэтгэвэрийн хүн үнэ төлбөргүй

🧐ХУЯН ХӨӨРӨХ ГЭЖ ЮУ ВЭ?

♦️Хуян хөөрөх гэдэг нь тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах хуян хөөрөх шинжээр илэрдэг.
♦️Ингэж удаан явах нь тархины цусан хангажийг багасгаж нүдний хараа муудах, мартамхай болох, амархан ядрах, даралт ихсэх зэрэг шинж илрээд зогсохгүй тархинд цус харвах шалтгаан болдог.
♦️Бид таны-хүзүү нуруугаар чилж өвдөх- толгой таллаж өвдөх-нойргүйдэл- хуян хөөрөх зовиуруудыг өндөр үр дүнтэй эмчилж бна 👍
♦️Хуян хөөрөлттэй хэт удаан явах нь тархины цусан хангамжийг багассаж нүдний хараа цагаасаа эрт муудах, нүдний ухархайгаар өвдөх, нуд бүрэлзэх, чих шуугих, дүлийрэх, мартамхай болох, хэл ярианы чадвар муудах, хүний ярьсныг маш амархан ойлгоод эргээд хариу урвал өгөх чадвар муудах , ядрах, даралт ихсэх зэрэг шинж илэрдэг.
↘️Иймээс хуян хөөрдөг бол гоо сайхны газруудаар биш мэргэжлийн эмч эмнэлэгт хандаж бага дээр нь эмчлүүлж байх нь чухал юм.

14/02/2023

БОДИСЫН СОЛИЛЦООНЫ ЭМГЭГ

Амьдралын эрүүл бус хэв маягаас үүдсэн таргалалт, зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэлт, судасны хатуурал, чихрийн шижин зэргийг бодисын солилцооны хямралаас үүссэн эмгэг гэдэг.

17/01/2023

Уламжлалт тусламж үйлчилгээ 100% ЭМД-аар үзүүлж байна.
👉Уламжлалтын эмчийн үзлэг
👉Хэвтүүлэн эмчлэх
👉 Өдрийн эмчилгээ

⏰ Ажиллах цагийн хуваарь
Даваа- Баасан: 08:30-17:00
Бямба: 10:00-15:00
Ням-Амарна

☎️Дэлгэрэнгүй мэдээлэлийг 7018-9953,
🏥Хаяг: СХД , 13 хороо, Цамбагарэв, Халиун нэгдсэн эмнэлэг.
--------------------———————
#эмнэлэг #уламжлалт #эмчилгээ #шинжилгээ #оношилгоо

05/01/2023

ЭМД-аар дотрын эмч үзлэг 👩‍⚕️👨🏼‍⚕️
👉100% үнэ төлбөргүй
👉Харъяалал харгалзахгүй
Та 2019 оноос хойш ЭМД-аа бүрэн төлсөн байхад хангалттай😊
Хаяг: СХД, 13-р хороо, Цамбагарав, Халиун эмнэлэг

11/10/2022

Халиун нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээ ЭМД-ын хөнгөлөлт үйлчилж эхэллээ.
- Дотор
-Уламжлалт
-Эмэгтэйчүүд
-Арьс харшил
👉ЭМД-ын хөнгөлөлттэй үйлчилгээ авахын тулд дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ үү !
Үүнд:
* Иргэний үнэмлэх
* Эмчлүүлэгчийн карт
* ЭМД-ын шимтгэлийг 2019 оноос хойш тасралтгүй төлсөн байх

🏥Хаяг : Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн урд Халиун нэгдсэн эмнэлэг
☎️7018-9953
Манай эмнэлгийг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа.

20/07/2022

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ №13
Ясны сийрэгжилт
Ясны сийрэгжилт гэдэг нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтэц өөрчлөгдсөнөөр яс хэврэгшин хугарах эрсдэл үүсгэдэг араг ясны системийн өвчин юм.
Хуний бие махбодийн кальцийн 99% нь ясанд, 1% нь эсийн гадна шингэн ба зөөлөн эдэд байна.
Амьдралын аль ч үед эрүүл хүний нэг хоногийн кальцийн хэрэгцээ 1000-1500 мг, 800-1000 IU витамин ДЗ байдаг.
Урагт хоногт 250-300 мг-аас багагүй кальци хэрэгтэй.
Тархалт:
Энэ өвчин нь XXI зууны "чимээгүй тахал өвчин" болж дэлхий нийтийн эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.
Уг өвчин нь зүрх судасны өвчин, хавдрын өвчин, чихрийн шижин өвчний дараа IV байранд орж байна.
Дэлхийн олон оронд ясны сийрэгжилт өвчин залуужих хандлагатай байна.
Остеопороз үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд:
Дотоод хучин зүйлс:
• Удамшил
• Биеийн жингийн индекс бага байх
• Өсвөр нас
• Цэвэршлийн үед (эмэгтэйд-эстроген, эрэгтэйд тестостерон дааврын багасалттай холбоотой)
• Жирэмсэн болон хөхүүл үе
• Биеийн болон бэлгийн хөгжлийн хоцрогдолтой хүүхэд
• Дотор эрхтэний эмгэгүүд
Гадаад хүчин зүйлс
• Кальцийг хоол хүнсээр хангалтгүй хэмжээгээр авах
• Бага эсвэл хэт их биеийн ачаалалтай байх
• Согтууруулах ундаа тамхи хэтрүүлэн хэрэглэх
• Мансууруулах бодист донтох
• Эм /кортизостеройд, антацитүүд гэх мэт/
Эмнэлзүйн шинж тэмдэг:
• Шүд хорхойтох, шүд унах, буйл үрэвсэх, буйлнаас цус гарах
• Үс унах, хумс амархан хугарамтгай байх,
• Хөлийн булчин өвдөх, шөрмөс татах
• Ясаар өвдөх, нуруу чилж өвдөх
• Жирэмсэн үед кальци дутагдсанаас төрөх үед төрөх хүчний сулрал өгөх, төрсний дараа цус алдах хүндрэл гарч болно. Хөхүүл үед сүү багасах гэх мэт.
• Намхан болох
• Ясны хугарал
Оношлогоо
Лабораторийн шинжилгээ:
• Цусанд кальци, фосфат, шүлтлэг фосфатаза, витамин Д, паратиреоид гормон
Багажийн шинжилгээ:
• Рентген
• Денситометрийн шинжилгээ
Эмчилгээ
• Эрсдэлт хүчин зүйлийг арилгах
• Кальци, Витамин Д-р баялаг хоол хүнс хэрэглэх
• Өөрийн нас хүйс, хавсарсан өвчин эмгэгийн байдалд тохирсон дасгал хөдөлгөөн хийх
• Эмийн эмчилгээ /Зөвхөн эмийн заавраар!!!/
🏥Хаяг: СХД, 13-р хороо, Цамбагарав, Халиун эмнэлэг
☎️Утас: 70189953

13/07/2022

ЭМЧИЙН ЗӨВЛГӨӨ №12
♦️Хуян хөөрөх гэдэг нь тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах хуян хөөрөх шинжээр илэрдэг.
♦️Ингэж удаан явах нь тархины цусан хангажийг багасгаж нүдний хараа муудах, мартамхай болох, амархан ядрах, даралт ихсэх зэрэг шинж илрээд зогсохгүй тархинд цус харвах шалтгаан болдог.
♦️Бид таны-хүзүү нуруугаар чилж өвдөх- толгой таллаж өвдөх-нойргүйдэл- хуян хөөрөх зовиуруудыг өндөр үр дүнтэй эмчилж бна 👍
♦️Хуян хөөрөлттэй хэт удаан явах нь тархины цусан хангамжийг багассаж нүдний хараа цагаасаа эрт муудах, нүдний ухархайгаар өвдөх, нуд бүрэлзэх, чих шуугих, дүлийрэх, мартамхай болох, хэл ярианы чадвар муудах, хүний ярьсныг маш амархан ойлгоод эргээд хариу урвал өгөх чадвар муудах , ядрах, даралт ихсэх зэрэг шинж илэрдэг.
↘️Иймээс хуян хөөрдөг бол гоо сайхны газруудаар биш мэргэжлийн эмч эмнэлэгт хандаж бага дээр нь эмчлүүлж байх нь чухал юм.
👨‍⚕️Манай нарийн мэргэжлийн уламжлалтын эмч таныг үзэж таньд тохирсон хуян арилгах эмчилгээг хийх болно.

06/07/2022

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ №12
👉Хеликобактерийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
📌Хүн бүр өөрийн аягатай байх (ажил, гэр, албан тасалгаандаа)
📌Шүдний сойзоо бусадтай хольж солихгүй байх (хеликобактерийн
эмчилгээ хийлгэж дууссан бол хуучин сойзоо солих)
📌Хеликобактери нь бохир аяга, халбагаар хамгийн их дамжих учраас гадуур хооллохоос зайлсхийх, хэрэв зайлшгүй гадуур хооллох шаардлага гарсан тохиолдолд цэвэр орчин сонгох эсвэл нэг удаагийн аяга халбага сэрээ хэрэглэх🍴🥄 нь таныг халдвар авахаас сэргийлнэ.
👉Хэрэв халдвар авсан тохиолдолд хеликобактерийг хэрхэн илрүүлэх вэ?
Өвчний шинж тэмдэг шууд илрэхгүй, харин бие организмийн дархлаа сулрах, стрессд орох, хоол өөрчлөгдөх, ангина ханиад томуугаар өвчлөх үед хеликобактери идэвхижиж өвчний шинж тэмдэг илэрч болно. Энэ үед ходоодны хүчил ихэссэнтэй холбоотойгоор ходоодоор хатгаж өвдөх, дүүрэх, цанхайх, цээж гашуун оргиж хорсох, хоолны дуршил буурах, амнаас эвгүй үнэр үнэртэх, дотор муухай оргих, огих бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.😥😥😥
👨🔬Бактерийн эсрэг бие илрүүлэх цусны шинжилгээ өгөх. Гэхдээ саяхан халдварлагдсан, эсвэл эмчилгээ дөнгөж дууссан бол шинжилгээгээр илрэхгүй байж болзошгүй. Иймд ФГДС дуран залгиж, ходоодноос сорьж аван микроскопоор харж бактер байгаа үгүйг үздэг.💉
👨🔬Амьсгалын тест
Тусгай эм уулгаж шинжлэх ба шингэн уулгахаас өмнө болон шингэн уусны дараа амьсгалаар гарч байгаа агаарын найрлагыг харьцуулдаг. Хеликобактер байгаа бол агаарын найрлага өөрчлөгддөг.📈
👨🔬Өтгөний шинжилгээ нь хеликобактерийг илрүүлэх хамгийн найдвартай арга. Дахин халдварлахаас зайлсхийхийн тулд гэр бүлийн гишүүн бүрт шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
👉Хеликобактерийг хэрхэн эмчлэх вэ?
Хеликобактерийн үндсэн эмчилгээ бол антибиотик болон ходоодны хүчил бууруулах бусад эмийг хавсран хэрэглэх явдал юм.
🏥Хаяг: СХД, 13-р хороо, Цамбагарав, Халиун эмнэлэг
☎️Утас: 70189953

29/06/2022

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ №11
#БАМБАЙ #БУЛЧИРХАЙН #ЭМГЭГ
Бамбай булчирхай нь жижиг хэмжээтэй боловч хүний биеийн бүхий л эд эрхтний бодисын солилцоонд оролцож, хэвийн явуулах нөхцлийг хангаж өгч байдаг амин чухал эрхтэн юм.
👩Эмэгтэйчүүд 👨эрэгтэйчүүдээс 2-8 дахин өвчлөх магадлалтай. Сүүлийн үед бамбай булчирхайн эмгэгийн тархалт эрс ихсэж байна. ↗
👉Шинж тэмдэг: тухайн хүний биеийн онцлог, нас, хүйс, амьдарч буй орчин ажил мэргэжилтэй нь холбоотойгоор хүн бүрт харилцан адилгүй зовиур илэрдэг. Ихэвчлэн зүрх дэлсэх, турах, арьс харлах, нүд бүлтийх, халууцаж хөлрөх, салганаж чичрэх, булчин сулрах, хоолны дуршил ихсэх, гүйлгэх, нойргүйдэх, сэтгэл түгших, цочимтгой болох, эмэгтэйчүүдэд биений юм алдагдах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал илрэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
Та цаг алдалгүй нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.
🏥Манай хаяг: СХД, 13-р хороо, Цамбагарав, Халиун нэгдсэн эмнэлэг
☎Утас:70189953

24/06/2022

💎ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТАСАГ💎
Дотрын болон уламжлалтын чиглэлээр үйлчлүүлэгчдэд үнээр хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
- Эмийн эмчилгээ
- Уламжлалт эмчилгээ
- Физик эмчилгээ
- Бариа засал
- Хоол эмчилгээ
🏢Манай хаяг: СХД, 13-р хороо, Цамбагарав, Халиун нэгдсэн эмнэлэг
☎️Утас: 70189953

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

❣️ХАМТДАА ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ!!!❣️
Хаврын урамшуулал

Telephone

Address


Zaluus 7
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00
Saturday 10:00 - 15:00
Other Ulaanbaatar clinics (show all)
Lotus Thai Massage Lotus Thai Massage
Vista Office, Chinggis Avenue 17
Ulaanbaatar

Ayaluunpharmacy / Аялуунфарм Япон эмийн сан Ayaluunpharmacy / Аялуунфарм Япон эмийн сан
Баруун 4 зам, Нарантуул зочид буудлын зүүн т
Ulaanbaatar, 976

Япон Улсын эмийн бүтээгдэхүүн

Сэтгэл зүйчтэй уулзая Сэтгэл зүйчтэй уулзая
ЧД, "Компьютер ланд"-ийн баруун талд МҮЭХ-ийн үйлдвэр үйлчилгээний байр 308 тоот
Ulaanbaatar, 11000

Сэтгэлзүйн зөвлөгөө хэрэгтэй үед мэргэжлийн сэтгэлзү?

NOBO Pharmacy NOBO Pharmacy
Нобо эмийн сан, 44-р байр
Ulaanbaatar, 16066

Agii yogini Agii yogini
Ulaanbaatar, 976

Иогийн тухай болон танин мэдэхүйн, гоо зүйн талаарх мэдээллүүдийг эндээс авч болно 🤍🕉️🧘🏻‍♀️

АЧ эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаа АЧ эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаа
Зуун айл, "Эмон бизнес төв", 1 давхарт , 107 тоот
Ulaanbaatar

Манай үйлчилгээ: 1. Захиалгаар нийлүүлэлт 2. Бэлэн худалдаа

Odgoo's online shop Odgoo's online shop
Ulaanbaatar
Ulaanbaatar

Витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний худалдаа

ХүҮхДийН СэТгэлЗүйЧ: О.Ариунзаяа ХүҮхДийН СэТгэлЗүйЧ: О.Ариунзаяа
УБ, Баянгол дүүрэг 25-р хороо, 10-р хороолол, Гермес төвийн хойд талд, Петровис ШТС-н эсрэг талд, зам дагуу
Ulaanbaatar, 16010

👶🏻 We for the child - "ХҮҮХДИЙН төлөө БИД" 👶🏻сэтгэл зүйн төв

MEGU - МЭГҮ Хүүхдийн Эмнэлэг MEGU - МЭГҮ Хүүхдийн Эмнэлэг
Баянзүрх дүүрэг, 12-р хороолол, Токиогийн гудамж, 24A байр
Ulaanbaatar

1984 оноос хойш хүүхдийн эмчээр ажиллаж буй Ж.Нямсүрэн

Бүтээлч Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэн Бүтээлч Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэн
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, UBH Center, 7 давхар, 728 тоот
Ulaanbaatar, 14210

Сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэг туршлагыг хүн бүрд шинэлэг, бүтээлч аргаар хүргэнэ.

Clinica / Клиника Clinica / Клиника
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Нью Хоризонс оффис, 5 давхарт, 502тоот
Ulaanbaatar, 976

Монголын анхны телемедицин аппликэйшн

Polio-free Mongolia Polio-free Mongolia
Peace Avenue/17, National Center For Public Health
Ulaanbaatar, 13381

НЭМҮТ-ийн Полиомиелитын лабораториос хөтлөн явуулж байна. Page run by Polio Laboratory of National Center for Public Health Official page for Global Polio Eradication Initiative (...