Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв

Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!

Тус төв нь үндэсний хэмжээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сургалт, судалгаа явуулах, протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор нь чанартай, хүртээмжтэй хүргэх үүрэг бүхий төрийн байгууллага юм

Photos from Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв's post 14/06/2024

📢Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн "Мөнгөн хонх"-ны баяр 6 сарын 12-нд болж өнгөрлөө. "Мөнхийн реп хамтлагийн дуучин Мийгаа, СТА Хосбаяр, жүжигчин Тагтаа, дуучин Дерби, Борхулан, Билли, "Арт продакшины уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
🔔2023-2024 оны хичээлийн жилд 6 мэргэжлийн ангийн 65 төгсөгч амжилттай төгсөж мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

11/06/2024

📢Австралийн элчин сайдын яам болон Австралид төгсөгчдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хаягжилтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд тус төвийн Сэргээн засах төв эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо👏👏👏

Photos from Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв's post 20/05/2024

📢СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.АЛТМАА ТОМИЛОГДЛОО
✅Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтмаа томилогдлоо.
✅Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга М.Маргад-Эрдэнэ өнөөдөр ажлыг хүлээлцэж, танилцуулаа.
✅Б.Алтмаа нь төрийн албанд 25 жил ажиллаж байгаа бөгөөд тус төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн захирлаар 2014 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай юм

Photos from Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв's post 20/05/2024

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв нь 2024 оны 05 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Дорнод аймгийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" дээр ажиллаж "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллах арга зүй” сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд арга зүйн зөвлөгөө үзүүлдэг 18 байгууллагын 94 албан хаагчдад арга зүйн сургалт, сэргээн засах эмчилгээний эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, протез ортопедийн үйлдвэрийн мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй 191 иргэнд үзлэг, оношилгоо хийж, протезийн засвар үйлчилгээг үзүүлэн, протез, ортопед шаардлагатай иргэдээс газар дээр нь хэмжээ, хэв авч улавч, чиг зэргийг хийж үйлчиллээ

15/05/2024
13/05/2024

2024 оны 9 сараас суралцах үндсэн 2 жилийн ангидаа элсэлт авч эхэллээ

07/05/2024

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, УР ЧАДВАР ОЛГОХ СУРГУУЛЬ

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь 15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд:
✅Тогооч
✅Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан
✅Бэлэг дурсгалын зүйл урлаач
✅Гар утас засварчин
✅Монгол дохионы хэлний хэлмэрч
✅Сийлбэрчин
✅Модон эдлэлийн мужаан
✅Үйлчилгээний ажилтан чиглэлээр мэргэжлийн боловсрол олгох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ☎️7011 8809 утсаар лавлана уу.

🔰Сургуулийн давуу талууд:
- Нэг ангидаа 8-12 суралцагч
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суралцах таатай орчин бүхий анги, танхим, сургалтын орчин бүрдсэн
- Үнэ төлбөргүй
- Дотуур байртай.

07/05/2024

🚧🚦🚶🚶‍♀️ЯВГАН ХҮНИЙ ЗОРЧИХ ЧӨЛӨӨ

🚥Явган хүний замын зорчих чөлөө гэж авто замын хашлаганаас барилга байгууламжийн нүүр хэсэг хүртэлх өргөнтэй зурвас газар юм. Явган хүний замын зорчих чөлөөний зурвас хэсэг нь гудамжны тохижилт, ногоон байгууламж, явган хүний зам, барилга байгууламжийн урд буюу нүүрэн талын талбай (барилгын хаалга, шат г.м.) –аас бүрдэнэ.
Явган хүний зам нь:

👉Саад болох биет бага байна,

👉Ил цухуйсан мөргөцөг
маш бага,

👉Түвшингийн зөрүү бага,

👉Жигд, халтиргаанаас
хамгаалсан гадаргуутай,

👉Гэрэлтүүлэг сайтай байна.

Photos from Хөвсгөл аймаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв's post 06/05/2024
Photos from Дархан-Уул аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв's post 02/05/2024
30/04/2024

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах төв эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах тусламж үйлчилгээг нийт 33 орон тоотойгоор үзүүлж байна.
Дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Нэг: Ерөнхий мэргэжлийн сувилагч-3
Сэргээн засахын сувилагч-1
Хоёр: Ажлын байрны тавигдах шаардлага:
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хэм хэмжээг чанд баримтлах
• Тогтвор суурьшилтай ажиллах
• Багаар ажиллах
• Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
Гурав: Бүрдүүлэх материал
• Төрийн албан хаагчийн анкет
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Мэргэжлийн үнэмлэхний хуулбар
• Цээж зураг
Та манайд ажилласанаар:
• Тогтвортой ажлын байр
• Ажлын тав тухтай орчин
• Найрсаг, чадварлаг баг хамт олон
Хаяг: УБ хот СБД 11-р хороо, Иргэний бүртгэлийн ерөнхий газрын зүүн талд
Холбоо барих утас : 77772002
Хүний нөөц: 88057150

25/04/2024

:

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

#Зорилт:
Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.
👉Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулах
👉Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх
👉Хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажилтай, орлоготой болоход дэмжлэг үзүүлэх

:

Хөтөлбөрт дараах иргэнийг хамруулна:
- Ажилгүй иргэн
- Ажил хайгч иргэн
- Ажил олоход хүндрэлтэй иргэн
- Мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэн
- Өмнөх мэдлэг, ур чадвараа үнэлүүлэх иргэн

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажиллах хүчний хэрэгцээнд суурилан мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг дараах 8 салбарын 20 мэргэжлийн хүрээнд зохион байгуулна.

1.
- Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч
- Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин
2.
- Хүлэмжийн аж ахуйн фермер
- Жимс, жимсгэнийн аж ахуйн фермер
3.
- Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан
- Арьс шир боловсруулалтын технологийн ажилтан
- Цахилгаанчин
- Гагнуурчин
4. #Барилга
- Барилгын засал чимэглэлчин
- Бетон арматурчин
- Хуурай хийц угсрагч
5.
- Хүнд машин механизмын оператор
- Хүнд машин механизмын засварчин
- Далд ба ил уурхайчин
6.
-Ойн арчилгаа, ашиглалтын ажилтан
7.
- Төмөр замын замчин
- Авто замын засварчин
8.
- Өгөгдлийн сангийн ажилтан
- Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн



▪️ Хөтөлбөрийг ХНХЯ удирдлага арга зүйгээр хангаж, ХНХСҮСИ нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллана;
▪️ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт Чадамжид суурилсан сургалтыг зохион байгуулах байгууллагыг холбогдох журам, шаардлагын дагуу сонгон шалгаруулна;
▪️ Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хөтөлбөрт хамрагдах иргэнийг бүртгэх, хамрагдах нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө;
▪️ Хөтөлбөрийг “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ;
▪️ Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох онол, дадлагын сургалтад хамруулж, ажлын байранд дадлагажуулах;
▪️ Ажил олгогчийн захиалга, хувь хүний хэрэгцээнд үндэслэн ажилтай иргэнийг мэргэшүүлэх сургалтад хамруулж мэргэшлийг түвшинг ахиулах;
▪️ Сургалтад хамрагдсан иргэний сургалтаар эзэмшсэн ур чадварыг үнэлж, чадамжийн гэрчилгээ олгох;
▪️ Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг холбогдох журмын дагуу чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх;
▪️ Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, мэргэжлийн холбоод(зөвлөл), сургалтын байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучлах, тогтвортой ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах;

☑️ Мэргэжлийн ур чадвар олгох сургалт гэдэг нь: Хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалт юм. Тус сургалтад нийт 700 иргэн;

☑️ Мэргэшүүлэх сургалт гэдэг нь: Ажилтнуудынхаа мэргэшлийн түвшинг ахиулах хүсэлтэй ажил олгогчдын захиалгад үндэслэн мэргэшүүлэх болон давтан сургалтыг хэлнэ. Тус сургалтад нийт 300 иргэн;

☑️ Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах үнэлгээ гэдэг нь: Үнэлүүлэгчийн албан бус сургалтын аль нэг хэлбэрээр эсвэл амьдралын орчноос эзэмшсэн чадамжийг илрүүлэх, түүнийг баталгаажуулах, дараагийн шатны сургалтын түвшинг тодорхойлох, үнэлүүлэгчийн тодорхой мэргэжлийн чиглэлээр чадамж эзэмших хэрэгцээг тодорхойлох үйл явж юм. Үүнд 200 иргэн тус тус хамрагдана.



- Мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамрагдах иргэдийг- Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдах иргэдийг- Мэргэжлийн холбоод ;(зөвлөл)
- Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээнд хамрагдах иргэдийг – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт тус тус бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95028687, 99519677

Photos from Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв's post 22/04/2024
Photos from Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар's post 08/04/2024
02/04/2024

ӨНӨӨДӨР АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан.

Үүнтэй холбогдуулан жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон 2008 оноос тэмдэглэж ирсэн билээ.

Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизмын хүрээний эмгэгийн шалтгааныг одоог хүртэл шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна.

Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.

15/02/2024

☎📞Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ДУУДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ 1800-0724 утсанд хандаж өөрт тулгарсан дараах асуудлуудаар зөвөлгөө, зөвлөмж авах боломжтой.
ҮҮНД:
*Гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил,хамгаалал
*Нийгмийн даатгал, халамж
*Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа
*Өргөдөл, гомдол

Photos from Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв's post 11/01/2024

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн удирдлагууд 2024.01.03 - 08-ны өдрүүдэд Тайвань улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг, сургалтын байгууллага, протез, ортопедийн үйлдвэрүүдтэй танилцаж хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар Тайвань улсад ажиллаж, 5 газартай гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо.
- Taiwan International Health Training Center сургалтын төв
- Тайванийн Эрүүл Мэндийн Яамны харьяаTaipei Hospital эмнэлэг
- Cathay General Hospital эмнэлэг
- Tri-Service General Hospital эмнэлэг
- Innovative Health Ltd протез, ортопедийн үйлдвэр
- Тайванийн Хөдөлмөрийн Яамны харьяа Employment Assistance with People with Disabilities and Disadvantages

Цаашид тухайн газруудтай хамтран ажиллаж тус төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлдвэрийн ажилтан, багш нарыг Тайвань улсад 1-3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх, харилцан мэргэжилтэн солилцох, сургалт арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, хөгжил буурай орнуудад буяны хамтарсан үзлэг, эмчилгээг зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах юм. Энэхүү “Гэрэлт цамхаг” хөтөлбөрийн хүрээнд тус төвөөс жилд 15-20 мэргэжилтнүүдийг Тайвань улсад сургах, бэлтгэх боломж бүрдэж байгаа бөгөөд ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирч, үйлчилгээний төрөл зүйл 20%-р нэмэгдэх, шинэ инновац нэвтрүүлэх өргөн боломж бүрдэж байна.

Photos from Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв's post 26/12/2023

Орхон аймгийн "Баянбулаг багийн хөгжил" ТББ-ын тэргүүн, МУИС-ийн докторант Р. Улаанхүү 65 дахь Сайн үйлсийн аяны хүрээнд СЗСҮТ-ийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургуулийн дотуур байрны 30 суралцагч хүүхдүүдэд маань Эрүүл мэндийн багц өгч бидэнд дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Photos from Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв's post 15/12/2023

12 сарын 8-ны өдөр төвийн нэгжийн удирдах түвшний ажилтнуудад "Байгууллагын чанарын менежмэнтийн тогтолцоо" сэдвээр танилцуулах сургалтыг "Аму консалтинг" ХХК-ий захирал, менежмэнтийн зөвлөх н.Дуламсүрэн зохион байгууллаа. ISO-оос гаргасан менежментийн стандартууд нь
байгууллагад илүү үр дүнтэй менежментийн
тогтолцоог бий болгоход чиглэдэг. Үүнд:
1. Нөөцийг илүү үр ашигтай зарцуулах
2. Санхүүгийн гүйцэтгэлийг дээшлүүлэх
3. Эрсдлийн менежментийг сайжруулах
4. Байгаль орчин ба хүмүүсийг хамгаалах
5. Хэрэглэгч ба бусад сонирхогч талуудад үнэ цэнэ нэмэх зэрэг
юм.

Photos from Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв's post 03/12/2023

🌏 Та бүхэнд эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🤟🤟🤟
📣 Энэ өдрийг угтан СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн хамт олон анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд "ТЭГШ ДҮҮРЭН" урлагийн фестивалийг "Бусдын Төлөө Буянт Үйлс" ТББ, "Эрх билэг хан" ТББ-тай хамтран зохион байгууллаа.
📣Тус арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн урлагийн авьяаслаг иргэд оролцож гайхалтай сайхан тоглолт, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдаа болж өндөрлөлөө.
📣Оролцсон бүх иргэддээ маш их баярлалаа.👏👏👏 #БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ 👍👍👍

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Our Story

Тус төв нь үндэсний хэмжээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Xөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сургалт, судалгаа явуулах, протез, ортопедын хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор нь чанартай, хүртээмжтэй хүргэх үүрэг бүхий төрийн байгууллага юм.

Videos (show all)

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Протез, ортопедийн үйлдвэрийн үйл ажиллагаа
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн үйл ажиллагаа
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах төв эмнэлгийн үйл ажиллагаа
ОУ-ын Дохионы хэлний өдрийг "Дохионы хэлэнд хүн бүрийг оролцуулъя" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон далайн бүсийн чуулган 2018
Бидний мэддэггүй түүх хүүхдийн цуврал кино /4-р хэсэг/
Бидний мэддэггүй түүх хүүхдийн цуврал кино /3-р хэсэг/
Бидний мэддэггүй түүх хүүхдийн цуврал кино /2-р хэсэг/
Бидний мэддэггүй түүх хүүхдийн цуврал кино
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал хариуцсан агентлаг байгуулав

Telephone

Address


Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв/СБД 7-р хороо Эрхүүгийн гудамж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30
Other Ulaanbaatar clinics (show all)
Lotus Thai Massage Lotus Thai Massage
Vista Office, Chinggis Avenue 17
Ulaanbaatar

Ayaluunpharmacy / Аялуунфарм Япон эмийн сан Ayaluunpharmacy / Аялуунфарм Япон эмийн сан
Баруун 4 зам, Нарантуул зочид буудлын зүүн т
Ulaanbaatar, 976

Япон Улсын эмийн бүтээгдэхүүн

Сэтгэл зүйчтэй уулзая Сэтгэл зүйчтэй уулзая
ЧД, "Компьютер ланд"-ийн баруун талд МҮЭХ-ийн үйлдвэр үйлчилгээний байр 308 тоот
Ulaanbaatar, 11000

Сэтгэлзүйн зөвлөгөө хэрэгтэй үед мэргэжлийн сэтгэлзү?

NOBO Pharmacy NOBO Pharmacy
Нобо эмийн сан, 44-р байр
Ulaanbaatar, 16066

Agii yogini Agii yogini
Ulaanbaatar, 976

Иогийн тухай болон танин мэдэхүйн, гоо зүйн талаарх мэдээллүүдийг эндээс авч болно 🤍🕉️🧘🏻‍♀️

АЧ эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаа АЧ эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаа
Зуун айл, "Эмон бизнес төв", 1 давхарт , 107 тоот
Ulaanbaatar

Манай үйлчилгээ: 1. Захиалгаар нийлүүлэлт 2. Бэлэн худалдаа

Odgoo's online shop Odgoo's online shop
Ulaanbaatar
Ulaanbaatar

Витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний худалдаа

ХүҮхДийН СэТгэлЗүйЧ: О.Ариунзаяа ХүҮхДийН СэТгэлЗүйЧ: О.Ариунзаяа
УБ, Баянгол дүүрэг 25-р хороо, 10-р хороолол, Гермес төвийн хойд талд, Петровис ШТС-н эсрэг талд, зам дагуу
Ulaanbaatar, 16010

👶🏻 We for the child - "ХҮҮХДИЙН төлөө БИД" 👶🏻сэтгэл зүйн төв

MEGU - МЭГҮ Хүүхдийн Эмнэлэг MEGU - МЭГҮ Хүүхдийн Эмнэлэг
Баянзүрх дүүрэг, 12-р хороолол, Токиогийн гудамж, 24A байр
Ulaanbaatar

1984 оноос хойш хүүхдийн эмчээр ажиллаж буй Ж.Нямсүрэн

Бүтээлч Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэн Бүтээлч Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэн
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, UBH Center, 7 давхар, 728 тоот
Ulaanbaatar, 14210

Сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэг туршлагыг хүн бүрд шинэлэг, бүтээлч аргаар хүргэнэ.

Clinica / Клиника Clinica / Клиника
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Нью Хоризонс оффис, 5 давхарт, 502тоот
Ulaanbaatar, 976

Монголын анхны телемедицин аппликэйшн

Polio-free Mongolia Polio-free Mongolia
Peace Avenue/17, National Center For Public Health
Ulaanbaatar, 13381

НЭМҮТ-ийн Полиомиелитын лабораториос хөтлөн явуулж байна. Page run by Polio Laboratory of National Center for Public Health Official page for Global Polio Eradication Initiative (...